Sunday, May 27, 2012

Орос ардын үлгэр : Ах дүү хоёр

 
Орос ардын үлгэр : Ах дүү хоёр
Эртээ урьд цагт өндөр уулыг дов байхад өргөн мөрнийг горхи байхад гэнэ. Ах дүү хоёр амьдран суудаг байжээ. Ах нь Семён нэртэй, хар амиа боддог, атаач шунахай юм гэнэ. Дүү Иван нь цагаан сэтгэлтэй найрсаг, зөөлөн зантай хүнд тусархуу, юу байгаагаа өгөхөөс буцахгүй тийм нэг эр гэнэ.
Ах дүү хоёр галд хийх цуцалгүй, гаднаа босгох шонгүй, сольж өмсөх хувцасгүй, сүүжиндээ дэвсэх гудасгүй, ядуу зүдүү амьдарч байжээ. Арайхийж өл залгадаг байжээ.
Семён нэг удаа:
-    За, бид хоёр гэртээ суугаад гэрээ идэх биш, амьтан хүнтэй уулзаж ажил төрөл эрж амь зуулга хөөцөлдье! гэжээ.
Иван ахынхаа үгнээс гажсангүй.
Жаахан талхаа хувааж аваад алсын замд гарцгаажээ.
Тэр хоёр зуны урт өдөр ургахын улаан нарнаас унахын шар нар хүртэл борви бохисхийлгүй явж эцэж ядарч гэнэ. Тэгээд горхины дэргэд нэг сайхан газар амрахаар суужээ.
-    Усанд ойр хуурай аятайхан газар байна. Эндээ хоноё. Өнөөдөр маргаашдаа чиний юмыг идье, дараа нь минийхийг идье! гэж ах нь хэлжээ. Тэгье, яасан сайн юм бэ! Миний үүргэвч хөнгөрөх нь! гэж Иван инээв.
Тэндээ хоноод маргааш нь цааш явцгаав. Орой нь Иваны хүнсийг идэж юу ч үгүй дуусгав.
Гурав дахь оройгоо Семён үүргэвчнээсээ талхаа гаргаж өөртөө тааруулж зүсэж аваад үлдсэнийг нь далд хийчихэв. Тэгээд хэнэг ч үгүй талхаа идэж байна гэнэ.
-    Ахаа, та яагаад өөрөө идээд надад өгөхгүй байгаа юм бэ? Миний хүнсийг хоёулаа идсэн шүү дээ гэж Иван гомдон хэлээд,
-    Би ч яахав, тэсээд л хоосон хонож чадна. Харин энд их аймаар газар гэж би өвгөдөөс сонссон юм. Олон чоно байдаг гэсэн. Явуулын нэг хүн энд хонохдоо бүтэн шахам талх зүсэж өөрийгөө тойруулж цацчихаад унтсан гэдэг. Шөнө чоно ирээд талхыг нь түүж идчихээд унтсан хүнд халдаагүй явчихсан байсан гэнэ билээ гэв.
-    Чи үүнийг хэлсэн чинь тун сайн боллоо, хоёулаа бас тэгье гээд Семён үүргэвчнээсээ талхаа гарган хэрчээд өөрийгөө тойруулан цацав. Т эгээд ах нь унтаад өгчээ. Унтахыг нь хүлээж байсан Иван цацсан талхнаас нь цадталаа идээд үлдсэнийг нуучихжээ.
Гэгээ ороход ах нь сэрэв.
-    Хараач хөөш, аюул аминд ойрхон ирж шүү! Талхыг цөмийг идээд бидэнд халдсангүй. Өчигдөр Иван ямар азаар ийм арга санав аа, талх яах вэ, хаанаас ч олдоно.
Ингэж бодоод сууж байтал Иван сэрэв.
-    Иван, чи үнэн хэлж шүү, чононууд ирээд талхыг цөмийг идчихэж! гэж Семён хэлэхэд,
-    Хоёр чоно ирээд талх үмхэлж байхыг би нойрон дундаа сонссон гэж Иван хариулжээ.
-    За тэр, харав уу! Би чамайг аюулаас аварлаа, чи өчигдөр талх өгсөнгүй гэж гомдоод байсан. Чононууд талхыг идчихээд бидэнд халдсангүй шүү дээ гэж Семён хаахалзав.
Тэгээд ах дүү хоёр цааш явж байгаад салаа замын уулзвар
дээр очжээ.
Семён:
-    Иван, чи баруун талын замаар яв, би зүүн талынхаар ньявъя. Мөр мөрөө хөөе гэжээ.
Ах дүү хоёр салах ёс гүйцэтгээд Иван баруун тийш эргэж, Семён зүүн замаар орон явжээ.
