Thursday, June 30, 2011

Блүүмингтоны Mонгол наадам

Индианагийн их сургуульд байрлах Монгол нийгэмлэгийн 50 жилийн ойн арга хэмжээ энэ 2011 оны 7 дугаар сарын10-15 ны хооронд Индианагийн их сургуулийн Блүүмингтон хотын оюутны хотхонд болno. Энэ арга хэмжээ Олон улсын  aлтай судлалын бага хуралтай хамтран зохион байгуулагдана. Энэ ойн хүрээнд зочдын сонирхолыг татаж байгаа нэг гол үйл явдал бол  Блүүмингтоны монголчуудын холбоо, Монгол  нийгэмлэгээс зохион байгуулах   монгол наадам юм. Энэ жилийн монгол наадам 2011 оны 7 дугаар сарын 12ны өдрийн 3:30-д  Блүүмин тон хотын урд хэсэгт байрлах Cascade паркад болно.  Энэ наадам тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах бөгөөд бөх барилдаж, монгол шагайн харвааны аврага шалгаруулах болон үзүүлэх сургуулилалт болж,  Монгол нийгэмлэгийн болон Индианагийн их сургуульд монгол хэл сурч байгаа оюутнууд, Монгол Соёлын төвийн зуны зуслангийн хүүхдүүдийн  дуу хуурын цэнгүүн болж, гар барилдаан, зочдын явган уралдаан, гар бөмбөгийн тэмцээн болно.  Монгол наадамд манай хөрш хотуудаас болон Чикаго хотоос зочид, тамирчид ирж оролцоно. Наадмын үеэр монгол нийгэмлэг, Блүүмингтон хотын Монголчуудын холбоо, Блүүмингтоны монголчууд монгол  хоол, цай болон бусад хоол хүнсээр үнэгүй үйлчилнэ.

No comments:

Post a Comment