Saturday, January 21, 2012

Эрдэмтэд мутант вирусын судалгааг зогсоожээ


Илүү аюултай шувууны вирусыг зохион бүтээсэн эрдэмтэд судалгаагаа түр зогсоогоод байна. Тэд уг вирусыг террорист, алан хядагчдын гарт орохоос эмээн ийнхүү судалгааны ажлаа зогсоогоод байгаа гэнэ.

Өнгөрсөн сард АНУ-ын албан хаагчид эрдэмтэдээс уг вирусын талаар тоймлосон мэдээлэл бүхий танилцуулга гаргаж өгөхийг хүссэн боловч Засгийн газар алан хядагчдийн гарт орохоос эмээн хориглоод байгаа аж. 

Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв уг вирус олны дунд тархвал, 1918-19 онд Испаниас гарсан 40 сая хүний аминд хүрсэн ханиаднаас илүү их хохирол учруулна хэмээн үзэж байгаа аж.

Шувууны ханиад нь хүмүүсийн хооронд  халдварладаггүй боловч эрдэмтдийн боловсруулсан H5N1 хэмээх шинэ вирус нь туршилт явуулах хугацаанд үхсэн буюу амьд хөхтөн амьтанд хүртэлтийн замаар амархан халдварлаж байжээ. Эрдэмтэд уг вирусын судласан үйл явц болон чухал нарийн зүйлүүдийг нууцалхаар шийдсэн байна.

Энэ талаар АНУ-ийн Эрүүл мэндийн Яамны төлөөлөгч хэлэхдээ “Хэн бүхэн аюултай вирус хэрхэн хийх талаар мэдээд байх шаардлагагүй” гэсэн байна.

Т.Мөнхсайхан

No comments:

Post a Comment