Monday, March 9, 2015
Хоёрдугаар сар яагаад цөөн хоногтой байдаг вэ?
Өнөөдөр хоёрдугаар сарын сүүлийн өдөр. Хорин найман. өөрийн эрхгүй Яагаад хоёрдугаар сар хамгийн цөөн хоногтой байдаг юм бол гэсэн бодол гэнэт төрлөө. Хялбарщуулсан эх сурвалжаас харахад бид эртний Римийн үед бий болсон Григорианы гэх цаг тооны бичиг хэрэглэж байна. Юлий Цезарийн хаанчлалын үед тэгш тоотой сарууд 30 хоногтой, сондгой сарууд 31 хоногтой байхаар тогтоожээ. Манай эриний өмнөх 44 онд Цезарийг таалал төгсөхөд 7 сарыг түүний нэрээр (Июль) нэрлэхээр болсон байдаг. Хожуухан нь М.Э.Ө 14 онд нас барсан Октавиан Августийн нэр наймдугаар сарын нэрэнд (Авгус) мөнхөрчээ.
Labels:
бодрол
Wednesday, January 21, 2015
Уйльям Шекспирийн анхлан бүтээсэн англи хэлний 10 үг
Шекспир
байгаагүйсэн бол англи хэлний өргөн хэрэглээний эдгээр арван үг биднийг хүртэл
ирэх байсан эсэх нь эргэлзээтэй.
Английн яруу
найрагч, жүжгийн зохиолч Уи́льям Шекспир (англ. William Shakespeare)
амьдралынхаа туршид 38 жүжиг, 154 сонет, 4 найраглал бичсэн байдаг.
Түүнээс гадна Шекспир английн бичгийн хэлний хөгжилд асар их хувь
нэмрээ оруулсан. Түүний бүтээлд өмнө
тааралдаж байгаагүй 2200 шинэ үг хэрэглэгдсэн. Шекспир үгийн угтвар, залгаварыг
зоригтой өөрчлөн шинэ үг хэрэглэхдээ гарамгай байсан бөгөөд «words coined by
William Shakespeare» гэдэг хэлц гарч байжээ.
Энд Шекспирийн англи
хэлэнд анхлан сэдэж, хэрэглээнд оруулсан 10 үгийг эхний ээлжинд толилуулж байна.
Labels:
Гадаад хэл
Saturday, December 6, 2014
У.Дэлгэржаргал: Ухаалаг хөдөлмөр амжилтыг авчирдаг...
Америкийн Үндэсний Сансар Судлалын Газар (NASА)-гийн судлаач ажилтай энэ бүсгүйг У.Дэлгэржаргал гэдэг.
Америкийн Улс Төр Судлалын Холбооны гишүүн, Монголын Улаан Загалмайн Сайн Дурын элч, Индианагийн их сургууль дахь Монгол Нийгэмлэгийн “Mongol Survey” сонины эрхлэгчээр тус тус ажилладаг.
Мөн тэрбээр UBS телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож байгаа аж. У.Дэлгэржаргалтай онлайнаар ярилцсанаа хүргэж байна.
БОЛОВСРОЛЫН МААНЬ ҮНДЭС СУУРЬ МИНИЙ СОНИУЧ ЗАНТАЙ ХОЛБООТОЙ
-Таны амьдарч буй Мадисон хотод ямархуу намар болж байна?
- Америкийн цагаан идээний эх орон гэгдэх Висконсин мужийн нийслэл Мадисон хотод налгар сайхан намар болж байна. Энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй шүү.

ярилцлага
Д.Бямбасүрэн: Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубын урилгаар “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр хөгжил, өсөлт нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг онцлоод ертөнцийн жам ёсны хуулийг дагаж л хөгжлийн үүд нээгдэнэ гэв. Алдарт физикчид болон математикчдын хэдийнэ нээсэн онолыг орчин үеийн Монгол улстай холбон ярьснаар түүний лекц үнэхээр сонсууштай байв.
Ингээд түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.
Labels:
Сурвалжлага
Англи хэл сурахад хэцүү юу?
Харь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Бидний дунд ч гэсэн энэ Банк они(Bank one) гэж байна.Соошолгүй (social security number) хүнд данс нээж өгөх болов уу? гэх юм уу, банкны free checking гэсэн хаягийг харснаа үнэгүй тахиа(free chicken) гэж байна гэхчлэн явган яриа тасардаггүй.
Иймэрхүү бэрхшээл англи хэл сурч байгаа гадаад хүн бүрт тохиолддог ажээ.
Саяхан Reader's digest сэтгүүлийн 11 сарын дугаар эргүүлж суутал гадаадын хүмүүсийн ярианд гарч байгаа иймэрхүү халилыг өгүүлсэн байх юм .
Labels:
Гадаад хэл
Subscribe to:
Posts (Atom)