Tuesday, March 8, 2011

Америкийн нийслэл Вашингтон ДС хотноо "Иргэний танхим" байгуулагдлаа

February 27, Arlington, VA

2 сарын 27-ны  Ням гаригт Виржиниа мужийн Арлингтон хотын "Сакура" төвийн байранд Монгол Соёлын Төвөөс зохион байгуулсан ээлжит ярилцлагад МУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх  А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, Хүний Нөөцийн Академийн захирал, докторант Б.Энхболд нар оролцлоо.


Энэхүү ярилцлагад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон хийж эхлүүлж буй ажлын талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэхүү өндөр албан тушаалд сонгогдохдоо 5 үндсэн зорилт дэвшүүлэн тавьсан аж.

No comments:

Post a Comment