Монгол хүн монголын нийгмийн үнэт баялаг. Тэр баялагыг бид эх орноосоо урсган алдах биш,буцааж эргэх голдиролд оруулах, нийгмийнхээ хөгжилд сэргээн ашиглах учиртай. Судлаач, нийтлэлчдийн бичиж байгаагаар бол АНУ-д жилд дунджаар 500 орчим монгол хүүхэд шинээр төрж, мөн төдий тооны монгол иргэд /ихэвчлэн эмэгтэйчүүд/ америкийн иргэдтэй гэр бүлж болж, монгол улсын цөөнгүй иргэн тус улсын иргэншил авч байна. Өнгөрсөн онд 700 гаруй иргэд гадаад иргэдтэй гэрлэж, бүртгүүлсэн мэдээлэл ч байгаа.Гадаадын иргэнд үрчлэгдсэн 100 гаруй монгол хүүхэд байдаг аж.
Хамгийн олон хүн ажиллаж, амьдарч буй БНСУ, АНУ-д монголчуудын бүхэл бүтэн үе бий болж байна. Бусдын төлөө зүтгэх бус эдийн засаг, санхүүгийн хувьд хөл дээрээ босч, өөрөө бие даан үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн бизнес эрхлэн, Монгол сургуулиуд, телевизийн студи байгуулагдаж, вебсайт бүтээ ж, эх орны телевизийн сувгууд үзэж, шинэ орчин бүрдүүлж эхэллээ.
Ихэнх улс, орон гадаад иргэнийг өөрийн иргэнээ болгох зөвшөөрөл өгөхдөө тухайн улсынхаа харьяатаас заавал гарах ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Тиймээс монголчууд давхар иргэншилтэй орны иргэн боллоо гэхэд заавал эх орондоо мэдэгдэх шаардлагагүй байдаг юм. Энэ нь бид хичнээн хүн амьдралын эргүүлэг, хувь заяаны төөргөөр гадаадын харьяат болж, бас хажуугаар нь бүрэн эрхэт улсынхаа иргэн нь байх гэсэн чинь xүсэл дотроос нь зулгааж, сэтгэлийг нь сэмэлж явааг таахад бэрхтэй. Тийм иргэнээ чи гадаадын эрхшээлт болсон байна, одоо энэ монголыг үүрд орхи гэж хатуурхчихаад хойноос нь буцаад ирвэл чинь газар шороондоо түр саатах чинь чөлөөтэй шүү гэж даажигнах аваас төрийн бодлого уу, төөргийн хясал уу гэдгийг бодмоор.
Улс орнууд иргэний харьяалалыг олгож ирсэн түүхийг харахад цусан(Jus sanguinis ) болон газар нутгийн (Jus soli ) гэсэн хоёр зарчим үйлчилдэг. Монгол улсын хувьд монгол аав, ээжийн хүүхэд монголын иргэн байх ёстой гэх эхний зарчим үйлчилж , тус улсын иргэн гадаадын аль нэг орны харьяат болсоноор иргэний эрх нь шууд цуцлагддаг. Монгол улсын иргэний хүүхэд нутаг дэвсгэрийн зарчмаар иргэний харьяалал олгодог улсад төрсөнөөр тус улсын иргэн болж болдог. Тухайн улсынхаа харяатын тухай хуулиар өөр улсын иргэн болчихсон Монголын иргэн нутаг буцахын тулд Монгол улсын виз хүсэх, Гадаадад тодорхой хэмжээний хууль зүйн эрх эдлэхийн тулд Монгол улсын иргэний харьяалалаа өөрчлөх зэрэг бэрхшээл гардаг нь нууц биш.Улс орны хандлагаас харахад тэд энэ хоёр зарчмыг тодорхой нөхцөл байдалд тохируулан хэрэглэх болсон байна. Энд Монгол улсын эрх ашигт тохирсон хувилбар олох ёстой. Өндөр хөгжилтэй зарим гадаад оронтой давхар харьяалалыг харилцан хүлээн зөвшөөрч шийдвэрлэх, давхар харьяалалтай монгол улсын иргэний эрхийг тодорхой хугацаагаар хадгалдаг журам хэрэгжүүлэх, эргэж монгол улсын иргэн болох нөхцлийг хялбаршуулах, улмаар давхар харьяалалыг хүлээн зөвшөөрөх гэхчлэн өөрийн болон монголд иргэншлээр хүсэлт гаргаж байгаа гадаадын иргэдийн эрх ашгийг нийтэд нь, жигд хамарсан эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүн дээр дэлхий ертөмц улам бүр ойртон нягтарч, нэгдэж байгаа хүчин зүйлийг харгалзахгүй байж болохгүй.
Өнөөдөр бид монгол иргэдийн давхар харьяялалын тухай ярихдаа дан ганц гадаадад суугаа монголчуудын хувь эрхшээлийн асуудал биш, энэ асуудалд монголоос шилжин суурьшиж байгаа казах иргэд, мөн манай улсын харьаят болохоор хүсэлт гаргах гадаадын иргэдийн амьдралын хувь зохиол, хэмнэл, эрч далайцтай ч холбоотой асуудал.
