Tuesday, June 28, 2011

Уураг тархин дахь нууцууд

-Бид яагаад хүний нэр, утасны дугаарыг амархан мартдаг вэ?
       Хүний ой ухаан цээжлэх, тогтоох чадвартайгаас гадна аливаа зүйлийг амархан мартдаг. Утасны дугаар гэнэт ой тойноос мартагдах, дотны хүний чинь төрсөн өдөр дараагийн өдөр нь гэнэт толгойнд зурсхийн орж ирэх, дэлгүүрт ороод юу худалдан авах гэж байснаа ч мэдэхээ байх. Танд танил биш гэж үү. Хэлэх гэсэн үгээ, хүний нэрийг гэнэт мартаж орхидог тиймхэн зуршил олон хүнд байдаг биз. Дөрвөн нүдтэнгүүд /нүдний шилтнүүд/ шилээ, сурагчид дэвтэр номоо, жолооч нар машины зогсоолоо, тамхичид асаагуураа байнга шахам хайх нь бий. Ийм мартамхайн “халдвар” хэн нэгнээс яагаад алга болдоггүй юм бол?

Гиннесийн номонд бүртгэгдэж гайхамшигтай ой ухаанаараа тодорсон архагууд хүртэл заримдаа гэрийнхээ дугаарыг мартаж орхидог гэж анагаах ухааны “Эрүүл мэндийн туйл” төвийн ажилтан, сэтгэл зүйн ухааны дэд эрдэмтэн Александр Григорян ярьж байна. “Ой ухаан бол тогтоох чадвартай шигээ бас мартах ч боломжтой. Төсөөл дөө, хэрвээ өдөр болгон бидэн рүү довтолдог мэдээллийг тархиндаа чихэж, бүх гомдол, гэмтэл бүхнийг санадаг бол бидний амьдрал хэрэгтэй, хэрэггүй “хог”-оор дүүрэх билээ. Бидний сонирхлыг ямар нэг байдлаар татаж байвал тэр зүйлийг амархан, бас хурдан тогтоодог. Жишээлбэл, хэрвээ нэгэн залууд аятайхан бүсгүй таалагдлаа гэж бодоход агшин зуур л нэр, утасны дугаар, гэрийн хаягийг нь цээжилж орхидог. Харин зүгээр нэг түншийнхээ нэрийг тийм ч хурдан тогтооно гэдэг бол юу л бол. Ийм учраас бид хангалттай тогтоохыг хүсээгүй буюу сэтгэлээ зориулаагүй зүйлээ байнга л мартаж байдаг гэсэн үг.
Хүний нэр салангид хадгалагддаг гэнэ үү. Сайн танилынхаа нэрийг гэнэт мартах нь харин өөр шалтгаантай гэнэ шүү. Их Британийн Ланкастерийн их сургуулийн судлаачдын тогтоосноор тархи хүний нэрийг бусад мэдээллээс тусгайд нь хадгалдаг бөгөөд энэ “хадгаламжид” нэвтрэх нь бидэнд жаахан төвөгтэй байдаг гэнэ. Энэ тогтолцоо дараахь эрэмбэтэй байдаг. Тухайн хүний нүүр царайг харангуутаа танил уу, үгүй юу гэдгийг эхлээд та тодорхойлдог. Хэрвээ таньдаг бол та түүнийг мэддэг эсэхээ санахыг оролдоно. Ингэсний дараа л тухайн хүний нэрийг хайх эрлийн явц таны уураг тархин дотор ажиллаж эхэлнэ дээ. Иймээс сэтгэл зүйчид өөртөө ямар нэг зүйлийг хүчээр тогтоох гэж оролдохгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ хүний нэр үнэхээр танд хэрэгтэй бол ой тойндоо шингээ. Эс бөгөөс заавал ч үгүй тархи руугаа чихэх албагүй шүү дээ. Зөвхөн түүнийгээ хэрэгтэй мөчид “асаавал” сайн. Гэнэт хэлд орох нь Зарим хүмүүс яагаад тархины гэмтэл, чихрийн шижин, стрессээр шаналсны дараа гэнэт янз бүрийн хэлээр ярьж эхэлдэгт эрдэмтэд хэдийнэ анхаарлаа хандуулжээ. Нэлээд хэдэн жишээ байна. 