Friday, March 9, 2012

Өнгөрсөн 10 жилийн шинжлэх ухаан, технологийн 11 амжилт


 

soronz.net-Өнгөрсөн 10 жилийн шинжлэх ухаан, технологийн 11 амжилт
Хүн төрөлхтөн шинжлэх ухаанаас хамааран хөгждөг. Улсууд олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан шинжлэх ухааны хөгжлөөр өрсөлдөж байна. Энд зарим алдартай, зарим тийм ч нэрд гараагүй өнгөрсөн 10 жилийн ШУ-ны нээлтүүдийг дурдаж байна.


1. 2000 онд




Өөрийгөө тэнцвэржүүлэн авч явах, цахилгаан эрчим хүчээр ажилладаг анхны тээврийн хэрэгсэл болох Segway Human Transporter –ыг Дийн Камен 2000 онд зохион бүтээжээ. 2001 онд зах зээлд нэвтэрсэн бөгөөд зорчигчийн тэнцвэрийг хангахын тулд мэдрэгч, гироскоп, бичил компьютерийг ашигладаг. Секундэд 100 хөдөлгөөнийг мэдэрч тохиргоогоо хийнэ. Анхны загвар нь тормосгүй, цагт 15 км хурдалдаг байсны дээр хурд, чиглэлийг гараараа тохируулж байлаа. Сайжруулсан загвар нь 2006 онд гарч компьютерийн тусламжаар хурд, чиглэлээ тохируулах боломжийг олгох болжээ.


2. 2001 онд

2001 онд iPod анх хэрэглээнд нэвтэрсний хажуугаар мөн нэгэн анхаарал татсан ололт хийгдсэн нь хиймэл элэг юм. Доктор Кеннет Мацумура, Алин сангаас амьтны элэгний эсийг тэтгэх төхөөрөмжийг загварчлан хиймэл элгийг зохион бүтээжээ. Эрхтнийг орлуулах механик төхөөрөмжийг ашиглах эртний аргын оронд гарсан энэхүү шинэлэг технологи нь механик багаж болоод биологийн элементүүдийг давхар ашигладаг. Хиймэл элгэнд байрлах мембраны цаана амьтны эсийг шахан байрлуулдаг. Тэгснээр цус шүүх, хорт бодисыг багасгах зэрэг элэгний үндсэн үүргүүдийг эсүүд гүйцэтгэхийн хамт цусанд шингэлгүй байж, реакц өгөх болон хүний биед хор учруулдаггүй.


3. 2002 онд

Төрөлтийг хянах наалт, Брэйль бээлий, нанотехнологийн даавуу зэрэг нь 2002 оны нээлт болж байлаа. Гольфын савхин бээлийнүүдийг ашиглан Райан Паттерсон өмсөж буй хүний гарын хөдөлгөөнийг мэдэрч утасгүйгээр үг болгон дамжуулан дэлгэцэнд харуулдаг төхөөрөмжийг бүтээжээ. Төдийлөн нэрд гараагүй ч Брэйль бээлий нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ерөтнцөд чухал ач холбогдолтой юм. Нанотехнологийн даавууг ч олон хүн төдийлөн анзаараагүй. Ortho McNeil Pharmaceuticals компанийн бүтээсэн төрөлтийг хянах наалт нь 7 хоногт 1 удаа сольж болохоор хийгдсэн анхны хэрэгсэл бөгөөд жирэмслэлтээс хамгаалах эмний адил үйлчлэл үзүүлдэг байна.


4. 2003 онд



Тоёота компанийн хосолмол ажиллагаатай хөдөлгүүр бүхий суудлын тэрэг 2003 оны нээлт байлаа. Шатахуун болон цахилгаанаар ажилладаг машин нь авто зогсоолд өөрийгөө байрлуулах чадвартай!  Ар талаа харах камер, хүчний удирдлага, машиныг зогсоолд буй зай руу чиглүүлэх ухаалаг удирдлагын тусламжтайгаар үүнийг хийж болно. Жолооч нь ямар нэг зүйлд хүрэх, ярьж удирдах ямар ч шаардлагагүй.


5. 2004 онд



2004 онд олны анхаарлыг татсан 2 зүйл байсан нь Sono Prep болон Adidas 1 гутал байсан. Adidas 1 гутал нь өөртөө бичил процессортой бөгөөд өмсөж буй хүнд хэрхэн тохируулж тухтай байдлыг хангахад зориулагджээ.  Роберт Лангерын зохион бүтээсэн Sono Prep нь тарилга хийх зэрэг эмнэлгийн хэвшсэн аргаас илүүгээр дууны долгион ашиглан эмнэх ажиллагааг удирдах дэвшил болсон юм. Энэхүү багаж нам давтамжийн хэт авианы долгионыг 15 секундын турш чиглүүлэхэд арьсанд байх липидүүдийг нээж, шингэнийг шилжүүлэн оруулах бололцоог бий болгож өгдөг. Харин 24 цагийн дараа арьс хэвийн байдалдаа эргэж ордог байна.
 

