Tuesday, January 7, 2014
Явсан газрын сониноос
Лас Вегасад хэд хонохдоо бидний үзсэн нэгэн гайхамшигт бүтээн байгуулалт бол Хүүвэрийн далан (Hoover Dam) байлаа.Колорадо голыг түшин Хар хавцaлыг (Black Canyon) ашиглаж барьсан энэ далан Аризона, Невада мужийн зааг нутагт Лас Вегасаас зүүн өмнө зүгт 40-өөд километрийн алсад оршино. Далангийн нэр бол америкийн засгийн газарт худалдааны сайд байхдаа даланг барих ажлыг зохион байгуулах комиссыг тэргүүлж, хожмоо америкийн 31 дэх ерөнхийлөгч болсон Хербэрт Хүүвэр (Herbert Hoover )-тэй холбоотой юм. Даланг барих ажлыг 1931 онд эхэлж, 1936 онд хугацаанаас нь хоёр жилийн өмнө ашиглалтанд оруулжээ. Энэ нүсэр байгууламжийг барихад дээд тал нь 5200 гаруй хүн ажиллаж, 100 гаруй хүн амь эрсдэж байсан бөгөөд цагаач иргэдээс нэг ч хүн ажиллуулж байгаагүй юм билээ.Одоо даланги...See More— with Tserenchunt Legden and 3 others.
Sunday, January 5, 2014
америкийн бүх их, дээд сургуулийн зэрэглэл, байршил, сургалтын хэлбэр
Энэ линкээр орвол америкийн бүх их, дээд сургуулийн зэрэглэл, байршил, сургалтын хэлбэр, төрөлтэй танилцаж болно.
http://colleges.usnews.rankingsandreviews.com/best-colleges/rankings/national-universities/page+4
http://colleges.usnews.rankingsandreviews.com/best-colleges/rankings/national-universities/page+4
дэлхийн шилдэг 15 их сургууль
The 2013 version of the most widely read university comparison rankings have been released.
The QS World University Rankings® considers more than 2,000 schools and evaluates more than 700 to rank the world's best and compare rankings by region, subject, academic field, research, reputation, and other criteria.
Here's the overall top 15 (along with their university profile):
1. Massachusetts Institute of Technology (MIT) — 100.0
2. Harvard — 99.2
3. Cambridge — 99
4. University College London (UCL) — 98.9
5. Imperial College London — 98.8
6. Oxford — 98.7
7. Stanford — 96.8
8. Yale — 96.5
9. University of Chicago — 96.2
10. California Institute of Technology (Caltech) — 96.1
10. Princeton — 96.1
12. ETH Zurich (Swiss Federal Institute of Technology) — 94.3
13. University of Pennsylvania — 93.8
14. Columbia — 93.6
15. Cornell — 92.5
2. Harvard — 99.2
3. Cambridge — 99
4. University College London (UCL) — 98.9
5. Imperial College London — 98.8
6. Oxford — 98.7
7. Stanford — 96.8
8. Yale — 96.5
9. University of Chicago — 96.2
10. California Institute of Technology (Caltech) — 96.1
10. Princeton — 96.1
12. ETH Zurich (Swiss Federal Institute of Technology) — 94.3
13. University of Pennsylvania — 93.8
14. Columbia — 93.6
15. Cornell — 92.5
Notable changes from last year are that Harvard overtook Cambridge at #2, Imperial College London passed Oxford at #6, and Stanford jumped from #15 to #7.
There are currently 200 schools ranked. Check out the full list >
SEE ALSO: The 20 Most Fun Colleges In America
Read more: http://www.businessinsider.com/the-10-best-universities-in-the-world-2013-9#ixzz2pZHpjDO5
Friday, December 6, 2013
Усны тухай таны мэдвэл зохих 5 зүйл
Хүний биеийн 70 хувь нь ус байдаг тул бид эрүүл явахын тулд хангалттай хэмжээний ус ууж байх шаардлагатай. Ус бидний биед шим тэжээллэг бодисуудыг дамжуулан өгч, ялгадас гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг. Ус нь хүний биеийн дулааныг хянаж, үе мөч, эрхтнүүд, эд эсийг шингэнээр хангадаг.
