Saturday, May 12, 2012

Гадаадад аж төрж буй монголчууд 6 сарын 10-нд саналаа өгнө


Гадаад оронд аж төрж буй монголчууд анх удаагаа 2012 онд УИХ-ын сонгуульд санал өгөхөөр болсон билээ. Үүний тулд юуны урд 5 сарын 30-ныг хүртэл тухайн оршин бүс нутгынхаа Монголын дипломат төлөөлөгчдийн газарт иргэний үнэмлэх, гадаад паспорт, түүнийхээ хуулбарыг авч очин бүртгэлээ хийлгэх юм байна. Хэрвээ ингэж бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд сонгуульд саналаа өгөх эрх нь үүсэхгүй аж. Ингээд 2012 оны 6 сарын 10-ны ням гаригт дахин очиж, саналаа өгөх гэнэ. Нийтдээ 31 газарт Монголын дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулж санал авах ажиллагаа явагдана хэмээн бас мэдээллээ.

Гадаадад аж төрж буй иргэд саналаа өгөхдөө зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор өгөх юм. Ингэхдээ нийт 76 гишүүний 48 нь тойрогт нэр дэвшиж буй учир, үлдсэн намын квотоор орох 28 суудалд нь л саналаа нэмэрлэнэ гэсэн үг. Одоогоор СЕХ-нд 11 нам, эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлээд байгаа.
Албан бус мэдээгээр гадаадын 70 орчим оронд 200 000 орчим монголчууд аж төрж буй гэдэг ч өнгөрсөн оны тооллогын мэдээгээр 35 оронд 107 140 монголчууд аж төрж буй гэсэн мэдээлэл бий.
Даяар Монгол онлайн

Friday, May 11, 2012

1000 наслаж болох уу?

 
                            
Францын эрдэмтэн, биологич Жан Ростон дөрвөн жилийн өмнө “Хорт өмөн үүгээс урьдчилан сэргийлэх буюу түүнийг анагааж чадах эм, мөн хүний өтлөж зөнөх явдлыг зогсоож чадах аргыг олсны дараа намайг дахиад сэргээгээрэй” гэж өндөрнасалсан өвгөд хөгшид үр хүүхэддээ гэрээслэн захиад амьсгалаа хураах цаг ирнэ гэж бичжээ.

Wednesday, May 9, 2012

Д.Лэгдэнгийнх гэх өнөр айлын зургаан хүргэн: Я. Гарамханд, О. Лувсанбүд,
Д. Отгонбаатар, П.Увш, Ж.Цэрэнчунт, Н.Чулуун

Эрх чөлөө юу, шударга ёс уу?

 

Францын ерөнхийлөгчөөр социалист Франсуа Олланд сонгогдов. 1981 оноос хойш анх удаа социалист хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь өөрөө улс төрийн хувьд их содон үйл явдал болж байна. ОХУ-ын ерөнхийлөгчөөр бас л социалист гэж хэлж болох мөрийн хөтөлбөртэй Путин дахин ялж тангаргаа өргөлөө.

Харин Монголд улс төрийн намууд нь мөрийн хөтөлбөрөө гаргаж аудитын газарт өгөөд байна. Хэвлэлд гарсан зарим нэг мэдээллээс харахад бас л зүүний шинжтэй амлалтууд байгаа бололтой. Хэрвээ тэдний хэлж байгаагаар үнэхээр “ард түмнээ” сонсож хийсэн бол тэр зүгийн л хөтөлбөр гарах нь тодорхой. “Ард түмний” олонхи нь мэдээж цалингаа багасгая, төрийн оролцоог багасгая, үнийг чөлөөлөөд аль гэж хэлэхгүй. Ялангуяа томоохон компаниуд, корпорациудын эсрэг сөрөг мэдээлэл ихээр гарч байгаа нөхцөлд тэднийг дэмжсэн санаачлага “ард түмнээс” гарах үндэсгүй. МҮЭ-н дарга хамгийн өндөр рейтингтэй улс төрч болоод байна.

Тэгэхээр бид бас л зүүний чиглэлд явах магадлалтай болоод байна. Яагаад Франц, ОХУ, магадгүй Монгол зүүний чиглэлд явах болов гэдэг асуудал улс төр сонирхдог, улс төрждөг хүмүүсийн сонирхлыг татсан асуудал болоод байна. Энэ үзэл баримтлалын өөрчлөлтөд олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ хамгийн гол учир зангилаа нь барууны үзэл баримтлалын хямралд байгаа гэж бодож байна. Хямрал юунаас болов, сүүлийн 20 жилд юу өөрчлөгдөв гэдэг талаар өөрийн бодолоо хуваалцья.

Эхлээд барууны үзлийн үүслийнх нь талаар өгүүлэх нь зүйтэй юм.

Thursday, May 3, 2012

Орон орны хүмүүсийн өвөрмөц сонин мэндчилгээ

 
Манай гарагийн янз бүрийн үндэстэн ястнууд өвөрмөц ёс заншилтай байдаг билээ. Аялал жуулчлалын томоохон сайт болох Hotels.com цахим хуудас орон орны ард түмний өвөрмөц мэндчилгээнүүд, мөн тухайн улс оронд аялж байхдаа эвгүй байдалд орохгүйн тулд биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөжээ.

Хүний оюун ухаан хүч чадал

 
•    Өмнөд Африкийн иргэн Ян Христиан Смэтс нас тогтсон хойноо 5000 номыг бүхэлд нь цээжилж, харин Бирмийн иргзн Висситабм Вумса 1974 онд 6000 хуудас Буддын сургаалийг цээжилжээ.
•    Японы иргэн Хидеаки Томоери тооны таслалын арын.40 мянган тэмдэгтийг цээжээрээ хэлжээ.
•     Мехмед Али Халиси гэдэг Анкарагийн оршин суугч 1967 оны аравдугаар сарын 14-нд Коран судрын 6666 шүлгийг 6 цагийн дотор цээжээрээ уншжээ. Түүний ой санамжийн гайхалтай чадварыг хориод академич шалган хянасан байна.
•    Валерий Лавриенко хоёр минут гаруй хугацааны дотор 100 тэмдэгт цээжилдэг гэнэ. Харин 3 минутын дотор 200 тэмдэгт цээжилдэг.