Монгол судлалын хурлын шинэ танил
Энэ оны хоёр сард Вашингтон Ди Си-д Монгол соёлын төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг монгол судлалын олон улсын бага хурлын үеэр нэгэн настай эрхэм хурлын илтгэл сэлтийг нэн шимтэн чагнаж, оролцогчидтой халуун яриа өрнүүлэн ахуйд миний бие түүнд оноож нэр өгч үл чадан хурлын завсраар М.Саруул-Эрдэнээс сэм лавлавал надад нэр, алдрыг нь тайлбарлан, тэр хүний тухай сонирхолтой ярилцлагаа илгээхээр тохиролцсон билээ.
Хурлын дараа Саруулын илгээсэн материалыг хүлээн авч уншаад энэ эрхмийг монголчууддаа дахин нэг уулзуулах бодол төрсөн юм.
Энэ хүнийг Уиллиам Андреас Браун (William Andreas Brown) гэнэ. 1985 онд Тайланд, 1988 онд Израйль улсуудад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар ажилласан,1952 онд Солонгосын дайнд оролцсон ахмад дайчин, Харвардын их сургуульд Хятад судлалаар докторын зэрэг хамгаалсан, Базарын Ширэндэвийн “БНМАУ-ын түүх” номыг англи хэлнээ орчуулсан орчуулагч, судлаач, Москва, Бээжин, Тель-Авив, Хонг Конг, Шинэ Дели зэрэг хотуудад олон улсын харилцааны хамгийн эгзэгтэй үеүдэд томилогдож байсан чадварлаг дипломат хүн юм билээ.
Монгол судлал гэх нэрийг анх Харвардад өөрийн хятад хэлний багш Франсис Вүүдман Кливзээс сонсчээ.
Тэрээр өөрийгөө америкийн дипломатууд дотроос Монголтой харилцсан, бас харилцаа тогтоохыг дэмжсэн хамгийн анхны хэдэн хүний нэг болсон юм гэж үнэлдэг нь ч үнэн юм. Браун гуай Монголтой харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьж, хүнд суртал, эсэргүүцэлтэй чамгүй тулгарсан боловч эцэстээ зөвшөөрүүлж, монгол хэл сурах, тэгээд Элчин сайдын яам байгуулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Тэрээр монгол хэл сурсан тухайгаа: "Тэр цагт Америк даяар монгол хэлний ганцхан багш байсан нь Индианагийн их сургуулийн Хангин Гомбожав. Гэтэл яг тэр жил Хангин эрдмийн ажлын чөлөө аваад явчихжээ. Тэгээд сурчих хамгийн боломжтой өөр газар нь Англи, Лийдсийн их сургууль, Онон Өргөнгөө багш болж таарсан юм." гэж дурссан. Монгол, Америкийн хоорнд дипломат харилцаа тогтоох ажлын саад бэрхшээл зэрэг олон сонирхолтой баримт түшсэн ярилцлагыг доктор М.Саруул-Эрдэнийн бэлтгэснээр уншина уу.
http://baabar.mn/…/elchin-said-uilliam-andreas-braun-mongol…

No comments:
Post a Comment