Wednesday, January 5, 2011

Америкийн их, дээд сургуулийн бүтэц, ангилал


Америкийн боловсролын тогтолцоонд дээд боловсрол голлох үүрэгтэй. Дээд боловсролын тогтолцоог судлах явцад тэдний бүтэц, ангилал судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Америкийн боловсрол төвлөрсөн удирдлагагүй, удирдлагын эрх мэдэл орон нутгийн засаг захиргаанд төвлөрдөг болон эрх мэдлийн хуваарьлалт, эзэмшил, хөрөнгийн эх үүсвэрээс хамааран  тэдний тоо, хэмжээ олон янз зэргээс болоод тэднийг бүтэцжүүлэх, ангилахад судалгаа, удирдлагын бэрхшээл гарч байдаг.  Америкийн дээд боловсролын  хүрээнд цөөнгүй ангилал, зэрэглэл байгаа нь  дээд боловсролыг  улам өргөн , уян хатан, олон хувилбартай болгож, дээд боловсролын төвлөрсөн биш удирдлага, зохион байгуулалтад нөлөөлж байдаг.Бид энэ өгүүлэлд америкийн дээд боловсролын байгууллагын бүтэц, ангилалыг
хоёр янзаар авч үзнэ.
Эхнийх нь нийтэд нэлээд ойлгомжтой, өдөр дутмын хэрэглээний шаардлагыг хангасан уламжлалт гэх үү дээ  ангилалАмерикийн нэгдсэн улсад дээд боловсролыг улсын болон хувийн их, дээд сургуулиуд, судалгааны их сургуулиуд, шашины коллеж, цэргийн академи гэхчлэн олон газар эрхэлж болдог. Дээд боловсролын ийм олон төрлийн нэгжийг ерөнхийд нь тэдний сургалтын хэмжээ, орчин, бүрэлдсэн уур амьсгал зэргээс нь хамааруулан багцлан их сургууль, коллеж, мэргэшсэн сургуулиуд гэж гурав ангилж үздэг.
Их сургууль нь Их  сургуулиуд дотроо хувийн болон муж улсын(тухайн муж улсаас санхүүждэг) гэж ангилагдана.  Aмерикийн дээд боловсролын хамгийн том, нүсэр нэгж. Америкийн анхны их сургуулиуд сонгодог боловсролд тулгуурлан оюутанд мэдлэг олгох, бие хүнийх нь хөгжлийг  хангах зорилго тавьж байсан. Тэд суралцагчидын оюун ухааныг хөгжүүлж, тэлэхэд голлон анхаарч байсан болохоор практик мэдлэгт баримжаалсан мэргэжлийн боловсрол өгч чадахгүй байлаа. XIX зууны дундаас л анхны байгалийн шинжлэлийн тэнхмүүд бий болж, хөтөлбөр боловсруулж,бакалаврын зэргийн сургалт батлагдаж байсан байна.Гарвардын их сургуульд гэхэд л 1850, Йелийнхэд 1852 онд бакалаврын зэргийн сургалт албан ёсоор батлагдаж байжээ.Ингээд бодохоор америкад XX зууны эх гэхэд л мэргэжлийн боловсролд анхаарал, хүч тавьж, сонгодог боловсролын түвшинд хүргэсэн байдаг.Америкийн их, дээд сургуулиуд судалгааны сургалтын гэж хоёр хуваагддаг. Судалгааны их, дээд сургууль иргэдэд дээд боловсрол олгох, судалгаа, шинжилгэний ажил гүйцэтгэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэсэн гол гурван үүрэгтэй байдаг.   
Америкийн их, дээд сургуулиуд бүгд ижил бүтэцтэй боловч дотроо хоёр зэрэглэлтэй байна. нэгдүгээр зэрэглэлд хүмүүнлэгийн болон байгалийн шинжлэлийн  онол, үйлдлэгийн ерөнхий  мэдлэг голлон олгож, төгсөхөд нь бакалаврын зэрэг олгодог сургуулиуд, хоёр дугаарт  мэргэжлийн баримжааг магистр, докторын сургалтаар олгодог судалгааны сургуулиуд багтана.