Өнөөдө монголчууд гадаадад аж төрөхдөө гадаад оронд манайхтай харьцуулбал хvний оюуны болон биеийн хєдєлмєрийг vнэлж, хvндэлж чаддаг, баталгаат амьдралын эрх зүйн зохицуулалт тогтвортой жигд үйлчилдэг, бас гэр бүл, үр хүүхдийн амьжиргаа эдийн болон оюуны талаасаа баталгаатай зэргээс үүдэн гадаадын аль нэг орныг сонгон түр аж төрж байгаа юм.Тэгээд ч аль нэг улсын ургэний давхар харьяялалтай болчихсон иргэнээ монголын харьяалалааас гаргалаа гээд эх орон, уугуул иргэд юу хожих вэ? Тэд монгол хvн хэвээрээ үлдэж, эх орноо санагалзах, бүтээн байгуулалт, хөгжилд нь хувь нэмрээ оруулах гэсэ ирмүүн хүслийг нь тэгж заримдаглаж болмооргүй санагдаж байна. Тэр ч байтугай давхар харьяалалын шийдэл цэгцрээгүй байхад гадаадын иргэний харьяалалтай болсон бол эх орондоо чөлөөтэй зорчих, ажиллах, амрах сурах, цаашдаа үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмших, газар эзэмших ч гэдэг юм уу монгол улсын иргэд хүртэж байгаа таатай нөхцөлийг гадаадад байгаа иргэддээ олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ярьж байгаа нь эхний алхамаа огт хийгээгүй байж, дараагийн аргаа хоохойлж байна гэмээр .
Бид улам бүр хүрээгээ тэлж, манай иргэд илүүтэйгээр татагдан орж байгаа хоёрдмол харьяалалыг таслан зогсоох ямар ч боломжгvй, тоо цаашид улам нэмэгдэнэ. Түүнчлэн гадаад улс манай уугуул иргэнийг єєрийн улсын харьяат болгохдоо єєрийн улсын хууль тогтоомжийн дагуу олгож байгаа болохоос манай хуулийг зєрчих, дотоод хэрэгт оролцохы дэлхий нийтийн жишиг байхгүй. Аливаа тохиолд манай иргэд монгол улсын иргэн хэвээр үлдэж хууль гажуудуулан давхар харьяалалаа хадгалсаар байгаа юм. Иргэн сайн дураар гадаадын харьяят болсоноо мэдэгдэж сайн дураар монгол улсын иргэнийхээ асуудлыг цэгцлэхгүй бол, чи гадаадын харьяат болсон байна гээд иргэнээс хасан иргэний бичиг баримтыг нь хурааж аваад туун гаргадаг эрх зүйн зохицуулалтыг ч бас олж харахгүй байна.
Гадаад эцэг юм уу эхтэй хүүхэд, гадаад хүнтэй гэрлэсэн монгол хүнтэй холбоотой зохицуулахад төвөгтэй асуудал эрх зүйн шийдэлээ хүлээж байгаа болохоор Монгол Улсын иргэн хязгаарлагдмал хүрээнд давхар харьяалалтай болох тухай хуулийн төслийг 2005 оноос эхлээд ярьж байгаа ч, өнөө болтол дуншсаар, ужгарсаар байгаа.
Монголын иргэний гадаад хөдөлгөөний зохицуулалтыг эрхлэх гол хууль болох Монгол улсын харьяатын тухай хуулинд иргэний харьяалалтай холбоотой заалт ганц ч байдаггүй юм билээ. Энэ хууль монгол улсын иргэнийхээ гадаад дахь харилцааг зохицуулдаг гэхээс илүүтэй Монгол улсад иргэнийэрх авах гэсэн гадаадын иргэний тухай хууль гэвэл үнэнд илүү дөхнө. Ийм болохоор дээрх хуулийг засан сайжруулах биш, цоо шинээр иргэнийхээ гадаад дахь эрх зүйн харилцааг зохицуулах чиглэлээр хийх хэрэгтэй байна.
Давхар харьялалаас гадна гадаадад гарч урт богино хугацаагаар амьдарч байга иргэдийнхээ давхар харьялалыг шийдэж чадахгүйд хүрвэл дэлхий нийтэд цагаачид, дүрвэгсэдийн эрх ашгийг хамгаалаг олон улсын байгууллагад (НҮБ-ийн цагаач ажилчды гэр бүлийн эрх ашгийг хамгаалах тухай конвенц гэх мэт) Монгол улс яаралтай элсэн орж нэгдэх замаар гадаадад байгаа иргэддээ амьдрах баталгаа бий болгож болох талтай.
Давхар харъяалалын асуудлыг шийдвэрлэхэд Үндсэн Хуулийн заалт хөндөгдөх тул эл асуудлыг УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй болно .
Гадаадад амьдарч буй тєдийгvй иргэний эрх ашиг нь хоёрдмол харьяалалтай болчихоод буй олон монгол хvн энэ шийдвэрийг тэсч ядан хvлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Энд л монгол улс иргэдийнхээ харьяатын асуудалд хэр уян хатан хандаж, төрийн оновчтой зохицуулалтын механизмыг хэр оновчтой зохицуулалт хийхээс улс орны хөгжилд гадаадад суугаа иргэдийн оролцоо, хувь нэмэр шууд хамаарна.
Профессор Пүрэвийн Увш
Я гражданин Монголии и хотя много лет живу в другой стране, очень скучаю и считаю Монголию своей родиной,с которой не хотелось бы расставаться. Если будет двойное гражданство,то я буду счастливым человеком, мне не придется делать очень сложный выбор- выбор в пользу той страны, где моя семья,мой ребенок. Очень жду изменения в законе.
ReplyDelete