Thursday, October 27, 2011

Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар)

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын хувьд шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь шашин судлаач бидний хувьд тун ач холбогдолтой зүйл боллоо. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа бий. 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн.

Урлаг соёлын шилдэгүүд тодорлоо

Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн видео клипний шилдгийг тодруулдаг “Mongolian Music Video Awards” найм дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэ жил “Органик ирээдүйн төлөө хамтдаа” гэх уриан дор зохион байгуулсан тус наадам ногоон хивсэн дээгүүр уран бүтээлчдийг алхуулж, 15 номинацид шилдгүүдийг шалгаруулсан.  Энэ жилийн наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип шилдэгийн төлөө өрсөлдсөн юм.
Энэ талаарх сонирхолтой зурагнуудыг дараах хаягаар орж үзээрэй
http://www.shuud.mn/?p=14349

Sunday, October 23, 2011

Маск - "Аавын цээж" хошин шог 3-р хэсэг


Маск - "Аавын цээж" хошин шог 3-р хэсгийг

 дорх хаягаар орж сонирхоно уу.


http://www.medee.mn/main.php?eid=5529

Sunday, October 16, 2011

Эрдэмтэд эртний химийн ”лаборатори” олжээ



Homo sapiens буюу ухаант хүмүүний эрт үеийн төлөөлөгчид 20-30 мянган жилийн өмнө үеэс оюун ухааны их чадвар шаардсан ажил хийж байсан талаар “The Guardian” сонинд бичжээ.

Эрдэмтэд Өмнөд Африкийн Бломбос агуйд малтлага хийсний дараа “140 мянган жилийн өмнө тэнд хүн амьдарч байсан” гэх дүгнэлт хийсэн байна. Харин 70 мянган жилийн өмнөөс агуй элсэнд булагдаж, хүн амьдрахаа больсон аж.

Мэргэжилтнүүд агуйд хоёр хоосон хясаа олсон бөгөөд хясааны дотор тал шар өнгийн шохой, яс болон нүүрсний үлдэгдэлтэй байсан. Эрдэмтэд эртний хүмүүс нүүр, бие болон агуйн хананд зураг зурдаг будгаа хясаанд найруулдаг байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Мөн будгийг өтгөрүүлэх тос болон бэхжүүлэх бодис хясааны орчмоос олдсон нь тэр үеийн хүмүүс будаг найруулах бодисууд болон бэлтгэх аргыг мэддэг байсныг харуулж байгаа юм. Ясыг гал дээр хайлуулан, чулуу бутлах зэргээр будагны орцыг бэлддэг байжээ.

Саяхан судлаачдын өөр нэгэн хэсэг неандерталь хүмүүсийн үлдэгдлийг судалсны дараа Homo neanderthalensis хүмүүс 50 мянган жилийн өмнө хэд хэдэн төрлийн орц бүхий будаг хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлт хийсэн байна.

Н.Тунгалаг

Эрдэмтэд урт наслалтын онцлог шинжийг тодорхойлов



Голландын эрдэмтэд 115 насандаа өөд болсон эмэгтэйн генийг судалснаар генетикийн өөрчлөлтийг нээсэн тухай ВВС мэдээллээ. Оюун ухаан муудах зэрэг хөгшрөлтийн зарим өвчнөөс онцлог шинж бүхий генетикийн өөрчлөлт энэ эмэгтэй хамгаалж байсныг судалгаа харуулсан байна.

115 насалсан эмэгтэйн нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрээр дутуу төрсөн учир тухайн үеийн эмч нар амьдарна гэж итгэхгүй байжээ. Тэрээр нас барахынхаа өмнө өөрийн биеийг шинжлэх ухаанд зориулна гэсэн гэрээс үлдээсэн юм.

Тэрээр 113 насандаа оюун ухааны чадвар тодорхойлох тест бөглөж байсан бөгөөд түүний бөглөсөн хариулт 65-70 настай эмэгтэйн төвшинд байсан гэнэ.

Эрдэмтдийн цаашдын судалгаа зарим хүмүүсийн ген яагаад урт наслах боломж өгдгийг харуулна гэж судлаачид хэлж байна. 

Sunday, October 9, 2011

Улаанбаатарт 14 хэм дулаан байна


 2011 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун зүүн зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар  10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 0 градус орчим, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт  876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2011 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи  11-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр. 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч хугацааны сүүлчээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.


5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ           
 Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. Та ЭНДдарж 5 хоногийн мэдээг үзнэ үү.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn