Wednesday, November 24, 2010

инээд наргиа

                       Зєвшєєрєл
Баавгай, vнэг, илжиг гурав гvvр барих болжээ. Гэтэл мод огтлох зєвшєєрєл" олддоггvй. Байгаль орчны яамнаас гоожин авчрахгvй бол зєвшєєрєхгvй гэж ойн цагдаа хэлжээ. Тэр гурав ярилцаж байгаад баавгайг хот руу Байгаль орчны яам руу явуулав. Удалгvй баавгай ганзага хоосон ирлээ:
- Бvх модыг зєвхєн Хятадад гаргана, олсон мєнгєєрєє мянганы зам барина гээд сайд нь халгаадаггvй.
Мань гурав ярилцаж байгаад vнэгийг зальтай учраас гоожингийн зєвшєєрєл аргалаад аваад ир хэмээн явуулжээ. Гэвч удалгvй vнэг ч хоосон ирэв:
- Хахуулиар бол олдож байна. Би бvгдийг нь аргалсан, гар хvндрvvлбэл дуртай бvтээнэ гэцгээж байна. Даанч надад хvндрvvлэх юм олдсонгvй:
- Одоо би л явахаас хэмээн илжигийг хэлэхэд нєгєє хоёр нь шоолж :
- Бидний бvтээгээгvйг чи ийм тэнэг амьтан яаж барах вэ! гэцгээв. Гэвч илжиг азаа vзэхээр хот руу Байгаль орчны яамнаас бичиг авчрахаар явлаа. Удалгvй илжиг сайдын жипээр хvргvvлж буцаж ирлээ гэнэ. Гоожин олов уу?
- Ололгvй яахав. Сонгуулийн дараа тэнд чинь сайдаасаа авахуулаад дан манай хамаатнууд ажилд орчихсон байна. Арын хаалгаар зовох юмгvй зєвшєєрєл салгалаа гэжээ.
                          Чинийхийг хураагаад надад єгчих юм чинь
Уулзаагvй удсан хоёр найз хєерєлдєнє.
- Єнгєрсен жилvvдэд хєгшин чинь бололцоо гарсныг далимдуулаад овоо хєлжєєд авлаа. Жийптэй, зуслантай, компанитай боллоо. Чи юу амжуулав?
- Би юм амжуулж яах юм бэ? Одоо сонгуулиар манай нам гарч ирнэ. Чинийхийг хураагаад надад єгчих юм чинь.

                                Улс эх орны ашгийг дээгvvрт тавина шvv хє
Хоёр архичин уулзав. -Уухг
үй байя гэхээр эх орны эдийн засаг сүйрчих гээд. Ууя гэхээр гэр орны эдийн засаг сүйрчих гээд хэцүү юм аа. -Хөөш хөөш, хувийн эрх ашгаас, улс эх орны ашгийг дээгүүрт тавина шүү хө

Tuesday, November 23, 2010

Хөдөөгийн Эрдэнэбаатар "Урианхайн хөх уулс"

 Асар тэнгэрийн амраг Урианхайн хөх уулсаас
Архлаатай юм шиг мөнхийн манан салахгүй
Айдас гэрэлтэх үдшийн бүрийгээр ширтэхэд
Аяа мянган одны дор тунгалаг зүмбэр…
…Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
Ай хөөрхий өнгөт улирал энэ уулнаа хамаарахгүй
Амьтны үрсийн сэтгэлийг амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь ....

Thursday, November 18, 2010

Цахим өртөө сүлжээний инээдмийн дугараа.

