Monday, December 19, 2011

Өвөлжилт хүндэрч болзошгүй


2011-2012 оны өвөл олон жилийн дунджаас ахиу цас орно хэмээн мэргэжилтнүүд хэлж байгаа. Энэ сарын 10-ны байдлаар манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.
Үүнээс  Увсын Түргэн, Сагил, Сүхбаатарын Түмэнцогтод 20-30 см, Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Малчин, Өндөрхангай, Тэс, Баянхонгорын Галуут, Завханы Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу, Баян-Уул, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Тэлмэн, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Жаргалант, Архангайн Тариат, Хашаат, Жаргалант, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Түвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Бугат, Дашинчилэн, Дорнодын Булган, Баянтүмэн, Чойбалсан, Хөлөнбуйр, Онон, Эрээнцав, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Цагаандэлгэр, Эрдэнэдалайд 10-19 см зузаан цастай байна.
Мөн, Хөвсгөл, Булган, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 5-9 см, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутагт цасгүй бусад нутагт 0-4 см зузаан буюу тарлан цастай байна.
Харин энэ арав хоногт ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, цас дунджаас ахиу орж, цастай нутгийн хэмжээ өмнөх арав хоногоос нэлээд нэмэгдэж, зарим газартаа цас нягтарч хатуурсан байна. Цаашид 10-19 см зузаан, битүү цастай байгаа нутгуудад цас улам нягтарч хатуурвал малын бэлчээрлэлт хүндэрч болзошгүй байгаа ажээ.

No comments:

Post a Comment