6. 2005 онд



2005 оны хамгийн амжилт олсон зүйл бол YouTube сайт юм. Видео байрлуулдаг сайт нь хэрэглэгчдийн дуртай сайт болж, дэлхий даяар өөрийн оруулсан бичлэгийг бусадтай хуваалцах боломжийг олгох болжээ. Жавед Карим, Стив Чен, Чад Хөрли нарын хийсэн тус сайт өдгөө дэлхийн хамгийн алдартай сайтуудын нэг болоод байна.


7. 2006 онд



Энэ онд төдийлөн томоохон нээлт гараагүй ч янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн олон төрлийн туршилтын загварууд гарсан он байв. Тэдгээрийн нэг нь Loc8tor юм. Loc8tor нь бидний хэрэглэхдээ буруу зөрүү байрлуулчих гээд байдаг жижиг эд зүйлсэд радио давтамж гаргадаг шошго байрлуулдаг. Энэ төхөөрөмж зөв чиглэлийг, баруун, зүүн, дээш доош гэх мэтээр нь ялган харуулж өгдөг.
 

8. 2007 онд



Энэ оны маргаангүй нээлт нь Эпплийн алдарт iPhone утас юм. Анх гарсан цагаасаа эхлээд энэхүү утас нь мэдрэгч технологи, цоо шинэ үйлдлийн систем бүхий байлаа. Өнөөдрийн iPhone нь гар утасны технологийн ертөнцийг бүхэлд нь шинээр бүтээж, тус компанийн технологийн ертөнц дэх гол хөзөр нь болсон.


9. 2008 онд


Тус жилийн ШУ болон анагаахын гайхамшиг нь хувь хүнд зориулагдсан ДНХ-гээ шинжлэхэд зориулагдсан цогц төхөөрөмж юм. Шүлсээр дамжуулан шинжлэвэл энэ төхөөрөмж нь хүний генетикийн холбоог халзрах, архаг өвчинд нэрвэгдэх зэрэг онцлог чанаруудыг 90 хүртэлх дээд өвөгт нь хүртэл хөөн харуулж өгнө. Өөр нэгэн ололт нь бионик линз юм. Вашингтоны их сургуулийн Бабак Парвиз харж буй хүний нүдний гадаргуу дээр нарны гэрэл, радио давтамж хүлээн авагчийг ашиглан зураг, газрын зураг болон бусад мэдээллийг бичил LED гэрлүүдийг ашиглан харуулах контакт линзийг зохион бүтээсэн байна.
 

10. 2009 онд



АНУ-ын Массачусетсын технологийн их сургуулийн лабораторид Пранав Мистригийн бүтээсэн Sixth Sense /6 дахь мэдрэхүй/ нь өөртөө зүүгээд хүний дохио зангаа, хөдөлгөөнийг компьютер, гар утас зэргийн дэвшилт төхөөрөмжид хөрвүүлэх боломжтойгоор тоон мэдээлэл болгон хувиргадаг интерфэйс програм юм. ШУ-ны уран зөгнөлт кинонд хийгддэг эффектүүдийг хийхэд ашигладаг гол технологи болон ашиглагдаж байгаа бөгөөд халаасанд багтаах проектор, зөөврийн тооцоолох төхөөрөмжид залгагдсан камераас Sixth Sense нь бүрдэл болно. Хэрэглэж байгаа хүний гарын дохио, хөдөлгөөнийг камер ялган таньж байхад проектор нь гадаргуу дээр визуал өгөгдөлийг харуулж, компьютерт интерфэйс болгон ашиглах нөхцлийг бүрдүүлж өгнө.

 
11. 2010 онд




Дэлхий даяар эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа дараагийн гайхалтай зүйл нь телепортэйшн /Teleportation/ юм. Хэдийгээр туршилтын шатандаа явж байгаа ч тус технологи нь алс газраас аялан ирэх нь нүд ирмэхийн зуур болох боломжтой болгож байгаа гэхэд болно. Кинонд гардаг зүйл ойрын ирээдүйд биеллээ олж мэдэхээр болжээ. АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хавсармал Квантын хүрээлэнгийн эрдэмтэд одоогоор 1 м-ийн зайд тусдаа саванд байгаа нэг атомоос мэдээллийг нөгөөд нь амжилттай “телепорт” хийгээд байгаа ажээ!

Эх сурвалж: Listverse.com

Бэлтгэсэн Э.Алтанхуяг

Эх сурвалж: http://unaga.net

No comments:

Post a Comment