Америкийн дээд боловсролын байгууллагын нэг нэгж бол мэдээж коллеж. Америкад коллежийн бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн, бакалавр болон магистрын зэрэг олгох дөрвөөс дээш жилийн сургалттай төрөлжсөн сургалттай,  төгсөхөд нь дипломын дээд боловсрол олгодог хоёр жилийн коллеж гэсэн  гурван төрөл байна. Голлон улсын мэдэлд байдаг хоёр жилийн коллеж сургалтын дуусгавар шат биш бөгөөд харин ч дээд боловсролыг  хоёр ба гурвалсан шатлалыг бий болгож байгаа юм. Хоёр жилийн дипломын дээд боловсролын дараа суралцагч бакалавр, магистрын зэрэг олгох их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой байдаг. Сүүлийн үед гоц авьястай оюутанд зориулсан муж улсын коллеж бий болж эхэлж байна. Зарим коллеж шашны чиглэлийн байх бөгөөд бас библийн коллеж (bible college) гэж байдаг.Бас “Либерал урлагын коллеж “ гэж байна. Tэдний сургалт нь ихэнхдээ нийгмийн ухааны чиглэлээр мэргэшдэгээрээ бусад коллеж, их сургуулиас ялгарна. Ийм  коллежийн  дотор сургалтын чанараараа ирээдүй бүхий их дээд сургуулиудтай өрсөлдөхүйц  цөөн тооны коллежиүд байдаг.
Америкийн дээд боловсролын бүтцийн  гурав дах нэгж бол  төрөлжсөн дээд сургууль. Өмнөх хоёр ангилалаас ялгаа нь гэвэл тухайлсан нэг л мэргэжлээр дагнасан сургалт эрхэлдэг.
Америкийн дээд боловсролын байгууллага дээрх гурван бүтэцдээ тулгуурлан сургалт эрхлэх бөгөөд суралцагчдын тоо харилцан адилгүй байдгийг хүснэгт (*1)-ээс харж болно

хүснэгт 1 Америкийн нэгдсэн улсын их, дээд сургуульд суралцагчдын тоо(мянган хүнээр)
үзүүлэлтүүд
1970
1980
1990
1995
1996
1997
1998
1999
нийт оюутаны тоо
8581
12097
13819
14262
14368
14502
14507
14791
нэгдүгээр зэрэглэл
2319
4526
5240
5493
5563
5606
5489
5593
хоёрдугаар зэрэглэл
5057
5949
6719
6739
6764
6845
6948
7088
гуравдугаар зэрэглэл
1204
1621
1859
2030
2040
2051
2070
2110
эх сурвалж:  Statistical Abstract of the U.S. 2002, p.165.
Хүснэгтээс харахад нэгдэх ангилалын сургуулиудад суралцагчдын тоо сүүлийн 30 жилд бараг 2,5 дахин өсч, 2000 онд 5,5 сая болжээ. Хоёр дугаар ангилалын сургуулиудад  (2000  оны) 7 сая гаруй оюутан суралцаж байгаа нь  энэ хугацаанд тоо нь 1,5 дахин өсчээ гэсэн үг. Гурав дах зэрэглэмжийн сургуульд суралцагчид 2000 онд 2 сая гаруй байсан нь өсөлт нь 1,8 дахин ихэсчээ.
Америкийн их, дээд сургуулийн цөөнгүй ангилал дотроос америкийн боловсрол судлалын болон төрийн удирдлагын эрдэмтэд, удирдах ажилтны дэмжлэгийг олж байгаа нэг ангилал бол Карнегийн ангилал юм.
