Wednesday, February 27, 2013

Дэлхийн хамгийн шилдэг 10 хэл: Та ядаж хоёрыг нь сурах ёстой


language_is_key    Дэлхий өдөр ирэх тусам даяаршиж, хүн төрөлхтний хэл яриа ч нэг мэт уусан шингэжээ. Ийм үед олон улсын чухал хэл сураагүй хүн сайхан амьдрахад бэрх юм. Tа бүхэнд дэлхийн хамгийн шилдэг 10 хэлийг танилцуулж байна. Та доорх хэлнүүдээс ядаж хоёрыг нь сайн сурах ёстой.

 10. 129 сая хүн ярьдаг франц хэл

Франц хэлийг хайр дурлалын хэл гэж дэлхий олон хүмүүс нэрийддэг билээ. Энэ хэлийг Франц, Бельги, Канад, Рванда, Камеруун, Гаити гэх мэт олон улсад хэрэглэдэг. Франц хэл нь маш түгээмэл хэл.

9. 159 сая хүн ярьдаг Индонезийн малай хэл

Малай хэлийг Малайз, Индонезид ихээр хэрэглэдэг аж. Малай хэл нь маш олон төрлийн аялагатай гэнэ. Энэ хэл Индонезид илүү түгээмэл юм. 13 мянга гаруй арлуудаас бүрддэг Индонези улс дэлхийн зургаа дахь хамгийн их хүн ам шигүү оршин суудаг улс бөгөөд энэ улсын хэрэглэдэг малай хэл дэлхийн хамгийн түгээмэл ес дэх хэл аж.

Усыг зөв цагт зохих хэмжээгээр уух хэрэгтэй


Усыг зөв цагт зохих хэмжээгээр уух хэрэгтэй

DrinkWaterУсыг байнга уух нь эрүүл мэндэд нэн сайн. Биед хэрэгцээгүй хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх, аливаа өвчин эмгэгээс  урьдчилан сэргийлэх тустай. Мөн усыг тогтмол уух нь жингээ барих, нүүрний арьсны өнгөлөг байдлаа хадгалахад сайн нөлөө үзүүлдэг.
Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
  1. Балгах
  2. Түр амсхийж амьсгаа авах
  3. Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг.

Tuesday, February 26, 2013

Америкийн өмнөт этгээдэд зорчсон замын тэмдэглэл



    
Америкад 12 сарын сүүл, нэг сарын эх баяр, амралтааар элбэг, оршин суугчид нь аялсан, ахан дүүс, найз нөхөддөө айлчин гийчин хийсэн улирал байдаг. Манайхан ч гэсэн хүүхдүүдийнхээ санаачлага, зохион байгуулалтаар нэг тийшээ явахаар төлөвлөж, харилцан ярилцаж, цаг агаар, нутаг орны хайгуул, тандалт хийсний дараа Aмерикийн өмнө зүгт явахаар зэхлээ. Хүүхдүүд явах чиглэл гаргах, буудал, унаа хөсөг зохицуулснаар бид нэг сарын дөрвөнд гэрээсээ машинаар гарлаа. Машинаар хоёр өдөр Индиана, Кентаки, Теннесси, Жоржиа, Флорида зэрэг мужийн нутгаар 1000 гаруй мил аяллаа.

Saturday, February 23, 2013

Ц.Элбэгдорж: Шударга ёс бол баялаг

http://politics.news.mn/content/134256.shtml

Ц.Элбэгдорж: Шударга ёс бол баялаг
2013 оны 2 сарын 16
“Ярилцъя” булангийн маань хоймор Могой жилийн анхны зочин болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдлаа. 


