Ер нь бол амьдралын баяр цэнгэлийг үл амталдаг, аз жаргалгүй хүмүүс болцгоодог. Нойр бүрэн ханахгүй байх далд шалтгаан бол сэтгэл гутралтай холбоотой байдаг. Сэтгэл гутралын илрэл нь зөвхөн сул дорой байдлаар хязгаарлагдахгүй, янз бүрийн шинж тэмдэгээр илэрдэг. Сэтгэл гутралын шинж тэмдэг нь амьдралд сонирхолгүй, урам зориггүй, үргэлжилсэн ядаргаа, нойрны хямрал, сул дорой байдал, өөрийн хувь заяандаа туйлбаргүй хандах хэлбэрүүдээр зонхилон илэрч гарна. Мөн хоолны дуршил буурч, өөрийгөө хянах чадвар сулардаг. Даамжирсаар амиа хорлох бодол санаа орж ирдэг. Сэтгэл гутралд орсон хүн энэ байдлаа өөрөө ухаарах чадваргүй болдог нь ноцтой хор нөлөө юм. Нойргүйдэл нь байнга нойрмог, ядарч сульдсан байдаг мэдрэмж юм. Нойргүйдлийн шалтгаан нь маш олон янз. Түгээмэл шалтгаан нь сэтгэл гутрал юм. Мөн архидалт, саахрын болон арьсны өвчний хурцдал, даралт ихдэх, элдэв өдөөгч эмүүд хэтрүүлэн хэрэглэх зэргээс нойрны хэм алдагдсанаар эмгэг болдог. Ийм хүмүүс нь бусдад хүйтэн хөндий, дайрсан, гүжирдсэн байдлаар түрэмгийлэн ханддаг. Нийгэмд тэдний эзлэх байр суурь улам бүр буурч, зөвхөн сөргөлдөөн ноёрхдог. Энэ эмгэгээс гарах арга зам нь унтаж амрах, цагаа зөв сонгож, сэтгэл санааны хямралаас бодлоготойгоор гарах явдал юм.
No comments:
Post a Comment