ХОЙТОН ЖИЛИЙН ХУРАЛ ТИЙМ Ч ХОЛ БИШ БАЙНА ДАА.
(Хурлын талаар дурсамж, бодрол, тайвшрал)
Вашингтон ДиСи-д байрлах Монгол соёлын төвөөс энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулсан монгол судлалын хурал яг нэг сарын өмнө болсон. Энэ жилийн хурал Смитсонианы Байгалийн түүхийн музей дээр болж, монгол соёлыг сурталчлах нэмэлт хөтөлбөртэй байснаараа онцлог байв.
Манай ХОЙТ АМЕРИКИЙН ЦАХИМ ӨРТӨӨ гэх эгэлдүү, цомхон байгууллага энэ хуралд хэр оролцов, зорилтоо биелүүлж чадав уу, цаашид хэрхэх талаар гишүүдийнхээ бодол, санааг сонсохсон гэж бодож сууна. М.Саруул-Эрдэнэ тэргүүнтэй энэ соёлын төвийн хуралд манайхаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй десанд буусан. Манай багийн бүрэлдэхүүнд хурлын илтгэгч 9 хүн, нэг сул дагагч, багийн таван гишүүн болон дэмжигчид оролцсон.
Энэ хуралд манай баг ГУРВАН чиглэлээр оролцлоо.
НЭГ. “Америкт суугаа монголчуудын хүй элгэн” сэдэвт салбар хуралдаанд 6 илтгэл хэлэлцүүлсэн. Манай хамгийн залуу илтгэгч Харвардын их сургуулийн магистрын оюутан Ж.Номин-Эрдэнэ “Promoting Food Donation in Ulaanbaatar” сэдвээрх илтгэлийг сонирхолтой, шинжилгээнд суурилсан, хэрэгжилтийг санал болгосон гэж оролцогчид үнэлсэн.
Доктор Я.Борчулуун болон монголын судлаачид Д.Идэржаргал, Р.Оюунцэцэг хамтран “Data Journalism in Mongolia” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхэд ирэх хуралд монгол судлаачидтай түлхүү хамтарч ажиллах боломж гарч болох талаар бодож суулаа. Тэгвэл асуудлыг олон өнцөгөөс цогц харах, шийдлийг дэлгэмэл хавтгайд хайх боломж гарч болох юм.
Манай салбар хуралдаанд сайхан монгол хэлтэй залуу Эндрю Колвэл “Nomadic New York: Cultural Organization and Heritage - Making among Immigrant Turkic and Mongolian Communities” илтгэл хоёр хэлээр тайлбарлан яриа, хөөрөө өрнүүлсэн. “Монгол хэлэнд машин сургалтыг хэрэглэж буй судалгаанудын тойм” -ын талаар Я.Борчулуун, Э.Жагдагдорж нарын илтгэл цагийн давчуугаас агуулгаа бүрэн хүргэхэд дутмаг байсан болохоор ирэх жилийн хурлын үеэр зэрэгцүүлэн шинжлэх ухааны тайлбар, нотолгоо шаардах зарим сэдвээр тусгайлсан лекц (үнэтэй, үнэгүй) зохион байгуулбал ямар вэ гэдэг саналыг Монгол соёлын төвд манай ТУНА хэлж байгаа юм. Калифорнийн Сакраментогоос ирсэн Д.Баярсайхан “Finding Pathways to Cultivate Intrinsic Motivation among Mongolian Children in the USA” илтгэл сонирхолтой байлаа. Д. Баярсайхан энэ сэдвээрээ Нүүр номонд цуврал нийтлэл тавьж байгаатай танилцаж болно.
Л.Мөнх-Эрдэнэ, А.Оюунгэрэл нарын танилцуулсан “АНУ дахь кристын монгол сүмүүдийн түүх” хэлэлцүүлэг энд суугаа монголчуудын аж амьдралын бас нэг чухал хэсгийг хөндсөн сэдэв байлаа. Энэ хоёр эрхэмтэй хойтонгийн хурлын сэдэвээ бараг тохиролцсон гэж бодож байна.
ХОЁР. Хурлын үеэр ХОЙТ АМЕРИКИЙН ЦАХИМ ӨРТӨӨ байгууллагаас "Америкт монгол хэлээр гарсан хэвлэлийн түүх" сэдвээр сонирхолтой үзэсгэлэн гаргалаа. Энэ үзэсгэлэнг өнгөц харахад хэвлэлийн түүх мэт боловч өнгийгөөд үзвэл ерөөс Америкийн монголчуудын үүх түүх юм гэж олон үзэгч хэлж, бидэнд урмын үг хайрлаж байлаа.