Бидний ярилцлага Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч сууж, жавтий хүртээсэн халуухан хуралдааны дараа төрийн ордноо болсон юм. Уулзалтын маань маргааш тэр Давосын олон улсын чуулганы зүг хөлгийн жолоо залсан билээ. Ярилцлагаа ч Могой жилийн анхны дугаартаа залахаар бид хав дарав. Учир нь тэрбээр энэ дөрвөн жилд нэг ч удаа ийм хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага сонин хэвлэлд өгөөгүй юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Давосын ээлжит чуулганы индрээс Ерөнхийлөгчийнхөө цахилуулсан, цохилуулсан цогтой үгсийг сонсч, баярлаж бахдаж байсан минь дурсагдана. Тэр бол шинэ Монголын шинэ нүүр царай. Гадагшаа биднийг сурталчилдаг хамгийн том сурталчилгаа. Ийм хүн дэлхийтэй Монголыг төлөөлж гар барьж байх ёстой. Тэр нь Монголд л  ашигтай.

Альпийн нуруунаа орших алдарт Давосын тосгонд ч, Америкийн Цагаан ордонд ч Тэр хүн Монголоо л сурталчилдаг. Мэддэг, мэдэрсэн учраас сэтгүүлчийн хувьд би ийнхүү зоригтойгоор хэлж байгаа юм. Ингээд уншигч олон та бүхнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй илэн далангүй, халуун дотно хөөрөлдсөн энэ өдрийн хоймортоо урин залж байна.  

Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу

Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу
Нийтэлсэн: 3 өдрийн өмнө
Бид өдөр бүр тасалгааныхаа цэцгийг усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын хамгийн чухал утга учрыг хэрхэн арчилж торддог юм бол? Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг яаж бүрдүүлдэг юм бол? Нийгмийн асар хурдацтай хөгжил, өдөр тутмын аливаа бэрхшээл дунд гэр бүл хэмээх эрхэм нандин зүйл мөн чанараа алдаж, нэг л мэдэхэд таагүй дурсамж болон ард үлдэх нь олонтаа. Гэр бүлээ бид хэрхэн яаж хамгаалах вэ? аз жаргалыг яаж олох вэ? үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултанд хариулт олох гэж шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй нь харамсалтай.  Ажил төрөл, цалин мөнгө гэж гүйсээр гэр бүлд нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй, нэгэн хэвийн байдалд оруулснаараа гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хуурамч, албадмал, бэлэгдлийн төдий зүйл болон хувирдаг билээ. Хожим нь гарах хор уршиг хичнээн их байдгийг ч бид анзааралгүй өнгөрдөг.
Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ихэнх гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болдог нь нууц биш. Өнөөдөр Монголын дийлэнх гэр бүлийн сарын орлого бүхэлдээ хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээнд зарцуулагддаг. Гэр бүлд байнга тулгардаг энэхүү бэрхшээлээс үүдэн хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан, хамаатан садан, ах дүүгийн дарамт,сэтгэл гутралаас үүдсэн архидалт, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо. Нөгөө талаар хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрч Монгол улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод шахцалдан амьдарч байна. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх сайн үр дагаварыг бий болгож байгаа ч залуучуудад эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадвар дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Түүнчлэн манай залуусын дунд “Хамтран амьдрагч” гэдэг ойлголт газар авсан билээ. Тэдний эрх дураараа, чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиох нь улам бүр олширч байна. Төрийн бус байгууллагын нэгэн судалгаанаас харахад манай улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдрагчийн “үүрэг” гүйцэтгэдэг ажээ. Байж болох ч тэдгээрээс хичнээн нь жинхэнээсээ гэр бүл болдог нь эргэлзээтэй асуудал юм. Түүнчлэн гадаадын иргэнтэй гэр бүл бологчид, гэр бүл болохыг хүсэгчдийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байгаа нь хамгийн харамсмаар үзүүлэлт юм. Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар 1998 оноос хойш  6500 гаруй монгол эмэгтэй гадаадын иргэдтэй гэр бүл болжээ. Тэдний хэд нь аж жаргалтай амьдарч, хэд нь хүний наймаа, боолчлолын золиос болдог нь одоо ч бүрхэг хэвээр байна.
Басхүү ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэдэг нэр томъёо гараад даруй арваад жилийг ардаа орхижээ. Сүүлийн үеийн статистик тоо баримтаар орон даяар 81.2 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Дийлэнх нь 3-4 хүүхэдтэй, амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар муутайгаас 80 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй  бараг л байхгүй гэсэн үг юм. Нэн ядуу зарим хэсэг нь айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж, зарим нь траншейгаар үр хүүхдээ дагуулан амьдарч, хог ухан хоног өдрийг аргацааж байна. Монгол эрчүүд маань хаана, юу хийж явна вэ? Эр хүн  гэр бүлээ тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр нь барин тогтоож байдаг бүслүүр нь билээ. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол тэр гэр анхны шуурганаар л задран хийсэх нь ойлгомжтой. Монголчууд эртнээс гэр бүл бололцох, амьдрал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг байсан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар нь алдагдсаар, элэг бүтэн, жаргалтай амьдарч буй гэр бүл улам цөөрсөөр байна. Монгол үндэстнийхээ хамгийн жижиг эд эс болох  гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн том, хамгийн чухал эд эс болгон харж  эхлэхгүй бол арав, хорин жилийн дараах Монгол гэр бүлийн дүр төрх ямар байхыг төсөөлөхөд бэрх. Монгол гэр бүл нэг л биш болоод байгааг залуустай анхааруулж,  хүн бүр гэр бүлийнхээ элэг бүтэн, аз жаргалтай байдлын төлөө амьдарч эхлэхийг уриалж байна.
Эх сулвалж: “Залуучуудын үнэн”
Г.Ганбагана

