Friday, October 25, 2013

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД "МУУ ХҮМҮҮС" ҮҮ? \эргэцүүлэл бүхий цуврал-01\   

Гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын гэр бүлдээ гуйвуулсан мөнгөний дүн болон түүний Монгол улсын ДНБ \Дотоодын Нийт Бүтээгдэхүүн\-д эзлэх хувь.  \Статистикийн баримт\
2000 онд     22,4 сая $        2.0 %
2001 онд     53.0 сая $        4.2 %
2002 онд     111,7 сая $      8.0 %
2003 онд     128,6 сая $      8.0 %
2004 онд      195,4 сая $      9.8 %
2005 онд      174,2 сая $       6.9 %
2006 онд       153,6 сая $       4.9 %
2007 онд        174,3 сая $      4.1 %

2008 онд       218,2 сая $       3.9 %
2009 онд       191,5 сая $       4.2 %
2010 онд      247,9 сая $        4.0 %
Тайлбар: Дээрх үзүүлэлтэд 2005 оноос хойш ДНБ -д эзлэх хувь багассан нь Уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой аж

Дээд боловсролын суурь хичээлийн сургалтын хөтөлбөр, сургалтын хэлбэр, заах аргыг шинэчлэхэд

Г.Орхон. Боловсролын Шинжлэх Ухааны Магистр, Улаанбаатар,
Монгол

(Дээд боловсролын суурь хичээлийн шинэчлэлд - №2)

Өнөөдөр сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа ажлын байран дээр ямар мэдлэг, чадвар шаардлагатай байна гэсэн хэрэгцээг нь нарийн судалж, ажил олгогч нарын хүсч буй чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд боловсруулсан хөтөлбөр хангалттай байна уу, үгүй юү гэдгийг төгсөгчдөөсөө болон ажил олгогч нараас судалгаа авах замаар хянаж хөтөлбөрөө шинэчилдэг болжээ. Тэгвэл өнөөдөр ажил олгогч нарын нийтлэг шаардлага юу байна вэ? Tэдний хувьд тэртээ тэргүй технологи байнга шинэчлэгдэж байгаа өнөө үед төгсөгчдийн техник талын чадвар нь шууд ажиллах хэмжээнд хүрэхгүй байж болохыг хүлээн зөвшөөрч, техник чадварыг ажлын байран дээр дадлагажуулах боломжтой гэж үзэж байна. Харин бусад чухал чадварууд болсон хариуцлага хүлээгээд бие даан ажиллах, багаар ажиллах, бичиг баримт төлөвлөн боловсруулах, ажлаа өргөн хүрээнд харж төлөвлөөд, төвлөрч ажиллах, эх хэлээрээ зөв бичиж, найруулах, ажлаа илтгэх, танилцуулах, тайлагнах,  шинэ зүйлийг авхаалжтай хурдан суралцах чадваруудыг онцолж мөн гадаад хэлний чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой гэсэн нийтлэг чадварыг ажилтан шалгаруулахдаа чухалчилсан байна.  Тэгвэл энэ чадваруудыг эзэмшүүлэхийн тулд  сургалтын хөтөлбөртөө  ямар агуулга, заах аргыг тусгах вэ гэсэн асуулт гарна. 

Их, дээд сургуульд заавал судлах ‘хэрэггүй’ хичээлүүд Liberal Arts Education Г.Орхон. Боловсролын Шинжлэх Ухааны Магистр,

