Wednesday, September 26, 2012

Зүрх судас болон даралт ихтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!


Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна.

Saturday, September 15, 2012

Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгтнүүдийг “төрүүлдэг”

|“Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо” гэдэг шиг хэлэхэд ч хэцүүхэн явдлын тухай зөндөө л сонсох юм. Тэр бүхнээс хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа хүндхэн асуудлыг сөхөж үзвэл тийм ч таатай зүйл харагдахгүй. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, зодуур нүдүүрийн дунд өсч өндийж байгаа бяцхан үрсээ харахаар нүд хальтирч, сэтгэл эмтрэх нь нууц биш. Нийгмийн хар бараан амьдрал, өнчрөл хагацлын өмнө сөхөрчих шахам бүдчиж яваа тэднийхээ төлөө бид юу хийж гийгүүлэв ээ,

Friday, September 7, 2012

БИД ХЭН ЮМ БЭ?


Уржнан зун хөдөө, сумын төв дээр хэд хоног амарч билээ. Үзүүлж харуулах онцын зүйлгүй ч найз минь хэрээрээ дайлж цайлав. Сайхан л байлаа. Ингээд бид буцах болж айраг авч явахаар нутгийнх нь хүнсний зах дээр очив. Хорин литрийн хоёрын зэрэг хуванцар сав авчихаад айраг сонгох боллоо. Энэ зуур найз маань “Хөгшин нь энүүхэнд нэг хүнтэй гялс уулзчихаад ирье” гэж байна. За л гэлээ. Найзын “гялс” гэдэг хугацаа 30 минут өнгөрсөн ч дуусаагүй бололтой, сураг алга. Зуны үдийн халуунд орж байх газраа олж ядан, сүүдэр хайсан бид сарампай хашаа бараадан хүлээсээр... Нэг цаг өнгөрөв. Тэвчээрийн тулах цэг эрхгүй нурав. “Гялс” нь дуусаагүй бололтой, таг чиг. Удалгүй гайхаж эхлэв. Бидэнтэй зөрөөд гэртээ харьчихсан юм биш байгаа гээд эхнэр рүү нь утсаар ярихад “Та хэдтэй л гарсан шүү дээ” гэж байна. Ингээд зах дотуур нь хайж, нутгийн хүнээс сураглабал “Захын хойд талын байшинд шаариг цохиж байлээ” гэх сураг хэлэв. Чихэндээ итгээгүй ч хайж явсаар мөнөөх байшинд нь орвол гартаа цохиур барьсан анд минь ширээ тойроод хээв нэг алхаж явна. Эгдүүцэл, дургүйцлээ ар араас нь цувуулахад “Одоохон, энэ бандиас хэдэн цаас тоншчихоод гаръя” гэж билээ. Бид түүнийг бараг хоёр цаг хүлээн суугааг анд минь юман чинээнд бодсонгүй. Харин намайг “Хужаа шиг ямаан омог гаргалаа” гэж жинхэнэ монгол эрийн гүндүүгүй, уужуу тайвуу ухаанаараа гайхуулсансан.           

Байдаг л монгол

Friday, August 31, 2012

кино


Цэлмэг тэнгэр хэмээх гадаадад амьдарч байгаа монголчуудын амьдралийг Шведэд байгаа монголчуудын ахуйгаас сэдэвлэн бүтээсэн кино.

http://xmongol.blogspot.com/2012/08/clear-sky-mv.html

Wednesday, August 29, 2012

Ц.Дамдинсүрэн - Хоёр цагаан юм

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.

Monday, August 27, 2012

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

IMG_0105 1. Төөрсөөр төрөлдөө
Төвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана.

Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй