Saturday, March 2, 2013

Бүхнийг эерэгээр харвал бухимдлаас сэргийлнэ


Хаврыг “ядаргаа”-ны улирал гэж зарим хүн ярьдаг. Энэ нь хаврын хавсарганаас залхсан  хэрэг биш, гагцхүү хүний өвчин хууч сэдэрч, ядаргаанд ордог гэсэн үг юм.  Энэ үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийн, халуун устай ваннд тогтмол орж сайхан амрах нь хүн бүхэнд тустай гэдгийг   эмч нар зөвлөдөг. Товчхондоо ядаргаанд дарлуулахгүй гэж ойлгож болно. Хэрэв  ядаргаа удаан үргэлжилбэл архагшдаг муу талтай.  Үүнээс үүдэн биеийн эсэргүүцэл сулран өвчин эмгэгт илүү өртөмтгий болж, ажлын чадвар мууддаг. Тиймээс  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн II клиникийн тасгийн эрхлэгч Р.Минжмаа эмч  дараах зөвлөгөөг өгч байна.  
 
-Хүний бие организм хаврын улиралд сульдаж, ядардаг. Үүнээс болж зарим хүн мэдрэлийн ядаргаа, стресст ордог.  Энэ нь хүн бүрт адилхан тохиолддог зүйл үү. Аль эсвэл хүний биеийн онцлогтой холбоотой юу?


-Монголчуудын дунд хавар болохоор ядардаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ ядрахгүй хүн ч байна. Энэ нь тухайн хүний сэтгэл санаатай холбоотой юм. Амьдралын төвшин харьцангуй сайн, бухимдал бага бол ядаргаа, стресст орохгүй байж болно. Гэтэл өнөөдөр нэг кг махыг 10 мянган төг­рөгөөр авч чадах хүн хэд билээ.  Мөн ажилгүйдэл их, хотын агаарын бохир­дол, замын түгжрэл, хулгай дээрэм зэрэг асуу­далтай холбоотойгоор бид айдас түгшүүрийн дунд аж төрдөг. Ер нь нийгэм өөрөө маш их хэмжээний стресстэй байна. Харин зуны цагт хүн авах ёстой энергиэ нөхөж, төв мэд­рэлийн систем маш сайн тайвширдаг. Учир нь энэ улиралд хүний сэтгэл са­наа харьцангуй тайван, эргэн тойрон ногоон өнгөтэй болдог гээд амар амгаланг мэдрэх шалтгаан олон байдаг.

Friday, March 1, 2013

Эрүүл мэндэд тустай цаг

Бид биеийн энергийг идэвхжүүлнэ гээд ч билүү нэг бугуйвч байнга зүүдэг. Надад ч бий. Харин  оросын  сэтгэц судлаач Левшинов  нэгэн цаг бүтээжээ. Тэр цаг мөн дээрх үүрэгтэй,  басцагийн үүрэгтэй аж.Цагныхаа нүүр рүү харж, цаг х мэдэх бүрт цагнаас  тархи, толгой,сэтгэц тайвшруулах, сэтгэл санааг баяр хөөрөөр бялхуулах  энерги цацран байдаг гэнэ.
http://www.levshinov.de/psycho-energie.html

Дэлхийн хамгийн ядуу орнуудыг нэрлэлээ



orloo.com-оос олзоллоо.
47568ab3578e32.36246034

Эдийн засагч Артур Оркум “Ядуурлын индекс” хэмээх нэр томъёог бодож олжээ. Үүний үзүүлэлт нь ердөө л тухайн орны мөнгөний ханш уналтын түвшин, ажилгүйчүүдийн тоогоор тодорхойлогдох гэнэ. Америкийн “Business Insider” сэтгүүлээс ч 197 орны хөгжлийн үзүүлэлтэд хийсэн шинэхэн судалгааныхаа дүнг танилцуулжээ. “Misery Index-2013” хэмээх энэхүү үзүүлэлтэд 95 хувийн ажилгүйдэлтэй Зимбабве улсын хүн ам дэлхий дээр хамгийн өлөн зэлмүүн амьдарч байна. 

Wednesday, February 27, 2013

Дэлхийн хамгийн шилдэг 10 хэл: Та ядаж хоёрыг нь сурах ёстой


language_is_key    Дэлхий өдөр ирэх тусам даяаршиж, хүн төрөлхтний хэл яриа ч нэг мэт уусан шингэжээ. Ийм үед олон улсын чухал хэл сураагүй хүн сайхан амьдрахад бэрх юм. Tа бүхэнд дэлхийн хамгийн шилдэг 10 хэлийг танилцуулж байна. Та доорх хэлнүүдээс ядаж хоёрыг нь сайн сурах ёстой.