      Сүлжээн дотор тэнүүчилж  явсан нэг сул яриаг “баривчлан” энд байршуулав.
                                     Үргэлжлүүлээрэй
              Дэлхийн ихэнх улсын нэрийг Чингис хаан маань өгсөн байна шүү дээ

,, Пакистан -Бакь ястан, Киргизстан-Харгис ястан, Дагестан-Догь ястан, Хятад-Хядаад, Солонгос-Сул унгас, Алжир-Алж Ир, Тайланд-Тайл анд минь, Малайз-Малаа зайл, Вьетнам-Батням, Кувейт-Гөвөөд, Румын-Үр минь, Венесуэл-Бие нь сул, Индонез-Энд байна биз, Австри-Авс чир, Герман-Гэр маань so funny

Tuesday, November 16, 2010

Индианагийн Их сургуулийн түүхэнд ерөнхийлэгчдийн гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын онцлог

                       
                     Америкийн их, дээд сургуулийн хөгжилд багагүй  үүрэгтэй нэг хүчин зүйл бол тэднийг удирдаж байгаа менежерийн ажлын арга барил, бодлогын цар хэмжээ, төлөвлөсөн ажлын биелэлт байна. Бид  энэ удаад Америкийн Индиана муж улсын Блүүмингтон хотноо байрлах Индианагийн Их сургуулийн түүхэн замнал, сургуулийг удирдаж байсан ерөнхийлэгчдийн удирдах  ажлын онцлогын талаар өгүүлэх  болно.
                    Индианагийн Их сургууль оршин тогтнож ирсэн 220 гаруй жилийн хугацаанд 18 ерөнхийлэгчийн нүүр үзсэн байдаг юм.

Saturday, November 13, 2010

Шинэ Ном

Номын зохиолч/ зохиогч: П.Увш, Б.Хэрлэн

Хэвлэсэн огноо: 2010
Байгууллагын зан үйл нь хувь хүн, бүлэг, байгууллагын түвшинд хэрхэн өөр өнгө аястай болдог тухай, түүний сэтгэл зүйн учир шалтгааны тухай энэхүү номонд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тухайлбал,  хүмүүс темперамент, зан төлөв,  хэрэгцээ, сэдэл, хандлага, үнэлэмжийн хувьд өөр хоорондоо ихээхэн ялгаатай байдаг. Энэ нь тэдний ажлын бүтээл болон байгууллага дахь зан үйлд нь нөлөө үзүүлж байдаг талаар эхний бүлэгт авч үзнэ. Удаахь бүлгүүдэд бүлэг багаар ажиллах үед илрэх үед илрэх зөрөлдөөн, стресс, манлайлал гэх асуудлыг авч үзнэ. Харин сүүлийн бүлгүүдэд байгууллагын харилцаа, шийдвэр гаргах, байгууллагын соёл зэрэг байгууллагын түвшний хүчин зүйлийн нөлөөг авч үзсэн байгаа.

Хуудасны тоо: 224

Номын хэмжээ: B5

ISBN код: 978-99929-988-4-9

Хэвлэсэн газар: "Удирдлагын академи"

Friday, November 12, 2010

ӨГҮҮЛЭХ Нь: Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.

Охин:
Авдар ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.

Хүргэн: 
Ширээ ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.

Ээж: 
Зуух ану тэгш бєгєєд дєрвєлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.

Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бєгєєд дєрвєлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгєн ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану хєвгvvн болоод охин болмой.
Токио хот. 2006.12.23
Shbaatar.blogspot.com  -аас авав.

Америкийн тэмдэглэл

М. Саруул-Эрдэнийн "Америкийн тэмдэглэл" цувралаас
                                         "Даяар монгол" сониноос авлаа. 
Хооний гуай
АНУ- д эртээ ирсэн нэг багшийнх байдаг юм. 1990 оны эхээр, ардчилал гараагүй байхад ирсэн айл. Анх ирчихээд нэг америк айлд байж л дээ. Тэгсэн гэрийн эзэн нь эхнэрээ Honey honey гэж дуудаад байх юм гэнэ. Тэгэхэд багшийн хүү 10 орчим настай байж. Хүү америк гэрийн эзэгтэйг тийм л нэртэй юм байх гэж бодоод маргааш нь “Хооний гуай” гэж дуудсан гэдэг.