Monday, May 27, 2013

Орчуулагч “Орон судлаач” болох нь

    1. “Орон судлаач”-ийн үүрэг
Миний бие Солонгос хэлнээс 10 гаран ном орчуулж, “Солонгос Монгол толь бичиг”-ийн хамтран зохиогчоор оролцон, Солонгосын түүх, орон судлал, Монгол Солонгосын харилцааны сэдвээр 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. “Яагаад ингэж тоочоод байна вэ?” гэвэл орчуулагч бол орон судлаач байх ёстой гэсэн үзэл санаагаа батлах гэснээс тэр юм. Учир нь Солонгос судлалын чиглэлээр судалгаа хийсээр ирсэн минь солонгос хэлнээс орчуулга хийхэд туйлын их тус нэмэр болж, орчуулж буй зүйлээ итгэлтэйгээр зөв орчуулахад ихээхэн түлхэц болдог1. Түүнчлэн “Энэ нэртомъёо, ойлголтыг монгол хэлэнд ингэж буулгавал илүү ойлгомжтой, үүнийг үгчилбэл уншигчид огт буруугаар ойлгоно гэдгийг “орон судлаач” хүн мэргэжлийн бус хүнээс хавьгүй илүү  мэдэж, ажиллаж чаддагт давуу тал нь оршдог юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Saturday, May 25, 2013

Ура... Виз гарчихлаа. Би Америк явлаа...

Ардчилсан Хувьсгал ялж Ардчилсан Монгол улс Ази тивийн цээжнээ тунхаглаж, иргэн бүр гадаадад паспорт өвөртөлж эхэлсэн тэр цагаас эхлэн Монголчууд харийн орныг зорих болсон. Олон оронд очиход Хятад хүн хүрээгүй газар гэж байдаггүй шиг цөөхөн Монголчуудын хүрээгүй улс гүрэн гэж цөөхөн болсоон. Монгол бадарчин хүртэл дэвэн Дэлхийгээр тэнэж үзсэн харсан, сонссоноо интернэтээр зураг болон бичлэг хэлбэрээр сонирхуулах болсон нь үүний нэг жишээ байх. Бичигч би бээр энэ аялал жуулчлалын тухай биш гадаадад байгаа албан болон албан бусаар (виз зөрчигчид) харийн оронд амьдарч байгаа Монголчуудынхаа жишээгээр саналаа хүргэхийг л хүслээ. 

Tuesday, May 21, 2013

Хүний тархины тухай 10 баримт



Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч яалт ч үгүй хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол тархи юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол цөм болсон энэ эрхтэн өнөө хэр нь бүрэн дүүрэн нууцаа нээгээгүй байна. Гэвч эрдэмтдийн уйгагүй судалгааны ачаар тодорхой хэмжээний нээлтүүд хийгдсэн ба эдгээртэй холбоотой баримт, мэдээллүүд ихээр цацагджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой байж болох 10 баримтыг та бүхэнд хүргэж байна.

Monday, May 20, 2013

Хүний гараар бүтсэн гайхамшиг - Таж Махал


Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Шах-Жаханы /1627-1658/ ноёрхлын үед уран барилгачид Моголын хаант улсын өвөрмөц хэв маягийг бий болгожээ.
Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.

Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг Таж Махал нь Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Аавуудад зориулсан дуун суварга

Дуу бүхэн түүхтэй, зориулсан эзэнтэй байдаг. Тэрхүү гэгээн түүхээс уншигч танаа хүргэх "Эзэнтэй дуу" булангийн дугаарт яруу найрагч С.Амартайван, Ардын жүжигчин А.Энхтайван, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд нарын хамтын бүтээл "Олонтой явсан аав" дууны түүхийг хүргэж байна. Энэ дуу 2004 оны "Морин хуур" наадмын тэргүүн шагналыг хүртсэн даруйдаа хит болж одоо ч дуулагдсаар байгаа билээ. С.Амартайвангийн аавдаа зориулж бичсэн шүлэг дуу болж, олон хүний аавдаа зориулсан дуун суварга болсноороо онцлог. Түүний аав нутаг усандаа адуучин Сумъяа гэж хүндлэгдсэн морь сайн таньдаг малч удмын сайхан буурал байсныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан дурсдаг. Дуу хэрхэн бүтсэн тухай уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