1905 онд Эндрю Карнеги (Andrew Carnegie)  санаачилж ,1906 онд америкийн Конгрессээр баталгаажсан  Карнегийн  сан нь сургалтын заах арга, суралцагчийн хэрэгцээидэвх, суралцахуйн хоорондын холбоо, харилцааг  хөгжүүлэх судалгаа, санхүүгийн  боломжийг өргөсгөх замаар америкийн боловсролын өөрчлөн байгуулалтыг  дэмжих  гол зорилготой сургалт, судалгааны  байгууллага юм.[1]
Өнөөдөр тус сан нь сургалт, судалгааны орчин үеийн технологийг ашиглан бүх нийтийн боловсрол, их, дээд сургуулиуд, арилжааны байгууллагуудын боловсролын салбар дахь хүчин чармайлтыг дэмжин нэгтгэх чиглэлээр хамтран ажиллаж, боловсролын чадварлаг мэргэжилтэнг бий болгох, материаллаг орчинг өөрчлөх, сургалтын боломжийг өргөтгөн шинэчлэх, суралцагчдад сургалтын таатай орчинг бий болгох чиглэлээр олон талын судалгаа, хамтын ажиллагаа, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
1970 онд карнегийн дээд боловсролын хороо ( the Carnegie Commission on Higher Education ) америкийн их, дээд сургуулийн хөтөлбөр, судалгаа болон бодлогын шинжилгээг дэмжих зорилгоор их сургууль, коллежийн ангилалыг анхлан гаргасан байдаг. Xамгийн энгийн судалгаан дээр тулгуурласан энэ ангилалаа 1973 онд хэвлүүлж, 1976, 1987, 1994, 2000, 2005 онд боловсронгуй болгон сайжруулждахин нийтийн хүртээл болгосон. Карнегийн гэх энэ ангилал сүүлийн 30 гаруй жилд америкийн их, дээд сургуулийн ангилалийн судалгааг тасралтгүй тэргүүлж байна. Дээд боловсролын салбарын нэрт судлаач Кларк Керр  Карнегийн хорооны  судалгааны ажлын үр дүнг нягтлах үүднээс  1970 онд энэ ангилалыг боловсруулжээ.Удахгүй энэ нь судлаач эрдэмтдийн талархал, дэмжлэгийг хүлээж, салбартаа тэргүүлэх судалгаанд тооцогдож эхэлжээ.Энэ ангилал их, дээд сургуулийн зорилго, зорилтыг голлох авч ,тоон үзүүлэлтүүдийг түлхүү харгалзах тул их, дээд сургуулийн үйл ажиллагааны чанарыг харьцуулахад хэрэглэхэд зохимжтой биш гэж үздэг. Анхны ангилалын үед xэрэглэж байсан шалгуур үзүүлэлтүүдийг улам төгөлдөржүүлж, их дээд сургуулийн хэв шинж, боловсролын агуулга, нэлээд хожуу  их, дээд сургуулийн олгож байгаа  мэргэжлийн зэрэгийг харгалзах болсон.Карнегийн  1970-90 оны үеийн  ангилалыг харахад их, дээд сургуулийг  1994 оны байдлаар 6 хувааж авч үзсэн байна. Энэ үед америкад 3595 их, дээд сургууль байсан бөгөөд тэдний 41 хувь (1471 сургууль) нь 2 жилийн коллеж, 3 хувь (111 сургууль) докторын сургалттай их сургуулиуд, 3 хувь (125 нэгж) судалгааны их сургууль, 15 хувь (529 сургууль) нь магистрын сургалттай их сургууль, коллеж, 18 хувь (637 сургууль) бакалаврын сургалттай коллеж, 20 хувь (722 сургууль) нарийн мэргэжлийн сургуулиуд байжээ.
Карнегийн ангилалыг өөрчлөх хандлага, оролдлого  тухай  бүрт гарч байсан. Зарим сургуулиуд  ангилалд орон нутаг, хотын сургуулиудыг зааглах, зарим коллежийн үйл ажиллагааг өөрчлөж ангилалд оруулах (судалгааны коллеж байх), зарим сургууль ангилалд байгаа хэд хэдэн чиг үүргийг давхар гүйцэтгэх ёстой гэх зэргээр маргаж, мэтгэлцэх явдал гарч байсан нь энэ ангилалыг улам боловсронгуй болгох, шинжлэх ухааны үндэслэгээг хөгжүүлэх боломжийг санаачлагчдад өгөхөөс гадна тэднийг шинэ аргачлалаар ангилалаа өөрчлөхийг шаардаж байлаа.
            Их дээд сургуулийн карнегийн ангилалын хоёр дах үеийн судалгааны үр дүнг  нийтийн хүртээл болгон хэвлэсэн нь 2000 он юм. Энэ үеийн  ангилал өөрчлөх, шинэчлэх, ашиглахад уян хатан болж, ерөнхий болон мэргэжлийн боловсролын дараах их, дээд сургуулийн санал болгож байгаа сургалтын   олон төрлийн  хөтөлбөр, сургалтын янз бүрийн арга хэлбэрийг оновчтой тусгаж чадсан юм. Карнегийн ангилалыг эхэлж байсан 1970 онд америкийн их, дээд сургуулийн тоо 2800 байснаа  1994 онд 3595 болж өссөн болохоор ангилалд зохих  өөрчлөлт хийх хэрэгцээ гарч байлаа.Карнегий хороо эдгээр өөрчлөлтийг тусган ангилалаа 2005 онд шинэчлэнэ гэж зарлаж байсан боловч 2000 онд гэнэт шинэ ангилалын хувилбарыг дэлгэсэн юм.[2] (хүснэгт 2.)
