Sunday, April 3, 2011

Хvний сэтгэл хєдлєл, мэдрэмжийг "мэдэрдэг" ухаалаг ор

Солонгосын дизайнер Hyun-Seok Kim хүний мэдрэмж, сэтгэл хєдлєлийг илэрхийлэх  нэгэн тавилга бvтээсэн нь хосуудад зориулагдсан ор юм байна.
Энэ орны онцлог нь тухайн орны эзэмшигчдийн хооронд үүссэн харилцааны нєхцєл байдлаас хамааран єєрчлєгдєж болохоор бvтээгдсэн явдал юм. Хосууд эв найрамдалтай, аз жаргалтай байгаа vед орны толгойн хэсэгт байрлах зүрх болон зураг хэвийн байдалтай, мєн ор нь хоёр хvний єргєн ор хэлбэртэй байх боловч хайр дурлалын асуудал үүсч, хосууд муудалцсан тохиолдолд орны толгойн зүрх нь хагарсан байдалтай байхаас гадна ханан дахь зураг хэлтийж, тэр ч бүү хэл хоёр хүний єргєн ор нь хуваагдаж, нэг хүvний хоёр нарийн ор болон хувирах юм. Мэдээж энэ нь сонирхолтой, євєрмєц бvтээл гэдэгтэй маргахын аргагvй ч бие биенээ хайрлаж дурласан хэн бүхний хувьд муудалцах үедээ тусдаа бус харин ч нэг оронд, нэг хєнжилд унтах нь хосуудын хоорондох харилцааны сєрєг нєхцлийг арилгах, хүйтэн хєндий байдлыг үгүvй хийхэд онцгой ач холбогдолтой байдаг гэж мэргэжилтнvvд зєвлєдєг гэдгийг сануулах хэрэгтэй бизээ. Таны хайр сэтгэлд аз жаргалыг хүсье!
үргэлжлэлийг  http://bolod.mn/modules.php?name=News&nID=53704   линкнээс дэлгэрүүлэн уншина уу.

No comments:

Post a Comment