Tuesday, May 12, 2015

Эр хүний жаргал гэж заавал эзгүй хээр ч байдаггүй л юм байна даа!!!
Энд Америкийн их дээд сургуулийн профессорын цалингаараа тэргүүлдэг 20 сургуулийг жагсаажээ. 20-д эрэмблэгдсэн Dartmouth College-ийн профессорын есөн сарын дундач цалин $167,757 байгаа бол нэгд эрэмбэтэй Rockefeller University-ийн профессорын есөн сарын дундач $218,083 байна.
http://faculty-salaries.startclass.com/stories/3641/best-faculty-salary-colleges?utm_medium=social.paid&utm_source=facebook&utm_campaign=ao.sp.fb.dt.3641&utm_content=salaries-attention-profs-best-paying&utm_term=startclass

Indiana University Graduation, 2015


Today, IU students from age 19 to age 74, from all 50 states and 80 nations, will graduate during our 186th Indiana University Commencement celebration. For those unable to join us in person at Memorial Stadium, the ceremony will be broadcast live online starting at 9AM EDT at http://broadcast.iu.edu/

Хүний амьдралын гурван орчил

Хүн залуу насандаа эрч хүч, цаг хугацаа хангалттай ч мөнгөний гачаал их мэдрэнэ.
Ид ажиллаж байгаа насандаа мөнгөтэй эрч хүчтэй байлаа ч цагийн хомсдолд байнга автна.
Өтөл насандаа цаг хугацаа, мөнгө хангалттай ч эрч хүч нь үгүйлэгдэнэ гэнэ дээ.

Тархи тэтгэвэрт гардаггүй

Тархи тэтгэвэрт гардаггүй ажээ. Гэхдээ оюун ухаанаа байнга дасгалжуулж, ачаалал өгч, ажилуулж , сорьж, шалгаж байх хэрэгтэй гэнэ дээ.Үүний тулд спортоор хичээллэж, зөв сууж, тархины цусан хангамжийг сайжруулах, сэтгэхүйгээ дасгалжуулах, "яагаад?", "яах гэж?" гэсэн асуулт байнга өөртөө тавьж, хариу нэхэж байх, аль болох их инээх, анхаарлаа хөгжүүлэх, сөрөг бодол, дурсамжаа сэргээхгүй байх зэрэг
дасгалууд тархины үйл ажиллагаанд тустай байдаг байна.

Thursday, March 19, 2015

Индианагийн их сургуулийн Төв, Евроази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага зочин, Висконсиний их сургуулийн докторант Кип Хатчин (Kip Hutching)-ий хуурдсан морин хуурын аялгууг та бүхний анхааралд толилуулж байна
https://www.youtube.com/watch?v=3Rssz0rOilI

Индианагийн их сургуулийн Төв, Евро-Aзи судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага хурал


Индианагийн их сургуулийн Төв, Евроази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага хурал Блүүмингтон хотноо болж өнгөрлөө. Хурал “Олон улсын харилцаа ба харьцуулсан улс төр судлал”, “Төв Евро-Азийн археологийн судалгаа”, “Дундад зууны Монголын иргэний байгуулал”, “Харьцуулсан угсаатны зүй”, “Монголын Эзэнт гүрний үеийн эх бичгийн судалгаа”, “Буриадын улс төр, түүх, үндэсний ухамсар” “Өнөөгийн Монгол орны үндэсний ухамсрыг(Identity) бий болгох нь” зэрэг 15 салбар хуралдаанд судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Эдгээр салбар хуралдааны наймд нь монгол судлалын зангилаа асуудлаар судлаачид илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултанд хариулав.