Friday, February 24, 2012

үлэмжийн чанар

Н.Норовбанзадийн дуулсан үлэмжийн чанар дууг давтан байршуулав. Нэг сонсоход сэтгэл сэргэнэ шүү. Ялангуяа эх нутгаасаа алсад суугаа бид мэтэд бүр илүүдэхгүй юм.

http://www.youtube.com/watch?v=OnoW4RV6pII

Wednesday, February 22, 2012

Мэндийн цагаан хадаг

Монголын цагаан сарыг өргөн уудам, дэлгэр тэмдэглэн ахуй энэ цаг дор төрсөн нутаг, ахан дүүсээ алсаас санагалзан, сэтгэл хөвсөлзөн суухдаа охиныхоо үгийг нь бичиж, Монгол улсын гавьяат жүжигчин М. Булган аяыг зохиож, дуучин Р.Дэлгэрмаагийн дуулсан Булган гол аавын нутаг дуугаар ахан дүүс, нутаг усныхантайгаа  мэндчилж байна.

http://www.youtube.com/watch?v=r8ao_bdoDuY

Tuesday, February 21, 2012

Мэндчилгээ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шинэ луу жилдээ эрүүл энх, аз жаргалтай аж төрж,
амжилт, ололт, бүтээлийн арвин өгөөжтэй байхыг хүсэн ерөөж байна

Monday, February 20, 2012

Ч.ОТГОЧУЛУУ: Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй

Монголын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай уулзаж ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-д макро эдийн засгийн бодлогын судалгааны мэргэжил эзэмшсэн бөгөөд судалгааны арга барилыг багагүй түвшинд эзэмшсэн хэмээн үнэлэгддэг чадварлаг залуу эдийн засагчдын нэг.
-Юуны түрүүнд танай төвөөс хамтран зохион байгуулж байгаа ирэх сард болох Эдийн засгийн чуулга уулзалтын хөндөх судвийн талаар товчхон сонирхуулаач.-Эдийн засгийн форум "Хөгжилд хамтдаа" гэсэн уриан дор гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Эдийн засгаа яаж төрөлжүүлэх вэ, нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчилж, орлого багатай иргэдэд нийгмийн халамжийн мөнгийг тэгш хүртээн, жирийн иргэдэд чанартай боловсрол олгох санхүүжилтийн тогтолцоо гэх мэт асуудлыг ярья гэж байгаа. Бас нэг яригдах том сэдэв бол өрсөлдөх чадварын асуудал. Энэ бүхнийг олон талаас нь ярилцаж хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа даа.
-Өнөөгийн монголын эдийн засгийг гаж тогтолцоотой болчихлоо, буруу замаар буруу хөгжөөд байна гэж ярих болж.-Инфляци өндөр, валютын ханш хэт тогтворгүй, ажилгүй залуучууд олширсон, нөгөө талд нь компаниуд сайн санхүүч, чадварлаг инженерүүдээр дутагдаж байна. Төсвийн тэлэлт маш их болж, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад зээлийн хүү өсч, ажлын байрыг бий болгодог хувийн хэвшлийнхэнд зээлийн олдоц ховор, босго өндөр болдог. Одооноос уул уурхайн бус салбаруудад чадварлаг боловсон хүчний хомсдол үүсч байна. Ялангуяа том уурхайнууд бусад салбарт байгаа чадварлаг хүмүүсийг нь мөнгөөр зодоод авчихаж байгаа. Сайн хуульч, аялал жуулчлалын салбараас сайн хөтөч, менежерүүдийг нь авч байна. Төрийн оролцоо хэт ихссэн, уул уурхайн салбар нь бусад салбартаа сөргөөр нөлөөлөх хандлагатай болсон гэх мэт гаж үзэгдлүүд ар араасаа бий болж байна.

Friday, February 3, 2012

Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...



1. Амны бэлгэ ашдын ерөөлтэй Цастын монгол
Хятадын алдарт Чиляний их нурууны баруун хормойг дэрлэсэн багаахан суурингийнхан өөрсдийгөө Цастын монгол хэмээн нэрлэх. Түм түжигнэж бум бужигнасан Дундад улсад Цастын монгол уу, Цайдмын монгол уу, Дээд монгол уу, Дэлхийн монгол уу гэдэг хэнбугайд ч сонин биш. Их Хятадын 56 үндэстний нэг Монгол гээд л өнгөрнө.

Friday, January 27, 2012

Нууц хуаран - Траншейн дахь Монгол гэр бүл


Нууц хуаран - Траншейн дахь Монгол гэр бүл

Saturday, January 21, 2012

Эрдэмтэд мутант вирусын судалгааг зогсоожээ


Илүү аюултай шувууны вирусыг зохион бүтээсэн эрдэмтэд судалгаагаа түр зогсоогоод байна. Тэд уг вирусыг террорист, алан хядагчдын гарт орохоос эмээн ийнхүү судалгааны ажлаа зогсоогоод байгаа гэнэ.

Өнгөрсөн сард АНУ-ын албан хаагчид эрдэмтэдээс уг вирусын талаар тоймлосон мэдээлэл бүхий танилцуулга гаргаж өгөхийг хүссэн боловч Засгийн газар алан хядагчдийн гарт орохоос эмээн хориглоод байгаа аж.