Инженер болох хүнд шууд л мэргэжлийг нь түлхүү оруулахгүй, ерөнхий суурь хичээл гэсэн нэртэй ач холбогдолгүй олон янзын хичээлүүд орж цаг мөнгө их үрж байна’ гэж оюутнууд, эцэг эхчүүд шүүмжилж, харин их, дээд сургуулийнхан ‘Яамнаас стандартчилсан дээд боловсролын ерөнхий суурь хичээлүүд сургалтын төлөвлөгөөний дийлэнх хэсгийг эзлээд, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлд оногдох цаг бага байна’ гэж шүүмжилцгээдэг. Хэл, утга зохиол, түүх, гүн ухаан, логик ухаан, байгалийн ухаан, урлаг, экологи гэхчлэн дээд боловсролтой хүний зайлшгүй судлах ёстой ‘хэрэгтэй’ хичээлүүд яагаад ‘хэрэггүй’ хичээл гэж тооцогдох болов? Энэ асуултын хариуг олохоор манай улсын их, дээд сургуульд судалдаг дээд боловсролын суурь хичээлийг дэлхийд тэргүүлэгч Америкийн их сургуулиудад үздэг Liberal arts education буюу боловсролтой хүний эзэмшвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн ухааны салбарыг хамардаг ‘liberal arts’-ын хичээлтэй харьцуулан үзлээ.  Манайд үздэг суурь эрдмийн хичээлүүд нь хэлбэрийн хувьд liberal arts-ийн хичээлтэй адилавтар боловч утга агуулга,  сургалтын процесс, заах аргын хувьд ихээхэн ялгаатай байгаа нь ажиглагдлаа. АНУ-ын дээд боловсролын үндсэн суурь судлагдахуун болсон liberal arts education хичээлийн талаар Вермонтын их сургуулийн Профессор Маrk Usher-ийн тавьсан лекцээс улбаалан, энэ хичээлийн талаар хоёр орны жишээн дээр харьцуулсны дүнд, манайд ордог  дээд боловсорлын суурь хичээлтэй холбоотой тулгарч буй асуудлыг үүгээр хөндөн тавьж, шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо.

Saturday, August 10, 2013

Удам судар, ураг төрлийн нэршил

3
Эцгийн үеийг дээрээс нь нэрлэвэл: Буданцар, дутахун, юрхи, өндөр, хуланц, элэнц, өвөг, эцэг, бие гээд есөн үе юм. Хүмүүсийн огт мэдэхгүй болсон нь буданцар, дутахун, юрхи юм. Буданцар нь будан шиг сарниж бутарсан санаагаар илэрхийлсэн нь илт байна. Дутахун нь өнөөгийн утгаар холдох гэсэн утгатай үйлт нэр байна. Монгол бичгээр ном уншдаг бол утга нь ойлгомжтой. Юрхи нь эртнээс эртний гэсэн утгатай. Иймд биеэс өгсүүлээд нэрлэвэл: бие, эцэг (аав), өвөг, элэнц, хуланц, өндөр, юрхи, дутахун, буданцар болно. Өвөг гэдэг үгийг элэнц, хуланц, өндөр гэсний ард хэрэглэж байна. Энэ байдлыг баримтлаад хэлбэл элэнц өвөг, хуланц өвөг, өндөр өвөг, юрхи [+өвөг?-Нийтлэгч], дутахун өвөг, буданцар өвөг болно. Эмэг эхийг өвөг адилаар нэрлэсэн байна билээ

Saturday, June 22, 2013

О.БАТСАЙХАН: МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ЭХ ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЬЕ


    Ярилцсан Ц.Батаа, Үндэсний Шуудан сонин.
    Монгол улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн БАТСАЙХАНТАЙ хийсэн ярилцлага.

    Та ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажилладаг, олон жил Монголын түүхийн талаар судалгаа хийж буй түүхч, эрдэмтэн хүн. Тиймээс таниас эхлээд түүх гэж юу вэ? Энэ ер нь ямар хэрэгтэй юм бэ? Гэдэг талаар асуумаар байна. Залуучууд түүх ер сонирхдоггүй шүү дээ.
    -    Түүх хэрэгтэй юу гэвэл хүн бүр л хэрэгтэй гэнэ л дээ. Товчхоноор хэлбэл түүх гэдэг бол ой санамж юм. Ой санамжаа алдвал хэн ч биш болно. Компютероор ярьвал хард диск нь гэсэн үг. Хард дискэнд байдаг мэдээлэл устчихвал таны хэдэн жилийн мэдээлэл алга болчихно биз дээ. Тэгээд форматлачихаар цэвэрхэн компютер болно доо. Хүн үүнтэй яг адилхан юм. Монгол хүний ой санамжийн өөрийнх нь туулж ирсэн амьдрал, хаанаас ирсэн, хэн болохыг нь  мартуулчихаар гаднаасаа л монгол төрхтэй болохоос дотроо хэн ч биш болно. Үндэстэний авч явдаг үнэт зүйлсийг, тухайлбал түүхийг нь мартуулчихаар тэр үндэстэн мөхөх аюултай болдог.

