Tuesday, April 15, 2014

Онигоо

Мөстэй архи бөөрөнд муу, мөстэй ром дарс элгэнд муу, мөстэй жийн зүрхэнд муу, мөстэй виски тархинд муу гэх юм. Тэгэхлээр энэ МӨСөнд мөн ч их хор байнаа даа.
Манай Блүүмингтонд одоо л хаврын урь орж байна даа. Ирж байгаа цаг гэж цаанаа л ондоо шүү.

Friday, April 11, 2014

Сэтгэх цар хүрээгээ тэлж чадвал ...

 

Энэ 5 арга таны тусын тулд үйлчлэх болно.
1. Үйл хөдлөл нь айдсыг эмчилдэг. Айдсаа даван туул, дараа нь бүтээлч бай, Хөпдөлгөөнгүй байдал тухайн нөхцөл байдалд юу ч хийхгүй байх нь айдсыг улам өсгөн өөртөө итгэх чадварыг тань бууруулна
2. Дурсамжийн банкандаа зөвхөн эерэг бодлуудыг хадгалахыг хичээ. Сөрөг хямралд оруулагч бодлуудад сэтгэл, оюуны дайсан болж хувирах боломжийг бүү өг. таагүй үйл явдлуудыг эргэн дурсахаас татгалз
3. Хүмүүсийг зөв өнцгөөс хар. Хүмүүсийн ижил төстэй талууд ялгаатай талуудаас хамаагүй их гэдгийг битгий март. Өөдөөс чинь хараад зогсож байгаа хүний тухайд бүү туйлшир. Тэр ч гэсэн хүн шүү дээ. Тэднийг ойлгохыг оролд. Ихэнх хүмүүс боргодог боловч хазсан тохиолдол цөөн байдаг. 4. Сэтгэл зүрх чинь юуг зөв гэж үзэж байвал түүнийг л хийх гэж оролд. Энэ нь өөрийгөө буруутгах хортой сэтгэгдэл газар авахаас урьдчилан сэргийлэх болно. Зөв зүйл хийх нь амжилтанд хүрэх хамгийн энгийн арга юм.