Friday, November 5, 2010

Наргиантай.... хөгжөөнтэй....

      


       Шавхай тарьдаг нь манайд байна Шал угаадаг нь танайд байна Урж тасддаг нь манайд байна Умайлгаж оёдог нь танайд байна Агсам тавьдаг нь манайд байна Аргадаж унтуулдаг нь танайд байна Хулгай хийдэг нь манайд байна Хувааж иддэг нь танайд байна Гадуур тэнэдэг нь манайд байна Ганихарч хүлээдэг нь танайд байна Энэ хоёрыг нийлүүлбэл элит биш ч гэсэн Эгэл гэр бүл болно
       
       Зам, тээвэр аялал жуулчлалын дэд сайд Шийлэгдамбыг Өвөр монголд очсон чинь хурал удирдаж байсан хүн нь ингэж танилцуулсан гэсэн "Ар монголын жам тээвэр, жугаа чэнгэлийн яамны жулжаган сайд Шалигдамба үг хэлнэ
       Чи өчигдөр яагаад ажилдаа ирсэнгvй вэ?
- Эмээгээ оршуулаад.
- Хн. Чи чинь миний мэдэхээр дөрөв дэхь эмээгээ оршуулж байна уу даа.
- Тийм л дээ. Манай євєє жолооч байсан юм. Тэгээд тvvний уршиг одоо л гарч байгаа нь энэ
     Ажилчин:
-Дарга аа, миний цалинг нэмэхгүй бол надыг их олон газар сонирхоод болохоо байлаа…
-За ямар ямар байгууллагууд байна?
-Орон сууцны контор, телефон холбооны газар, дулааны шугам сүлжээний газар…
     Жаахан хүүхэд өргөсөн эх автобусны урд хаалгаар орж ирэв. Жолооч:
-Та яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ?
Жолоочийн үгэнд гомдсон эмэгтэй уурлан суудалд суув. Тэгээд хажуу дахь хүндээ:
-Энэ жолооч намайг доромжиллоо… Нөгөө хүн нь:
-Та очоод зад хэрэлдчихээд ир. Би таны сармагчинг барьж байя…
     Найр ид дундаа…
-Света, чи хуурай винонд дуртай юу?
-Найруулаад өгвөл ууя л даа…
     Чи надад яг Пушкин шиг харагдаад байх юм.
-Буржгар уу?
-Үгүй ээ, буудчихмаар байна.
     Аав аа, таны хамар яагаад ийм улаан болчихсон юм бэ?
-Помидорынх оо, миний хүү.
-Яагаад, үргэлж идээд үү?
-Үгүй ээ, үргэлж даруулга хийгээд.
     Багш олон жилийн дараа нэгэн шавьтайгаа уулзав.
-За чи юу хийж байна?
-Цаг уурч хийж байгаа…
-Тийм үү, чи уг нь сурагч байхдаа нэг ч худал хэлдэггүй сайн хүүхэд байж билээ, одоо тэгвэл өөр болж дээ…
      Ээж хүүгээрээ тоо бодуулж байна.
-Чамд 6 алим байна гэж бодъё. Талыг нь чи ахдаа өгчихвөл чи хэдэн алимтай үлдэх вэ?
-Тав хагас.
       Нэгэн хувийн компаний захиралын зөвлөлийн хурлаар шинээр ажил орохоор ирсэн оюутнуудаас шалгаруулалт хийж байна. Шалгаруулалтанд орж буй 3 оюутан 3-уулаа онц төгсчээ. Захирал эхний оюутнаас:
-Танай аав юу хийдэг вэ?
-Компаний захирал. Зөвлөлийн гишүүд:
-Оо-оо-оо…Дараагийн төгсөгчөөс:
-Танай аав юу хийдэг вэ?
-Манай аав албан газрын дарга. Зөвлөлийн гишүүд:
-Оо-оо-оо…Гурав дахь төгсөгчөөс:
-Танай аав юу хийдэг вэ?
-Слесарь. Зөвлөлийн гишүүд:
-Хи-хи-хи…Захирал:
-Шинэ хэлтсийн дарга тодорхой боллоо. Энэ хүүхэд бол мөнгөөр биш толгойгоороо төгссөн байна!!!
       Аав нь гэртээ найзуудаа урьж мөрийтэй покер тоглоно. Банк томорчээ. Тэгтэл бяцхан хүү гүйж ирэн аавынхаа хөзрийг харж байснаа:
-Аав аа, 4 тамга сайн тийм ээ, хэмээв. Аав,
-Тийм ээ, миний хүү хэмээн шивнэв. Нэгэнт ойлгомжтой болсон тул бүгд хөзрөө хаяж банк аавынх нь болов. Тоглоомын дараа хүү:
-Таныг надад өгөх хувиа нэмэхгүй бол би дараа дахиж худлаа хэлж байхгүй шүү…


No comments:

Post a Comment