Friday, February 22, 2013

Санах ба мартахын учир



Єнгє гэдэг маш содон бєгєєд хvний сэтгэлд тэр хэмжээгээрээ хvчтэй нєлєєлж чаддаг. Иймд аливаа зvйлийг тогтоохдоо єнгийн
харандаагаар тэмдэглэж, єнгийн цаасан дээр бичиж тоггоодог учиртай. Бид хэдэн жилийн ємнє муудалцсан хvнийхээ нэр, хувцас, vс гээд ер нь бvх зvйлийг нь сайн санадаг. Мєн анх шохоорхон харж байсан хvнээ хэзээ ч мартдаггvй. Хvний тархины мэдээлэл хадгалагдах эргэн санах ой гэдэг сэтгэгдэл, мэдрэмжтэй салшгvй холбоотой юм. Єєрєєр хэлбэл гvн сэтгэгдэл vлдээсэн бvх зvйлс бидний санаанд тодоос тод хадгалагдан vлддэг. Тvvнийг хэзээ ч арилгаж болохгvй. Бидний тархи ийм л хvчирхэг зvйл. Тэгвэл хvн яагаад мартдаг вэ? Бидний сэтгэлд хангалттай мэдрэмж тєрvvлээгvй, бидний анхаарлыг татаагvй зvйлсийг бvгдийг нь мартдаг. Яг энэ vvднээс ой тогтоолтыг тайлбарласан эрдэмтэд аливаа зvйлийг сайтар тогтоохын тулд юу хийх шаардлагатай талаар сонирхолтой зєвлємж гаргажээ. 

Thursday, February 21, 2013

Хүний биологийн цаг


Биологийн цагаа дагаж чадвал урт насална

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.

Иймээс хүн бүр өөрийн био цагийн бага ч гэсэн ойлголттой явж байхад илүүдэх зүйл ер үгүй. Дундаж хүний био цагийн хэмнэлийн талаарх бага зэрэг ойлголт өгөх зорилгоор товч танилцуулж байна. Хүний био цаг нь гадаа хүйтэн, эсвэл халуун байна уу, ажилдаа яарч байна уу, найрлаад сууж байна уу ер хамаагүй өөрийн гэсэн хэмнэлээрээ тасралтгүй явсаар байдаг.