хүснэгт 2. Америкийн их, дээд сургуулийн Карнегийн ангилал, 2000 он
                                                                 Aнгилал
тоо
%
                                    Бүгд
3941
100
1.Докторын сургалт/ судалгааны их сургуулиуд  (Doctoral/Research Universities)
261
6,6
     a)нэгдүгээр зэрэглэлийн докторын сургалт/ судалгааны их сургуулиуд  (Doctoral/Research Universities—Extensive )   
151
3,8
     b)хоёрдугаар зэрэглэлийн докторын сургалт/ судалгааны  их сургуулиуд (Doctoral/Research Universities—Intensive ) 
110
2,8
2.Магистрын сургалттай их сургууль, коллежууд (Master’s Colleges and Universities)   
611
15,5
     a)нэгдүгээр зэрэглэлийн  магистрын сургалттай их  сургууль, коллежууд Master’s Colleges and Universities I
496
12,6
     b)хоёрдугаар зэрэглэлийн  магистрын сургалттай их сургууль, коллежууд Master’s Colleges and Universities II
115
2,9
3.Бакалаврын сургат эрхэлдэг коллежууд  (Baccalaureate Colleges )
606
15,4
a)      Хүмүүнлэгийн ухааны коллежууд  (Baccalaureate Colleges—Liberal Arts)
228
5,8
     b) ерөнхий мэргэжлийн коллежууд (Baccalaureate Colleges—General )
321
8,1
     c)Дипломын дээд боловсрол болон бакалаврын  зэрэг олгох коллежууд (Baccalaureate/Associate’s Colleges)
57
1,4
 d)Дипломын дээд боловсрол олгох коллежууд  (Associate’s Colleges)
1669
42,3
4.Тусгай мэргэжлийн коллежууд  (Specialized Institutions)
766
19,4
a.Шашины сургалттай сургуулиуд  (Theological seminaries and other specialized faith-related institutions )
312
7,9
     b)эрүүл мэндийн сургууль, төвүүд (Medical schools and medical centers)
54
1,4
     c)эрүүл мэндийн бусад мэргэжлийн сургуулиуд (Other separate health profession schools)
97
2,5
     d)Инженерийн болон технологийн сургуулиуд  (Schools of engineering and technology)
66
1,7
     e)Бизнес, менежментийн сургуулиуд  (Schools of business and management)
49
1,2
     f)Урлаг, хөгжим, дизайны чиглэлийн сургуулиуд (Schools of art, music, and design )
87
2,2
g)Хуулийн сургууль (Schools of law )
25
0,6
     h)Багшийн коллеж (Teachers colleges)
6
0,2
     k)Бусад төрөлжсөн сургуулиуд (Other specialized institutions)
70
1,8
6.Нутгийн уугуул иргэдэд зориулсан сургалттай их сургууль, коллежууд (Tribal Colleges and Universities )
28
0,7

 Эх сурвалж: The Carnegie classification of institutions of higher education  2000 ed. 
  Carnegie Foundation for the Advancement of Teaching. 
  Menlo Park, Calif. : Carnegie Foundation for the Advancement of Teaching, c2001.
Энэ хувилбар тэдний үзэж байгаагаар 1994 оны ангилал хуучирсанаас болон  2005 оны судалгааны завсарын хувилбар болж байлаа.  2000 оны  ангилалд магадлан итгэмжлэгдсэн ,мэргэжлийн зэрэг олгодог, боловсролын байгууллагын бүртгэлтэй бүх их, дээд сургуулиуд (салбарыг оролцуулахгүйгээр)  -ыг тэдний ижил төстэй шинж, зэрэг зиндааг тун оновчтой харгалзан ангилсан байдаг. Карнегийн 2000 оны ангилалд их, дээд сургуулиудыг мөн л зургаа хувааж авч үзэхдээ тэднийг дотор нь бүлэглэж зэрэглэмж тогтоож өгсөн байна. Тухайлбал докторын сургалттай судалгааны их сургуулийг дотор нь  нэгдүгээр , хоёрдугаар зэрэглэлтэйгээр, магистрын сургалттай сургуулийг бас хоёр зэрэглэлээр, бакалаврын коллежийг  дөрөв, нарийн мэргэжлийн дээд сургуулийг 9 ангилснаас гадна  1994 оны судалгаанаас  зарчмын дараах ялгаа анзарагдана.