    Monday, June 17, 2013

    СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, ХАДГАЛАХ БАТАЛГАА, ТУРШЛАГА ( томилолт, ярилцлага)


    Америкийн Засгийн газрын удирдах ажилтан солилцооны олон улсын хөтөлбөр 1940 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ хөтөлбөр гадаад орны  эрдэмтэн, судлаачдыг богино хугацаагаар америкт айлчлуулах замаар  төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилтай танилцуулан, хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох зорилготой юм. 2011 онд л гэхэд гадаадын 5291 судлаач, эрдэмтэд 811 төсөлд хамрагджээ. 1940 оноос  xойш гадаадын 200,000 зочин энэ хөтөлбөрөөр Америкт айлчилжээ. Саяхан энэ хөтөлбөрийн шугамаар монголоос ээлжит төлөөлөгчид  соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр америкийн ижил төстэй байгууллагын ажилтай танилцах, туршлага судлах, санал солилцох айлчлал хийгээд буцлаа.
    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  “Чингис  хаан” дээд сургуулийн захирал, профессор Х.Лхагвасүрэн, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү, “Чингис хаан “дээд сургуулийн профессор Б.Балжинням, Ж.Даваадулам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Ц.Цэндсүрэн нар орсон бөгөөд Төрийн департментын гэрээт орчуулагч Х.Булган, Я.Батбаяр нар тэднийг хэлмэрчилж явлаа. Монголын боловсрол, соёл, урлагийн удирдах ажилтнууд хөтөлбөр ёсоор  Индиана мужийн  Блүүмингтон хотод хоёр өдөр ажиллаж,  Индианагийн их сургууль, Блүүмингтон хотын музей, Төвд-Монголын Бурхан шашны төвд зочилж,  50 гаран жилийн түүхтэй Монгол нийгэмлэгийн удирдлага, ажил, хөтөлбөртэй танилцлаа. Индианагийн их сургуульд зааж байгаа монгол хэлний сургалт, монгол хэл сурч байгаа америк оюутны сурлагын амжилттай бас танилцаж, санал солилцсон юм.

    Saturday, June 15, 2013

    Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой


    make-gunk-free-toothbrush-holder-from-junk.w654 Их Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар шинжилжээ.
    Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны vсэн дээр элдэв өвчин vvсгэгч аюулт нянгуудын сvрэг “нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрvvд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шvдний сойзон дээр 100 сая гаруй төрлийн нян оршиж байдаг. Энэ нь ариун цэврийн өрөөний нэгдмэл байдалтай холбоотойгоос гадна угаалгын өрөөний ариун цэврийн байдлаас ч хамаардаг байна. Угаалгын өрөөний болон суултуур, угаалтуурын цэвэрлэгээ ариутгал хийх vед аймшигт нян, бактериуд агаарт тархан хамгийн ойр тухтай орчин болох шvдний сойзонд vvрлэдэг байна.
    Дөрвөн сойз тутмын гурав нь хамгаалалтгvй ил байдалтайгаар суултуураас метр орчим зайд байрлаж бичил биетvvдийн “эх орон” болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд шvдний сойзнууд хэдэн мянган бактерийн “оршин суух байр” болж байгаа төдийгvй өдөр бvр сая сая хvн эрvvл мэнддээ томоохон аюултай “хөрөнгө оруулалт” хийсээр байдаг аж. Иймэрхvv халдвараас сэргийлэхийн тулд шvдний сойзнуудаа хамгаалалтын хайрцагт хадгалах юмуу хэрэглэхийнхээ өмнө халуун усаар сайтар угааж заншихыг эмч нар зөвлөж байна.