Wednesday, March 7, 2012

Алтайн Урианхайн 7 хошуу үүсэн бий болсон нь

 
Алтайн нуруугаар нутаглаж, Зүүнгарын зүүн хойд хил болох Алтайн 13 сүвийг сахидаг байсан урианхайчуудыг 1755 онд Манж Чин улс эзлэн аваад эзний хишиг хүртээж, Алтайн нуруу, Булган, Чингэл, Цагаан голд суулгажээ. 1762 оноос Ховдын амбан Алтайн урианхайг зүүн, баруун 2 гарт хувааж, зүүнд 4, баруунд 3 хошуу байхаар тогтож, тэрхүү 2 гарыг хошуу захирагчдаас нэгэнд нь сул амбан нэр зүүлгэн захируулдаг байжээ. Үүнд:
  1. Зүүнгарын амбаны хошуу /6 сум /
  2. Зүүнгарын мээрин зангийн хошуу / 4 сум/
  3. Зүүнгарын Сүжигт гүний хошуу / 2 сум/
  4. Хар соёны хошуу / 3 сум/
  5. Баруун амбаны хошуу / 4 сум/
  6. Гомбо даагийн хошуу / 3 сум/
  7. Баруун гарын Шар даагийн хошуу / 1 сум/
Алтан нуурын урианхайн 2 хошуу
1764 онд энэ хошууг зохиож, Ховдын Манж амбаны газар захируулсан байна. Алтан нуурын урианхай нар нь Чүйн голоор нутаглаж, урианхайн Зүүнгарын Эетэй гүний хошуутай хил залган оршдог байсан бололтой.

Та өөрөө аль хошуунд нь багтаж байна вэ? сэтгэгдэлд үлдээнэ үү?
Эх сурвалж:  На.Сүхбаатар “Баруун Хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм /ХХ зууны эхэн үеэс 1930-аад он/”

No comments:

Post a Comment