1.Ангилалд дипломын дээд боловсрол олгодог коллежууд гэсэн ангилал шинээр бий болсон.Ангилалд хамаарч байгаа зурвас үед ийм коллежийн тоо өсч (бараг 200 гаруйгаар),  энэ ангилалд хамгийн олон тоотой олон нийтийн, орон нутгий коллежууд, техникийн жижиг коллежууд багтсан байна.Энэ ангилалд багтах коллежууд бакалаврын зэрэг олгодоггүй бөгөөд хэрэв олгох тохиолдолд нийт суралцагчдын 10 хувиас хэтэрдэггүй.
2.Бакалаврын сургалттай коллежийг энд цоо шинээр ангилсан.Коллежуудыг гурав хуваагаад эхнийхэд нь хүмүүнлэгийн ухааны чиглэлийг, хоёр дахь чиглэлийн коллежид  хичээлийн нэг жилд төгсөгчдийн 50-иас доошгүй хувь нь хүмүүнлүгийн ухааны чиглэлээр, үлдсэн нь бусад мэргэжлээр, гурав дахь нь гол төлөв дипломын дээд боловсрол, сургалтын гэрчилгээ олгодог, төгсөгчдийн 10-аас багагүй хувь нь бакалаврын дипломтой төгсөж болдог коллежууд орсон байна.
3.Магистрын зэрэг олгодог сургалттай их сургууль, коллежийн байр суурь бэхжсэн байна. 1994 оны хүртэл тэднийг олон мэргэжлийн сургуулиуд гэж нэрлэж байлаа. Магистрын зэрэг олгодог сургалттай их сургууль, коллежийн сургалтын онцлог нь үндсэн сургалт нь бакалаврын сургалт бөгөөд үүн дээрээ нэмж магистрын боловсрол олгодог. Энэ ангилалд багтаж байгаа сургуулиудыг мөн 2 бүлэгт хуваахдаа тэдний нэг жилд бэлтгэн гаргаж байгаа төгсөгчдийн судлах хичээлийн  (3-аас багагүй чиглэлээр 20-40 хүртэл олгож байгаа магистрын зэргийн тоо) чанарыг харгалзсан байдаг.
4.Их дээд сургуулийг докторын, судалгааны гэх ангилалаасаа татгалзсан учир утгатай юм. Учир нь аль ч их сургууль докторын зэрэг олгож байсан бөгөөд зөвхөн суралцагчдын тоогоороо ялгагдаж байлаа.2000 оны ангилалд докторын зэрэг олгож, судалгаа хийдэг их сургуулиудыг нэг, хоёрдугаар зэрэглэлээр ангилахдаа тэдний аль алинд нь бакалаврын сургалт байхаас гадна докторын сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй байдгийг харгалзан  эхний ангилалынх нь жилд 15-аас багагүй мэргэжлээр 50-иас дээш хүнд докторын зэрэг олгодог, хоёрдугаар зэрэглэлийнх ньгурав болон түүнээс дээш мэргэжлээр 10-20 хүнд докторын зэрэг олгодог их сургуулиуд багтжээ.
5.Судалгааны төрөлжсөн сургууль, хүрээлэнгүүд хуучин байр сууриа хадгалж үлдэж, магистр, докторын сургалт эрхэлж, мэргэжлийн зэрэг олгосон хэвээр байна.Энэ ангилалд  эрүүл мэндийн чиглэлийн чиглэл шинээр орсон байна.
