Thursday, May 24, 2012

Харцаар нь хүний дотоод сэтгэлийг таниж болно



zaluuНүд нь тухайн хүний дотоод сэтгэлийн нууцыг илэрхийлдэг гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн аж. Тэр бүү хэл, нүдний хөдөлгөөнөөр нь тухайн хүний зан чанар, сэтгэлзүйн онцлогийг ч тодорхойлж болдог байна.
Харц дээгүүр эрчүүд:
Түүнд хүмүүсийн гаднах байдал маш чухал. Тэр бүх зүйлийг харснаараа хүлээж авдаг. Тэд гоё ганган хувцаслах дуртай. Гаднах дүр төрхөөрөө хүний хараа булааж чаддаг хүмүүс түүнд таалагддаг. Тэд бас хүссэн үедээ хүмүүсээс зайгаа барьж чаддаг.
Эрчүүд харцаараа дурладаг:
Хэрэв хэн нэгэн эр таныг шууд хараад л үнэлж дүгнэвэл түүнд бүү гомдоорой. Эрчүүдийн харааны хөгжил илүү сайн хөгжсөн болоод л тэр шүү. Эрчүүд л ингэж харцаараа бүгдийг шийддэг. Тэгээд ч эр хүн нүдээрээ дурладаг гэдэг шүү дээ.
Ийм эр нөхөртэй бол яах вэ?

Хэрэв та ийм нөхөртэй бол юуны түрүүнд гэр орноо цэвэр цэмцгэр байлгахад анхаар. Эмх замбараагүй байдал тэдний уур уцаарыг хүргэдэг юм шүү. Ийм эрчүүд гэр орон тохилог, үзэмжтэй байхад тэд дуртай. Тэд хоол голдоггүй мөртлөө ширээгээ хэрхэн зассан нь л чухал байдаг. Та өөртөө ч анхаарал тавихаа мартуузай. Хайш яйш хувцастай түүнийг угтаж болохгүй шүү. Тэд эхнэрээ үргэлж гоё сайхан байхад дуртай байдаг.
Хоёр хажуу тийш эргэлдсэн харцтай эрчүүд:
Тэд дуу чимээтэй сексэд дуртай. Гол төлөв ертөнцийг чихээрээ хүлээн авдаг. Гэртээ ирмэгц зурагт, радио эсвэл хөгжмөө асаадаг. Утсаар ярих, ном унших, хөгжим сонсох дуртай. Ийм хүмүүсийн яриаг таслалгүй гүйцэд сонсох нь чухал. Тэднийг нэрээр нь бүтэн дуудах юм уу, найрсаг үгсийг харамгүй хэлж байвал нэн сайн. Таны хайр халамжийг харж мэдрэхээс илүү сонсох нь түүнд илүү чухал.
Зүүн тийш эргэлдсэн харцтай эрчүүд:
Тэд маш их мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс гэнэ. Харилцагчийнхаа байр байдлыг нүд рүү нь харахгүйгээр мэдрэх чадвартай аж. Бие сэтгэлийн дотоод мэдрэмжээрээ ертөнцийг хүлээн авдаг. Тав тухтай, дулаан орчинг илүүтэй хүсдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа үйлдэл хийх гээд байдаг. Тэдэнд зөөлөн үнэртэй цэцэг, сүрчиг, үнэртэн таалагддаг. Ийм мэдрэмжтэй хүнийг тэврэх, үнсэх, энхрийлэх зэргээр биед нь хүрч, шүргэлцэх нь чухал байдаг. Тэд янаг дотно байдалд их дуртай.
Баруун тийш эргэлдсэн харцтай эрчүүд:
Тэд гол төлөв буурь суурьтай, ухаалаг хүмүүс байдаг. Ажил хэрэгч зан чанартай. Албаны нэр томъёо хэрэглэх дуртай. Өөртэйгээ ойролцоо үзэл бодолтой хүнийг ихэд хүндэлдэг. Сонгодог ном зохиол унших дуртай. Хийсвэр сэтгэлгээ муутай. Аливаа зүйлд зарчмын үүднээс ханддаг. Шударга занг баримтлах дуртай.


No comments:

Post a Comment