Хүний биед явагддаг бараг бүх химийн урвал усархаг орчинд болж байдаг. Ус бол эх дэлхийдээ амьдарч буй бүх хүний уудаг байсан хамгийн анхны байгалийн гаралтай ундаа бөгөөд цай, шар айраг, дарс гаргаж авахаас бүр өмнө бүгд усаа уусаар хувьсан хөгжсөөр ирсэн билээ. Хэдийгээр аяга ус уух нь ямар нэгэн эргэлзэх зүйл биш боловч дэлхийн энэхүү хамгийн эртний ундааны талаар ойлголт муутай, их зүйл асууж шалгаадаг хүмүүстэй би байнга учирч байдаг юм.
Хүний биед явагддаг бараг бүх химийн урвал усархаг орчинд болж байдаг. Ус бол эх дэлхийдээ амьдарч буй бүх хүний уудаг байсан хамгийн анхны байгалийн гаралтай ундаа бөгөөд цай, шар айраг, дарс гаргаж авахаас бүр өмнө бүгд усаа уусаар хувьсан хөгжсөөр ирсэн билээ. Хэдийгээр аяга ус уух нь ямар нэгэн эргэлзэх зүйл биш боловч дэлхийн энэхүү хамгийн эртний ундааны талаар ойлголт муутай, их зүйл асууж шалгаадаг хүмүүстэй би байнга учирч байдаг юм.
Labels:
Зөвлөгөө
Thursday, November 21, 2013
“Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар”
|
МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
|
4
|
|
ӨМНӨХ ҮГ
|
5
|
|
Нэгдүгээр
бүлэг. ЗОРИГТ СҮБЭЭДЭЙ
|
7
|
|
Хоёрдугаар
бүлэг. МОНГОЛЫН ДАЙЧИН ЦЭРГИЙН
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
|
33
|
|
Гуравдугаар
бүлэг. АЛТАН УЛСЫГ БАЙЛДАН
ДАГУУЛСАН НЬ
|
55
|
|
Дөрөвдүгээр
бүлэг. ЗҮҮНЭЭС ХУЙЛАРСАН ХҮЧИТ САЛХИ
|
75
|
|
Тавдугаар
бүлэг. ИХ МОРИН ЦЭРГИЙН
ДОВТОЛГООН
|
93
|
|
Зургадугаар
бүлэг. БАРУУН РУУ ДОВТОЛСОН НЬ
|
107
|
|
Долдугаар
бүлэг. МОНГОЛ ЦЭРГИЙН ӨВ
|
127
|
|
Наймдугаар бүлэг. ТӨГСГӨЛИЙН ҮГ: МОНГОЛ БАЙЛДААНЫ УХААНААС
СУРАЛЦАХУЙ
|
139
|
|
ДЭЛГЭРҮҮЛЖ
УНШИХ БҮТЭЭЛҮҮД
|
144
|
МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
Чингис
хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин, урианхайн Сүбээдэй баатрын
талаар америкийн цэргийн түүхийн судлаач, профессор Ричард Габрилийн бичсэн
“Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар” номыг монгол хэлээр
орчуулан уншигчиддаа өргөн барьж байна.
Сүбээдэй
баатар дал хэвийтэл наслаж, дэлхийн гучин хоёр үндэстэнг номхотгож, их бага
жаран таван тулаанд орж, ялан дийлж явсныг
дэлхийд алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй гэж судлаачид,
ялангуяа цэргийн түүхчид бичдэг. Сүбээдэй баатар Монголын эзэнт гүрний гурван
их хааны цэргийн номлогч, бодлого боловсруулагч байсан бөгөөд дайсны хүчийг зөв
үнэлэх, уран нарийн стратеги, тактик боловсруулахдаа гоц цэцэн ухаан, суу заль
төгс хүн байсныг энэ номноос уншиж болно. Сүбээдэй баатар Хятад, Солонгос
гэхчилэн Азийн орноос Ойрхии Дорнодын лалын ертөнц, Орос, Польш, Унгар гээд
Баруун европын улс гүрнүүдийг байлдан дагуулж, алдраа дуурсгаж явсан нэрт
баатар, өрлөг жанжин мөн билээ. Эртний гайхамшигт тулалдаанууд, нэрт
жанжингууд, цэрэг, армийн сэдвээр дөч гаруй бүтээл туурвисан профессор Ричард А.Габрил
дэлхийн цэргийн түүхийн арвин материал ашиглан уран сайхны аргаар бичсэн энэ
бүтээлээ монгол уншигчдад унших боломж олгосонд талархал илэрхийлье. Номыг
орчуулах явцад зарим ойлголтыг ташаа илэрхийлсэн, нуршсан, барууны, перс, лалын
сурвалж бичгүүдийг түлхүү ашигласан байдал анзаарагдсан ч гэсэн энэ ном бол
Сүбээдэй баатрын талаар гарч байгаа судалгааны анхны бие даасан бүтээл юм.