С.Амартайван: Аав нутаг хоёроо мөнхөлсөн

-Аав минь бурхан болж 2003 оны арванхоёрдугаар сарын 9-нд нутаглуулж зогсохдоо би аавыгаа гомдоогоогүй гэдгээ ойлгосон. Бурханы оронд одоход нь сүнсийг нь баярлуулж найраг хөгжөөж дуун хөшөө босгоё гэж бодсон. 2004 оны хавар Баруун-Уртаас Улаанбаатар орох замд "Олонтой явсан аав" шүлгээ бичсэн. Замд хамт явсан нэг хүн аавыгаа бурхан болоод удаагүйг ярьж "Одоо ч гэсэн гэртээ харихад аав минь байгаа юм шиг бодогддог" гэсэн нь "Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ, итгэж чадахгүй л юм даа" гэсэн шүлгийн мөр болж сэтгэлд буусан. Тэр маань олон хүний дуулах дуртай дуу болсон. Бургастын гол, Харгилтайн гол, Хонгорын гол, Зотол хайрхан уул гээд миний аавын хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутаг дуунд мөнхөрч монгол түмэн мэддэг болсонд би бахархдаг.

Monday, May 13, 2013

Дэлхийн улс орнуудын гэр бүлийн долоо хоногийн хүнсний хэрэглээ



Гэрэл зурагчин Питер Мензэл дэлхийн улс орнуудын айл өрхүүдийн долоо хоногт хэрэглэдэг хүнсний хэрэглээг зургаар үзүүлжээ. Ингээд улс үндэстнүүд хэр ялгаатай хоол хүнс хэрэглэдгийг харцгаая!
1. Мексик
00175372
2. Их Британи

Sunday, May 12, 2013

БҮҮВЭЙ



"Утгын чимэг-2013" богино өгүүллэгийн наад­­мынгуравдугаар байрт орсон МЗЭ-ийн шагналт зохиолчяруунайрагч Жигмэд­дор­жийн Сарантуяагийн өгүүл­лэгийгтоли­луулж бай­на.

 Одоогоос  хэдэн жи­лийн өмнө би Германд ажиллаж амьдардаг дүү­гийнхээ урилгаар     Кёльн хот дахь гэрт нь зочил­лоо. Энэ тэрийг сонирхон,   юм үзэж эхэндээ сайхан байсан ч сар гаран болохын алдад уйдах янзтай. Нэг өдөр дүүдээ хэллээ," -Энэ улс орны чинь амьдралыг гаднаас нь хэн ч харчихна. Юм бичдэг хүн байна даа, эгч нь айл  гэр, хүн зоны нь  амьдралтай танилцая" гэж үгэлсээр байж, хүүхэд   асрах   ажилд орлоо доо.

Төрөөд хоёр сар га­ран болж байгаа нялх амьтныг Маркус, аав ээжийн нь шоглон хэлс­нээр "аашт" гэх таван нас­тай хүүг Макс  гэнэ. Хоёр хүү тусдаа нэг, нэг том өрөөнд байх нь миний гайхшийг төрүүлэв.

 Элдэв тоглоом, энэ тэр юм  унжуулсан хөөр­хөн модон орон дотор хөмсөг, сэвлэг гэхээр юм­гүй мулзан шар амьтан   унтана. Урт шар сор­муус нь  үл мэдэг чичигнэн, шилээ шөргөөх  аяд­санаа  сэрж буй бололтой  мур­чигнан, улаан буйл гаргаж жигтэй чангаар  бахирлаа. Би сандарч хүүг өвөр дээрээ авахдаа  эрхгүй  сэвлэгийг нь  үнэр­лээдхэвэл  монгол хүүх­дийн зулайнаас сэнхий­дэг энхэр хөөрхөн үнэр бус, содон сонин саван­гийн үнэр хамар   цоргив.