Thursday, March 31, 2011
Хөөмийн эргэн тойронд...
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва хотноо улсынхаа соёл урлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Тувагийн хөөмийч Конгар Ондар “Хятад, монголчууд хөөмийг өөрсдийнх хэмээн өмчлөх гэх юм. Уг нь хөөмий бол манай урлаг.
Оюуны өмчийн эрх нь ч манайд байдаг” хэмээн гомдолложээ.
Оюуны өмчийн эрх нь ч манайд байдаг” хэмээн гомдолложээ.
Хүний тархины зарим нууц
Тархины төв судлаас хэдэн тийш салаалсан хялгасан судлуудад хүний сэрлийн цэг байдаг гэнэ. Учир нь биеийн аль нэг хэсэгт мэдрэгдсэн зүйл уг "Алзимерс"-т дохио болж ирдэг. Мэдээллийг төв мэдрэл рүү дамжуулдаг байна. Энэ үйлдэл маш богино хугацаанд үргэлжилнэ.
Labels:
Мэдлэгт нэмэх дусал
АНУ-ын Төрийн Департаментыг Монгол соёлоор “довтлов”.
Монголчууд хариар тархан сууж, ажил хөдөлмөр эрхлэн, амь зуулгаа залгуулж явахдаа эх орноо гэх сэтгэлээ гээхгүйгээр, харин ч илүүтэй нандигнан хайрлаж, эх орноо зориг бардам төлөөлөх, таниулах, монгол соёл, зан үйл, уламжлал шинэчлэлийг гадаадынхны хүртээл болгох талаар ирмүүн, эрч хүчтэй ажилладаг олон залуучууд байдаг. Тэдний нэг нь Америкийн Вашингтон D.C. хотод үйл ажиллагаагаа явуулдаг Монгол соёлын төв билээ. Доктор М.Саруул-Эрдэнэ тэргүүнтэй тус төв монгол ахуй, соёл, хөгжил, өөрчлөлтийг америкийн нийтэд таниулах, хоёр соёлын ялгаа заагийг ойртуулах чиглэлээр олон сайхан ажлыг тасралтгүй, үр дүнтэй явуулж байдагт бид талархаж явдаг билээ.
Жил бүр монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээр цуврал лекц уншуулах, монгол хүүхдийн зуны хэл соёлд суралцах зуслан ажиллуулах гээд олон ажлын анхдагч, санаачлагч нь Монгол соёлын төвийнхэн билээ.
Бид энэ удаад тэдний зохион байгуулсан бас нэг сонирхолтой ажлыг та нарт толилуулж байна.
Labels:
Эх сурвалжаас
Таны ч санал чухал
Гадаада суугаа монголчуудыг монголын хөгжил, цэцэглэлтэд оролцуулах боложийг нэмэгдүүлэх зорилгоор монгол улсын Засгийн газраас "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэр төслийн хүрээнд Америкад суугаа монголчуудын талаарх бичил судалгаа авч байгаа юм байна. Нэгэнт санаачлагчид ийм ажил хийж байхад бид ч саналаа нэмэрлэх хэрэгтэй байх. Ийм болохоор Та ч гэсэн http://bit.ly/hxbBrY линкээр орж саналаа өгөөрэй
Labels:
Санал
Sunday, March 27, 2011
Америкийн нэгдсэн улсын боловсролын тогтолцоо
Энэ дугаараас эхлэн бид америкийн боловсролын тогтолцоо, бүтэцийн талаар цувралаар уншигчиддаа хүргэхээр шийдэж байна. Эх материал маань гар бичмэлээр байгаа бөгөөд блогий минь эрхэм уншигч Та нийтлэж байгаа материалын талаар мэргэжлийн болон ажил хэргийн зөвлөгөө өгч цаашид хэвлэн нийтийн хүртээл болгох хэрэгт туслана гэдэгт найдаж байна.
Боловсрол гэдгийг мэдлэг, чадвар, дадал эзэмших замаар нийгмийн ач холбогдол бүхий хүн төрлөхтөний туршлага эзэмшиж байгаа орчил гэхээс гадна түүнийг хүн төрлөхтөн, нийгэм, улсын эрх ашгийн төлөөнөө тухайн улсын үндсэн хуулинд заасан хэмжээ заагт хүрэх (хүрсэн) сургалт, хүмүүжлийн зорилго, чиглэл бүхий үйл явц гэж ойлгож болно.
Labels:
Боловсрол
Thursday, March 24, 2011
Эрчүүд, муур хоёр юугаараа ижилхэн вэ?
Эрчүүд, муур хоёр дуудахад ирдэггүй, хөөхөд явдаггүй,
Labels:
инээд наргиа
Thursday, March 10, 2011
Сүвээдэй төрсөн нь
Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм.
Labels:
Түүх
Tuesday, March 8, 2011
Америкийн нийслэл Вашингтон ДС хотноо "Иргэний танхим" байгуулагдлаа
![]() |
February 27, Arlington, VA |
2 сарын 27-ны Ням гаригт Виржиниа мужийн Арлингтон хотын "Сакура" төвийн байранд Монгол Соёлын Төвөөс зохион байгуулсан ээлжит ярилцлагад МУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, Хүний Нөөцийн Академийн захирал, докторант Б.Энхболд нар оролцлоо.
Энэхүү ярилцлагад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон хийж эхлүүлж буй ажлын талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэхүү өндөр албан тушаалд сонгогдохдоо 5 үндсэн зорилт дэвшүүлэн тавьсан аж.
Labels:
Сурвалжлага
Subscribe to:
Posts (Atom)