Номыг
орчуулах, орчуулгыг хянах, зөвлөх ажилд цаг заваа харамгүй зориулсан орчуулгын
багийн гишүүд У.Дэлгэржаргал, П.Бөхчулуун, Л.Цэрэнчунт нарт талархал илэрхийлж
байна.
Номыг
хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн П.Батмөнх тэргүүнтэй “Буурлын сан”
ТББ-д талархаж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Монгол улсын гавьяат багш Пүрэвийн Увш
ӨМНӨХ ҮГ
Цэргийн эртний түүхийн нэрт жанжингуудын нэг эрэлхэг зоригт Сүбээдэй баатар
цэргийн удирдах урлаг эзэмшснээрээ Ханнибал болон Скипиотой, удирдах арга
барилаараа Александр, Цезарь нартай зэрэгцэх аугаа суутан байлаа.
Сүбээдэйн удирдлага, зааварчлалын дор монголын цэргийн туулсан зам, хугацаа
дэлхийн цэргийн аль ч армийн түүхэнд давтагдаагүй билээ. Лалын эх сурвалжуудад
түүнийг 73 наслаад хорвоогоос халитлаа гучин хоёр үндэстэнг эзлэн авч, жаран
гурван тулаанд ялалт байгуулсан гэж бичсэн байдаг. Түүнийг нас барсны дараа гол
хоёр дайсан хятад болон лалын ертөнц гавьяаг нь хүндэтгэн хөшөө босгосон
байдаг. Хэрэв Сүбээдэй баатар байгаагүйсэн бол монголчуудын солонгос, хятад,
перс, орос, унгарын цэргийн хүчийг бут цохин, газар нутгийг нь эзэмшиж, европыг
тохинуулсан түүх байхгүй ч байсан байж мэднэ. Хэрэв Их хаан насан элж, түүний
залгамжлагчийг тодруулахаар монголчууд буцаагүйсэн бол энэ жанжин Европыг
номхруулах нь дамжиггүй байлаа. Сүбээдэй баатрыг цэргийн аугаа их бодлоготон,
уян хатан тактик, арга барилтай жанжин болохыг Барууныхан тэр бүр мэддэггүй
байлаа. Жованни да Пиан дел Карпини
(Giovanni di Plano Carpini) монгол цэргийн хүрээнд зочилсон тухай 1248
онд бичсэн тайландаа монгол цэргийн зэр зэмсэг, арга тактикийн талаар тодорхой
бичсэн боловч Европын цэргийн түүх, хөгжилд нөлөө үзүүлээгүй, тэд ч үүнээс
сургамж, санамж аваагүй болой. Марко Пологийн тэмдэглэлд ч мөн адил ач
холбогдол өгөөгүй .
Labels:
Түүх
Tuesday, November 19, 2013
Бие организмыг залуужуулдаг ногоо
Япон, Францын эрдэмтэд “Сонгино бол ханиад томуу, халдвараас сэргийлэхийн
зэрэгцээ бие организмыг залуужуулдаг” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн судалгааны дүнд сонгино нь оюуны чадварыг хөгжүүлэхэд тустай нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл сонгино хүний уураг тархины эсүүдийг цэвэрлэж байдаг гэж Японы эрдэмтэд баталж байна.
Түүнчлэн судалгааны дүнд сонгино нь оюуны чадварыг хөгжүүлэхэд тустай нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл сонгино хүний уураг тархины эсүүдийг цэвэрлэж байдаг гэж Японы эрдэмтэд баталж байна.
Сонгины бүтцэд багтдаг хүхрийн нэгдэл нь цусанд орж, олон чухал бүсэд эерэгээр нөлөөлдөг юм байна, үүний дүнд тархи залууждаг аж. Тухайлбал, ой тогтоолт сайжирч, сэтгэл хөдлөлд эерэг нөлөө үзүүлдэг.
Харин Францын эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд сонгино, сармисыг хэрэглэснээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл буурдаг аж.
www.mnews.mn
Labels:
Зөвлөгөө
Subscribe to:
Posts (Atom)