 10. 129 сая хүн ярьдаг франц хэл

Франц хэлийг хайр дурлалын хэл гэж дэлхий олон хүмүүс нэрийддэг билээ. Энэ хэлийг Франц, Бельги, Канад, Рванда, Камеруун, Гаити гэх мэт олон улсад хэрэглэдэг. Франц хэл нь маш түгээмэл хэл.

9. 159 сая хүн ярьдаг Индонезийн малай хэл

Малай хэлийг Малайз, Индонезид ихээр хэрэглэдэг аж. Малай хэл нь маш олон төрлийн аялагатай гэнэ. Энэ хэл Индонезид илүү түгээмэл юм. 13 мянга гаруй арлуудаас бүрддэг Индонези улс дэлхийн зургаа дахь хамгийн их хүн ам шигүү оршин суудаг улс бөгөөд энэ улсын хэрэглэдэг малай хэл дэлхийн хамгийн түгээмэл ес дэх хэл аж.

Усыг зөв цагт зохих хэмжээгээр уух хэрэгтэй


Усыг зөв цагт зохих хэмжээгээр уух хэрэгтэй

DrinkWaterУсыг байнга уух нь эрүүл мэндэд нэн сайн. Биед хэрэгцээгүй хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх, аливаа өвчин эмгэгээс  урьдчилан сэргийлэх тустай. Мөн усыг тогтмол уух нь жингээ барих, нүүрний арьсны өнгөлөг байдлаа хадгалахад сайн нөлөө үзүүлдэг.
Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
  1. Балгах
  2. Түр амсхийж амьсгаа авах
  3. Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг.

Tuesday, February 26, 2013

Америкийн өмнөт этгээдэд зорчсон замын тэмдэглэл



    
Америкад 12 сарын сүүл, нэг сарын эх баяр, амралтааар элбэг, оршин суугчид нь аялсан, ахан дүүс, найз нөхөддөө айлчин гийчин хийсэн улирал байдаг. Манайхан ч гэсэн хүүхдүүдийнхээ санаачлага, зохион байгуулалтаар нэг тийшээ явахаар төлөвлөж, харилцан ярилцаж, цаг агаар, нутаг орны хайгуул, тандалт хийсний дараа Aмерикийн өмнө зүгт явахаар зэхлээ. Хүүхдүүд явах чиглэл гаргах, буудал, унаа хөсөг зохицуулснаар бид нэг сарын дөрвөнд гэрээсээ машинаар гарлаа. Машинаар хоёр өдөр Индиана, Кентаки, Теннесси, Жоржиа, Флорида зэрэг мужийн нутгаар 1000 гаруй мил аяллаа.

Saturday, February 23, 2013

Ц.Элбэгдорж: Шударга ёс бол баялаг

http://politics.news.mn/content/134256.shtml

Ц.Элбэгдорж: Шударга ёс бол баялаг
2013 оны 2 сарын 16
“Ярилцъя” булангийн маань хоймор Могой жилийн анхны зочин болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдлаа. 


Бидний ярилцлага Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч сууж, жавтий хүртээсэн халуухан хуралдааны дараа төрийн ордноо болсон юм. Уулзалтын маань маргааш тэр Давосын олон улсын чуулганы зүг хөлгийн жолоо залсан билээ. Ярилцлагаа ч Могой жилийн анхны дугаартаа залахаар бид хав дарав. Учир нь тэрбээр энэ дөрвөн жилд нэг ч удаа ийм хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага сонин хэвлэлд өгөөгүй юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Давосын ээлжит чуулганы индрээс Ерөнхийлөгчийнхөө цахилуулсан, цохилуулсан цогтой үгсийг сонсч, баярлаж бахдаж байсан минь дурсагдана. Тэр бол шинэ Монголын шинэ нүүр царай. Гадагшаа биднийг сурталчилдаг хамгийн том сурталчилгаа. Ийм хүн дэлхийтэй Монголыг төлөөлж гар барьж байх ёстой. Тэр нь Монголд л  ашигтай.

Альпийн нуруунаа орших алдарт Давосын тосгонд ч, Америкийн Цагаан ордонд ч Тэр хүн Монголоо л сурталчилдаг. Мэддэг, мэдэрсэн учраас сэтгүүлчийн хувьд би ийнхүү зоригтойгоор хэлж байгаа юм. Ингээд уншигч олон та бүхнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй илэн далангүй, халуун дотно хөөрөлдсөн энэ өдрийн хоймортоо урин залж байна.