Манай Блүүмингтон хотод аж төрөн суудаг монголчуудын дотор тал, талын авьяас чадвартай хүүхэд, залуучууд цөөнгүй. Тэдний нэг бол Ганбаатарын Амарсанаа хүү билээ.
Блүүмингтон хотын University Elementary бага сургуулийн сурагч тэрээр зураг авах, ялангуяа байгалийн зураг авах мэдрэмж, чадвар илүү хөгжсөн, энэ талаар чамгүй дадал сууж яваа сурлага сайтай, ажилсаг, тусч хүү юм.
Саяхан биднийг хотын ойролцоо байх Monroe нууранд салхинд гарах үеэр Аамкаагийн авсан байгалийн сэдэвт хэдэн зургийг байршуулав.Эдгээр зургаас залуу зураглаачийн байгалийг харах билгийн нүд, сонголт хийх, байгалтай харилцах чадвар харагдана гэж найдаж байна.
Блүүмингтон хотын Монголчуудын холбооноос Аамкаадаа Эх Үрсийн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөө е!
No comments:
Post a Comment