6.Ангилалын уугуул хүн амд зориулсан сургалт эрхлэх их, дээд сургууль нь индиан гарлын янз бүрийн омог, аймагт сургалтаа зориулдаг. Эдгээр сургуулийн тоо  тогтвортой хадгалагдаж байгаа нь ангилалаас харагдана. Сүүлийн судалгаагаар нутгийн уугуул иргэдэ зориулсан сургалт явуулдаг сургалтын байгууллга Америкад 30 орчим байгаа бөгөөд тэдний 7 нь хувийн хэвшлийнх байгаа  юмБакалаврын сургалт эрхэлдэг сургуулиудад хувийн хэвшлийнх  илт давамгайлж байхад магистрын сургалттай сургуулиудад улсынх нь түлхүү байгаа дүр зураг харагдана.  

Энэ ангилалаас их дээд сургуулийн эзэмшил, удирдлагын хэв шинжийг бас харж болно. 1994 онтой харьцуулахад улсын болон хувийн  их сургуулиудын тоо бараг хэвээр мэт харагдах боловч, хувийнх нь 2 хувь орчмоор өссөн харагдана. Судалгааны чиглэл голлодог их сургуулиудын улсын болон хувийн их сургуулийн харьцаа 63,6-36,4 байхад, төрөлжсөн сургалттай сургуулиуд дотор улсын сургуулийн эзлэх хувь дөнгөж 8,7 байх жишээтэйБакалаврын сургалт эрхэлдэг сургуулиудад хувийн хэвшлийнх  илт давамгайлж байхад магистрын сургалттай сургуулиудад улсынх нь түлхүү байгаа дүр зураг харагдана.
Карнегийн 200 оны ангилалд багтсан сургалтын байгууллагыг тэдний элсэгчдийн (1998 оны) тоотой харьцуулаж үзэхэд их дээд сургуулийн болон  элсэгчдийн тооны  хооронд анхаарал татсан  зүйлс ажиглагдана. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд сургуулийн тооны  хүчин чадлаас давсан элсэгч бүртгүүлэн суралцаж байхад, хааяа тэдний тоо тэнцэх буюу элсэлтийн төлөвлөгөө доголдож ч болох байдал анзаарч болохоор. 
Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулиар боловсролын асуудал Xолбооны засаг захиргаа эрх хэмжээнд багтдаггүй бөгөөд Үндсэн хуулийн 10 дугаар нэмэлт өөрчлөлтөөр  боловсролын  хэргийг муж улс, орон нутгийн захиргааны эрх мэдэлд шилжүүлсэн болохоор муж улс, засаг захиргаа бүрийн   дээдболовсролын асуудлаар баримтлаж байгаа янз бүрийн бодлого нь дээд  боловсролын тогтолцоог  нэг мөр болгон ангилж мөрдөх шаардлага байгааг харуулж байгаа юм.
 Америкийн дээд  боловсролын  бүтэц, ангилалын судалгааны арга зүйн үндэс нь бусад орны дээд боловсролын тогтолцоо, бүтэц, ангилалыг шинээр авч үзэх,боловсрол судлалын судалгаа шинжилгээний ажилд ашиглах боломжтой .
 Бидний нэлээд дэлгэрэнгүй авч үзэж байгаа америкийн дээд боловсролын байгууллагын  Карнегийн ангилал сүүлийн 35 гаруй жил тогтвортой хэрэглэгдэж байгаа бөгөөд  их дээд сургуулийн гүйцэтгэж байгаа чиг үүрэг, хэрэгжиж байгаа бодлого, өмч, эрх мэдлийн хуваарьлалт, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн бүтэц, хэлбэр нь байнга хувьсаж байх бөгөөд  түүнийг нэгтгэн тодорхойлж, томьёлж байх аргачлалын суурийг баттай хангаж байгааг энэ салбарын судлаачид, бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрч байдаг.
Учирлал:Энэ өгүүлэлийг бичихдээ нэлээд хүснэгт, зураг, бүдүүвч  ашигласан нь блог дээр байрлуулахад  гараагүй тул зарим газар утга алдагдах, мэдээлэлийн дараалал гажих, хомсдох зэрэг зүйл ажиглагдаж болох учраас уншигчдаасаа уучлалт гуйж байна.





[1]  The International Encyclopedia of Higher Education Volume 3, B-C, Jossey-Bass Publishers, p.815-823;     www classifications.carnegiefoundation.org 

[2] "The Carnegie Classification of Institutions of Higher Education". Carnegie Foundation for the Advancement of Teaching. no date. http://classifications.carnegiefoundation.org/. Retrieved 2010-01-03.

No comments:

Post a Comment