Thursday, March 31, 2011

Инээд бэлэглэе

Маргааш инээдмийн өдөр. Та нарт чимх инээд энд, тэндээс хамж цуглуулан хүргэж байна. Инээвэл залууждаг гэдэг дээ.
Нэгэн эр эхнэрийнхээ утсыг үзэж байснаа гэнэт эхнэр лүүгээ уурлан “Чи яахаараа эр нөхрөө утсан дээрээ "Муу НусБанди" гэж хадгалдгийн?
Би чамайг “хайраа” гэж хадгалцан байхад, чи ямар өөдгүйн юм бэ” гэж гэнэ. Тэгсэн эхнэр нь “Чи юундаа уурласын, би чамайг "My HusBand" гэсэн байгаа биз дээ” гэжээ.
                                              *****
Ааш муутай нэг авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужина” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад  эргүүлээд л байж, эргүүлээд л байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр цааш нь улам заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.
                                                  ******
Гал командынхан эмнэлэгт гал гарч байна гэсэн дуудлага авчээ. Галыг нь унтраачихаад эмнэлгийн даргад ингэж хэлжээ.
-Галыг амжилттай унтраалаа. Харамсалтай нь, хажуугийн дан байранд гарсан түймэрт есөн хүний амь хохирлоо. Гэхдээ яаралтай арга хэмжээ авсны хүчинд долоог нь л амилуулж чадлаа гэв. Эмнэлгийн дарга үүнийг сонсоод ухаан алдчихав. Нөгөө хэд нь сандралдан арай хийж ухаан оруултал цаадах нь
-Тэнэгүүд ээ, тэр чинь морг шүү дээ гэжээ.
                                             *****

Алт хулгайлаад нуусан Чукча эрийг орчуулагч ашиглан байцааж байна гэнэ.



-За, Чукча, чи тэр алтыг хаана нуусан бэ?
Чукча:
-Хэлэхгvй ээ.
Орчуулагч:
-Наадах чинь хэлэхгvй гэнээ.
-Алт хаана нууснаа хэлэхгvй бол буудаж ална гэж хэл.
Орчуулагч:
-Чамайг алтыг нь нуусан газраа зааж єгєхгvй бол эд нар буудаж ална гэж байна.
Чукча:
-Би алтыг урцныхаа vvдэнд булчихсан.
Орчуулагч:
-Наад муу чинь буудвал бууд би хаанаа нууснаа хэлэхгvй гэж байна аа.
                                                    ******

Ээж нь явган аялалд явах хүүдээ хүнсийг нь бэлдэж өгч байна.



-Май энэ хоёр зүсэм талх, 4 ширхэг ёотон.
-Энэ том дэрээр яах юм?
-Үүргэвч чинь шалчийчихаад хүн харахад эвгүй ш дээ...
                                                      ******
Загас яагаад юу ч ярьдаггvй юм бэ? -Чамайг толгойгоор чинь усанд дvрчихвэл чи ганц ч vг дуугарч чадахгvй биз дээ?
                                                     *****

Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэж байлаа.



-Ээж ээ, би танд нэг юм хэлэх гээд.
-Хоолоо идэж байхдаа битгий ярьж бай гэж чамд хэд хэлэх вэ? Аан!
Ээж зандарсан тул хүү чимээгүй болж, хоолоо идэцгээлээ. Хооллож дууслаа. Тэгтэл ээж хэлж байна.
-За хоолоо идээд дуусчихлаа. Түрүүний хэлэх гээд байсан юмаа хэл хэл.
-Ээж ээ та жижиг өрөөнд аавын цамцан дээр залгаатай индүүгээ мартчихсан байна лээ.
                                               *****

Монголын шоронд хоёр хоригдол ярилцаж байна гэнэ.



-Гүй энэ Нямдорж сайдыг би ерөөсөө ойлгохгүй юм.
-Яагаад?
-Намайг зүсэм талх хулгайллаа гээд энд суулгасан. Зүсэм талхаа төлүүлэх юм байх даа гэж айсан чинь өдөрт гурван зүсэм талх, дээр нь бас шар будааны шөл үнэгүй өгөх юм.
                                                    *****

Газар зүйн хичээл дээр багш:



-Наташа, Америк тивийг газрын зураг дээр заа! Наташа хайсаар олж заав. Багш:
-Вовка, Америк тивийг хэн нээсэн бэ? хэл. Вовка:
-Наташа.
                                                      *****

Нэгэн яруу найрагч ганцаараа шүлгээ уншиж явахыг харсан хүн гайхаад асуув:



- Та яагаад ганцаараа яриад байдаг юм бэ?
- Ухаантай хүнтэй ярихад сайхан байдаг юм.
                                                                  *****

Цагдаа руу нэгэн эр хар хурдаараа гүйн ирлээ.



- Намайг аваад яваач! Түргэлээч тэгэх үү.
- Юу гэнэ ээ. Гэмт хэрэг хийгээ юу?
- Тийм ээ. Эхнэрийнхээ толгой руу хайруулын тавгаар цохичихсон.
- Тэгээд үхчихээ юу?
- Чадаагүй ээ. Тэр гүйгээд ирж явна. Түргэн баривчлаарай намайг...
                                            *****

Шөнө нэг баян эрийн утас дуугарлаа.



- Байна уу, танд машин хэрэгтэй юу?
- Үгүй ээ, хэрэггүй. 
Өглөө босоод хартал машин нь алга болсон байлаа.
                                                     *****
10-н жилийн багш нар нэгнийхээ тєрсєн єдрєєр цугларч гэнэ. Монгол хэлний багш нь "Бvгдээрээ архи гэдэг зvйл ууя" гэтэл математикийн багш "Vнэ нь 11000 болно" гэтэл химийн багш "Наадxийг чинь метилийн спиртээр хийдэг юм" гэтэл газар зvйн багш "Дэлгvvр нь булан тойроод байгаа" гэсэн чинь биеийн тамирийн багш "Би гvйчихээд ирье" гэжээ


No comments:

Post a Comment