Thursday, January 27, 2011

КИРСАН ИЛЮМЖИНОВ ГЭЖ ХЭН БЭ? (Нэгдүгээр хэсэг)

http://t-naran.blogspot.com/-оос авлаа
- Дөрвөн цаг л унтахад хангалттай байдаг гэж Та нэгэнтээ ярьсан санагдана?
- Нэг албаа өгсөн ч гэсэн одоо унтах минь бүр багассан гээч. Яаж шатрын холбоо, Халимаг хоёрын ажлыг амжуулж байснаа би өөрөө ч гайхдаг юм. Шөнийн 03.00 цагт хажуулаад өглөө 06.00-д сэрдэг. Утсаа ерөөсөө салгадаггүй. Манайд шөнө байсан ч Америкт бол өдөр л байна шүү дээ. Хамт олноо эрхлүүлж байна даа. Өмнө нь Кирсан руу шөнийн 02-оос өглөөний 07-ийн хооронд залгаж болохгүй гэдгийг мэддэг байсан бол одоо хүссэн үедээ л ярьцгаадаг болсон.
- Ийм графиктай хүнтэй тааралдаж байв уу?
- Далай лам байж магадгүй юм. Өглөө 06.00-д босдог гэсэн. Жилд би дэлхийн 60 оронд очиж амждаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэдВьетнам, Камбож, Индонез, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос,Хятадад очоод ирлээ. Одоо удахгүй Таиланд, Франц, Израил, Мальт, Тунис, Кипр, Туркээр явна. Дараа нь Магнитогорст шатрын клубын нээлтэд очих ёстой.

Tuesday, January 25, 2011

Танайд 100 хэм халуун байгаа юм уу?

Америкийн монголчуудын дунд нэгэн явган шог байх. Шинэдүү нутгаасаа ирсэн нэгэн нутаг руугаа утасдаад эндэхийн халууныг давж дасахад бэрхтэй байгаагаа дурдахад  цаанаас нь тэгээд хэдэн градус байгаа юм бэ?  гэхэд хариуд нь энд 100 хэм байна гэж л дээ. Гэтэл үл итгэн тийм халуун байхад хүн тэсдэг юм уу, хэтрүүлнэ, хэтрүүлнэ гэхэд ч арай ч дэндэж байна шүү гэхэд манай нөхөр халуун хэмжигчийн заалт л тийм байна гээд мэтгэлцсэн боловч найзаа итгүүлж ойлгуулж чадаагүй гэдэг. Энд асуусан, хариулсан хоёрыг буруутгах арга алга. Тэд харин дэлхий дахинаа халуун хүйтний хэмжүүрийн хоёр өөр аргачлал байдгийг салгаж ойлголцсонгүй л дээ.

Friday, January 21, 2011

Why чи такой?


Монголчууд өөрсдийгөө харийн хэл сурахдаа авьяастай, унтаад сэрэхдээ л нэг хэл сурчихсан байдаг юм шиг бичдэг. Энэ нь ч үнэний хувьтай. Бид хятадууд шиг нутгийн аялга оруулдаггүй, оросууд шиг дүрмийн алдаа гаргалгүй ярихыг хичээдэг.

Monday, January 17, 2011

Өнөөдөр Мартин Лютер Кингийн өдөр

               Өнөөдөр 2011 оны нэгдүгээр сарын  17. Даваа гариг. Амеркчуудын хувьд өнөөдөр албан ёсны амралтын өдөр. Бид бүгдээр амарч байна. Учир хэмээвээс жил бүрийн нэгдүгээр  сарын гурав  дахь долоо хоногийн даваа гаригийг  АНУ-д Мартин Лютер Кингийн өдөр болгон тэмдэглэж улс даяар амардаг. Тэр өдөр өнөөдөр тохиож байгаа нь энэ.
             

Friday, January 14, 2011

Гадаадад суугаа монголчууд ямар эрхтэй вэ?

Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр

Арван Гурван Aлтай хаана байна вэ?

"Арван гурван Алтай Гучин гурван Хөхий" гэсэн хэллэгийг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз.

Thursday, January 13, 2011

Хуурамба

Б.Ринчэн “Хуурамба”\Улаанбаатар хот 1990\
Цуглуулж эмхтгэсэн Г.Аким, Ц.Цэрэн, О.Хонгор

Та гэдгийн учир. Нэг өдөр Ринчэн гуай эхнэр Раднаатайгаа тар түр гэсэн бололтой байхыг Даржаа гуай ажиглажээ. Тэр үед Раднаа гуай сонинд орчуулагч хийж байв. Юу болсон юм бэ гэвэл арваад настай нэг хүүхэд ороод ирэхлээр Ринчэн гуай сурснаараа