“Америкийн Монголчууд” сонины бүх дугаарыг эх баригчид Конгрессийн номын санд гардуулна лээ. Бас Монгол судлалын арван дөрөв дэх хурлын үеэр зохион байгуулсан АНУ-д монголоор хэвлэгдсэн сонин сэтгүүлийн түүх үзэсгэлэнгийн танилцуулгаа ч дагуулаад өгчихлөө.
Бид энэ үзэсгэлэнд бэлдэж, олон хүн хувийн архиваа онгичиж, тэр үеийн цаасан хэвлэлийн эздийг эрэн сурвалжилж, боломжтой хэсгээс ярилцлага авах гээд хэр чадлаараа хүч тавьж ажилласан тэгээд ч 2000 оны эхэн үед Америкт монгол сонин хэвлэл ид түгэн дэлгэрч, мэдээ мэдээллийн “Замдаан-On The Road” сэтгүүл, “Америкийн Монголчууд”, “Мэдээлэл-Инфо”, “Даяар Монгол” сонин, спорт танин мэдэхүйн “Таван цагариг Америкт”, шүлэг, яруу найргийн “АМУЗ” сэтгүүл “Дэнвэрийн мэдээ”, “Вашингтон мэдээ” Сан-Франциско, Чикаго зэрэг томоохон хотын оршин суугчдад зориулсан мэдээллийн цоморлиг, “Би Монгол” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сэтгүүл зэрэг хэвлэгдэн уншигч түмнийхээ оюуны мэлмийг мялааж байсныг тодотгон, Агуулга, өгөөжийн хувьд сонин шиг сонин байсан (Б.Наминчимэд), Төрөлх хэлээ алдвал соёл иргэншил бүгдийг алдана (Ш.Баатар), Төрөлх хэлээ алдвал соёл иргэншил бүгдийг алдана (А.Оюунгэрэл), Хальсны аппаратаар зураг авна гэдэг хүнээс их мэдрэмж шаардана (Т.Өсөхбаатар), Монголчуудын аян замын тэмдэглэлээр товхимол сэтгүүл хэвлүүлэх нэг санаа бий (Д.Цэрэндорж), Монголоо авч үлдэх их хүсэлд хөтлөгдөн анх хүүхдэд зориулсан сэтгүүл хэвлэж, тэр нь явсаар монгол урлаг, хэл, соёлын уурхай “Гэр” хүүхдийн төв, “Би Монгол” сургууль болон өргөжсөн нь бахархалтай (Түйзэнгийн Эс-Олдох) зэрэг олон ярилцлагыг манай хэвлэл, мэдээллийн ажилтан Т.Цэвэлмаа авч нийтэд хүргэж байлаа. Ярилцлагын эхээр товхимол гаргаж үзлээ. Америкт монгол хэлээр гарсан хэвлэлийн түүх үзэсгэлэнд чамгүй их материал бэлдсэн боловч байрлуулах боломж хязгаарлагдмал байсан тул нөөц бололцоондоо тааруулаад цөөн хэдийг дэлгэж нийтэд харууллаа.
ГУРАВ. Манай багийн гишүүн, “Харвардын Серендипити” номын зохиогч, доктор Я.Борчулуун, “Орчин цагийн хүүхдийн хүмүүжил” номын зохиогч Д.Баярсайхан хоёр Америкийн нийслэлийн монгол эцэг эхчүүдтэй уулзаж, бүтээлээ танилцуулан хүүхдийн хүмүүжил, суралцахуй болон олон сэдвээр ярилцаж, талархал хүлээлээ.
Хойт Америкийн Цахим өртөө байгууллагаас монгол судлалын хуралд оролцсон талаар товчоор хүүрнэхэд ийм байна. Цаана нь ажил болгохуйц олон уулзалт, яриа, санал, бодол, нүдэн ажиглалт бидний оюун тархинд санамж үлдээсэн гэдгийг хэлье. Амжуулнаа. Амжуулна.
Хурал зохион байгуулагчдад их баярлалаа.
Хойтонгийн хурлаар уулзацгаая!

No comments:
Post a Comment