1987 онд Туль мужид сангийн аж ахуйтан, өндөр настан Геннадия Смирнова ачааны тэрэгний тэвшнээс толгойгоороо унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч. Дараагийн өдөр нь гэв гэнэт л цэвэр германаар дуржигнуулж гарах нь тэр. 1992 онд Ярославлийн нэгэн охин хүнд өвчнөөс амь аврагдсаныхаа дараа аанай л манай эриний өмнөх хүмүүсийн ярьдаг байсан шумер хэлээр урсгаж өгч. 
1998 онд Москвагийн сэтгэл мэдрэлийн хүрээлэнд эмчлүүлж байсан 70 настай өвчтөн чихрийн шижин өвчний дараа төрөлх орос хэлээ ор тас мартаж, иврит хэлээр ярьж гарчээ. Энэ гайхамшигтай өөрчлөлтийг яаж тайлбарлах вэ? Хүний тархины ажиллагаа самуурсан үед хүн дотоод сэтгэл зүрхнийхээ “шилжин суурьшилтад” итгэх юм бол тэрбээр зуу, эсвэл мянган жилийн өмнөх хэлээр ч төвөггүй ярих чадвартай болдог гэж гаж үзэгдлийг судлах төвийн захирал Владимир Заморок үзэж байна. Авто машины осолд орсныхоо дараа хуучны франц хэлтэй болсон өндөр настан Сергей Перовт тохиолдсон түүх энэ тайлбарыг баталж байгаа аж. Түүнийг ховсдох үеэр тэрбээр Напеолоны цэрэг байснаар өөрийгөө төсөөлж, эртний үеийн хамгийн жижиг зүйлүүдийг ч тодорхойлон өгүүлж байжээ. Ийм үзэгдэл түүхэнд мянга гаруй удаа тохиолдсон шүү дээ. Гэвч тархин дахь нууцууд өөр учир шалтгаантай ч болно. Эрдэмтэд өөр хувилбар гаргаж иржээ. Сэтгэц эмгэг суд¬лаачийн хэлснээр, хүн нэгэн зэрэг олон хэлтэй болох боломжгүй. Магадгүй дээр дурдсан хүмүүс гэнэт олон янзын хэлээр дуржигнуулах нь тэдэнд мэдээж урьд өмнө ямар нэг хэмжээгээр байсан л зүйл гэнэ. “Гадаад хэлний хам шинж” нь тархины чамархайн хэсгийн гэмтэлтэй холбоотой бөгөөд тархины баруун тал нь сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлдэг юм байна. Хэрвээ хүн тархиндаа гэмтэл авсан бол бага насны мэдээлэл нь алдагдах нь бага зэрэг. Ийм хүний тархин дахь шинэ мэдээлэл хурдан үгүй болж, харин тархины гүнд оршиж байсан хуучин мэдээлэл нь сэргэж эхэлдэг. Боломжийн тайлбар ч байж болох. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан орос эмгэн гэнэт еврей хэлтэй болсон нь тэрбээр бүр багадаа еврей хэлтэй байсных аж. Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ? Сурагч, оюутнууд “шипи” хэрэглэж будаа идэх нь элбэг. Гэвч энэ бүхэн үр дүнгүй. Хүн болгон ой ухаанаа саруулжуулах аргыг сонгох хэрэгтэй. Дуртай үедээ бичиж тэмдэглээд хагасыг нь тархи руугаа “шидчихэж” болно шүү дээ. Сэтгэл зүйчид юуг ч мартахгүй байх шилдэг арга бол тогтоох гэсэн бүхнээ цаасан дээр, тусгай самбарт буулгах явдал гэнэ


No comments:

Post a Comment