Төвд, Монголын шашин соёлын төвийн 10 жилийн ой, Ажаа римбочигийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэхээр хүндтэй зочид, гийчид, лам хуврагууд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан байлаа. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны бие төлөөлөгч, Дээрхийн гэгээн Далай ламын бие төлөөлөгч, Халимагийн сүсэгтэн олны төлөөлөгч, Төвд, Хятадын хүй элгэний төлөөлөгчид гээд олон хүн ажаа гэгээнд баяр хүргэлээ. Ажаа гэгээнтэн хариу талархлаа монгол, хятад, төвд, англи хэлээр илэрхийллээ. Энд монгол, америк хамтлагын дуучид ая дуугаа өргөж, хүндэтгэлийн зоогонд орж, орой галын наадам хийж, ёохор хатирлаа.
Monday, September 26, 2016
БЛҮҮМИНГТОНЫ ТӨВД, МОНГОЛЫН ШАШИН, СОЁЛЫН ТӨВИЙН 10 ЖИЛИЙН ОЙ, АЖАА ГЭГЭЭНИЙ МЭНДЭЛСЭН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.
Төвд, Монголын шашин соёлын төвийн 10 жилийн ой, Ажаа римбочигийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэхээр хүндтэй зочид, гийчид, лам хуврагууд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан байлаа. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны бие төлөөлөгч, Дээрхийн гэгээн Далай ламын бие төлөөлөгч, Халимагийн сүсэгтэн олны төлөөлөгч, Төвд, Хятадын хүй элгэний төлөөлөгчид гээд олон хүн ажаа гэгээнд баяр хүргэлээ. Ажаа гэгээнтэн хариу талархлаа монгол, хятад, төвд, англи хэлээр илэрхийллээ. Энд монгол, америк хамтлагын дуучид ая дуугаа өргөж, хүндэтгэлийн зоогонд орж, орой галын наадам хийж, ёохор хатирлаа.
Labels:
соёл
Саяхан болсон Их хурдын гал зуух хавиар эргэлдэхэд сонгуулийн дараахан болоод ч тэр vv, энэ тогооны хуушуур эрэлттэй, гарч байгаа хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэлтэй харагдсан шүү. (Наргиан)
Labels:
аялал
УВШ НЭРИЙН УЧИР
Миний анхлан хөөрөлдсөн хүмүүс миний нэрийг ямар содон, хачин нэр вэ гэж, ямар утгатай болохыг байнга шахуу лавлаж байдаг. Энд утгыг товч тайлбарлая.
Увшийг монгол бичгээр УБАШИ гэж бичнэ.
УВШ гэдэг үг санскрит гарвалтай. “Амь үл таслагч, эс өгснийг үл авагч, худал үл өгүүлэгч, таван үест шагшаабадыг сахигч, гурван эрдэнийг бишрэгч боловч гэрээс гарч хувраг болоогүй сахилтан” гэж утгыг тайлсан байдаг. Товчоор бол төрийн хар хүн л гэсэн үг. Энэ нэр англиар “ a layman who has taken certain religiousvows”, оросоор “мирянин, принявший духовный” гэж бууна.
Сонин болгоход манай статистикийн газраас тухайн хүний амьдаа хэд байгаа талаар лавлагаа өгдөг юм билээ. Надад болохоор ийм нэртэй хүн ганцхан байна гэсэн. Гэтэл миний ижил нэртэй зарим хүмүүс энх тунх суугааг мэднэ. Номио (Намиа) дүү болохоор Хөвсгөлийн тайгаар дүүрэн таны нэртэн байна лээ гэх. Учрыг нь ойлгохгүй юм. Ямартаа ч энэ хавар Москвад эрдэм шинжилгээний удирдагчтайгаа уулзахад, 85 насыг зооглож байгаа буурал багш маань содон болохоор нэрийг чинь санаж байна, зүс алгаа гэж сууна лээ.

бодрол
Thursday, May 5, 2016
Монголчуудын Европод хийсэн аян дайны талаарх орос нийтлэл байна. Ерөнхий агуулга, ноёд, хаад, газар усны нэр Америкийн цэргийн түүхч Ричард А.Габрилийн "Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар" номынхтой дүйж байлаа.
1241 год стал, пожалуй, первым и единственным моментом в истории Старого Света, когда он был не просто под ударом – на краю гибели.
ASIARUSSIA.RU
ЛЕКЦ САЙХАН БОЛЛОО
МУИС-ийн багш, доктор О.Оюунжаргалын "Манжийн үеийн Монголын нийгмийн байгуулал: сум, хамжилга, боол" сэдэвт лекц, ярилцлага амжилттай боллоо .Блүүмингтон хотын монголчууд, Индианагийн их сургуулийн монгол судлаачид, монгол хэлний ангийн оюутнууд оролцсон уг үйл ажиллагааг монгол судлалын профессор К. Этвүүд багш хөтөллөө. Оролцогчид эзэн албатын харилцаа, сум, хамжлага, боолын учир, ялгаа гээд олон асуудлыг сонирхон, зохих мэдээлэл, мэдэц авлаа.
Дашрамд дурдахад О.Оюунжаргал доктор манай нэртэй түүхчдийн нэг профессор А.Очирын охин юм байна. О.Оюунжаргалд Блүүмингтон хотын монголчуудын холбооны өмнөөс судалгаа, бүтээлийн өндөр амжилт хүсэж, дахин зочлохын ерөөл талбия.

шинжлэх ухаан
АМЕРИКИЙН МУЖУУДЫН НЭР ЯМАР УТГАТАЙ ВЭ?
Америкийн
Нэгдсэн улс 50 муж улстай. Тэдгээрийн нэрийг тайлж ойлгоход
заримдаа бэрхшээлтэй. Оросын
хэвлэлд (usa-info.com)
зарим нэрийн утгыг тайлсныг дэлгэрүүлэн хүргэж байна.
Америкийн 25 мужийн нэр Хойт америкийн индианчуудын
хэлнээс, 7 нь латин хэлнээс, 6 нь англи хэлнээс, 5 нь франц хэлнээс гаралтай
аж. Харин 6 мужийн (Род-Айленд, Мэн, Гавайи, Айдоха, Ореган, Аризона) нэрийн
учрыг одоо болтол нарийн олоогүй юм байна. Зарим мужийн нэр нутаг дээгүүр нь
урсдаг голын нэртэй холбоотой байхад, 11 мужийнх (7 нь хаадын, нэг нь Америкийн
ерөнхийлөгчийн) түүхэн хүмүүсийн нэртэй холбоотой ажээ.
Алабама – эхний таамагаар бол энэ үг индианчуудын Крик
омгийн хэлнээс үүдэлтэй. “Омгийн нутаг” гэсэн санаа. Хоёр дах таамаг нь Чокто
хэлнээс үүссэн “Шугуйн цэвэрлэгээ” гэх санаа гэнэ.
Аляска – Орос
хэлний алеутск гэх үгийн хувилбар “Их
(Эх) газар”.
Аризона – Энэ үгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар
бий. Испани хувилбар нь индианы ацтек хэлний
“Цэвэр
мөнгө”, Басс хэлний “Сайн царс”,Оодхам хэлний “Жижиг горхит” гэсэн утгатай.
Labels:
Мэдлэгт нэмэх дусал
Subscribe to:
Posts (Atom)