Иван явсаар байтал бүрэнхий болов. Хонох газар эрсээр холгүйхэн газар хөвдөнд дарагдсан, хуучин муутээрэм байхыг харав.
«Энд хоноё байз. Эвдэрч, эзэнгүй хаягдсан боловч өвсөн дотор унтсанаас дээр. Бороо ч орж магадгүй» гэж боджээ.
Тээрэмчний байшин нурж унасан байх тул тээрэм рүү оров. Г ал гаргаж харвал хэн ч алга. Нэг буланд нь хуучирсан чингэлэг байх агаад түүний араар хоргодвол болох юм гэж харж аваад тийш орж хэрчим талхаа идчихээд унтаад өгчээ.
Хэдий хир унтсаныг бүү мэд, хүний дуу дуулдах шиг болоод сэрчихжээ. Ид шөнө дунд болж байв. Иван чимээгүйхэн чагнав.
-    За хүрээд ирцгээв үү?
-    Тэглээ, зөнч мэргэн хэрээ минь.
-    Баавгайг бас авчраа юу?
-    Авчирсаан, Хэрээчийн Хэрээ гуай!
-    Гуаг гуаг! Цэрэг эр та хоёр хорин таван жил хааны алба хаалаа. Аян дайнд явж амь өрсөн тулалдаж ч явлаа. Гэтэл та хоёрт гурван зүсэм хатсан талх өгөөд албанаас халжээ. Харин та нар замдаа ядуу бадарчинтай дайралдаад сүүлчийнхээ зүсэм талхнаас харамгүй өгсөн байна. Ингээд би халагдсан цэрэг та хоёрын харамгүй сайхан сэтгэл, үнэнчээр алба хаасны төлөө шагнах гэж энд дуудсан билээ. Эндээс холгүйхэн өргөн нугад үй түмэн хонин сүрэг оторлож байгаа. Тэр оторт магнай халзан зурвастай хар хонь бий. Тэр хонийг өөрийн болгож авсан хүн баяжна.
-    Зөнч мэргэн шувуу минь, яагаад тэр билээ?
Гуаг гуаг! Эндхийн хааны охины нүд гурван жил өвдөжбайгаа юмаа. Удахгүй сохрох байх. Олон эмч домч залсан боловч гүнжийг эдгээж чадаагүй байна. Гүнж хоног хоногоор доройтсоор байна. Хааны охиныг эмчлэх ганцхан арга байгаа юм. Магнай халзан зурвастай тэр хар хонийг олж аваад элгийг нь гүнжийн өвчтэй нүдэнд наавал долоо хоногийн дотор өвчин нь аваад хаячихсан юм шиг алга болно. Хаан баярлаж эмчилсэн хүнд охиноо гэргий болгон өгнө. Хаан амьддаа хаант улсынхаа хагасыг хүргэндээ өгнө, хөгшин хааныг нас барсны дараа хаант улс бүхлээрээ хүргэний мэдлийнх болно. За ингэхлээр хэн хар хонийг авахыг шодъё!
Иван хэн юу байгааг харахгүй боловч хамаг яриаг сонсож байлаа. Шодож байгаа бололтой... Гэнэт нэг нь баярлан:
-    Би, би хар хонийг авах боллоо гэж хашгирав.
-    Хэрвээ чинийх таарсан бол одоо сааталгүй яв! Гол гарахад цаад эрэг дээр нь нэг том чулуу харагдана. Тэр чулуун дор малчны гар дээр тавих гурван алтан зоос бий. Гуаг гуаг, харин чи яг дөрвөн жилийн дараа шөнө дунд энд баавгайтай цуг ирээрэй! Хаанаас баялаг олохыг чамд зааж өгнө. За, одоо ингээд азарган тахиа дуугарахаас өмнө явцгаая. Энд байж болохгүй!
Баавгай хүрхрэх, хаалга хяхтнах, хүний хөлийн чимээ, далавчны дэвэлт цөмийг Иван сонсов. Дараа нь чив чимээгүй боллоо.
Иван яаран босож хэрээний заасан зүг рүү хурдан явав. Г олыг сэлж гатлаад чулууг олов. «Хэрээний хэлснээр алтан зоос хэвтэж байна. Би тэр хүнээс түрүүлчихжээ. Нөгөө хүн гүүр эрж яваа байх» гэж Иван баярлаад зоосыг аваад ногоон нуга руу гүйв. Үй түмэн хонин сүрэг бэлчиж явна гэнэ. Хамгийн түрүүнд дайралдсан хоньчинд:
-    Танайд магнай халзан зурвастай хар хонь бий юу? гэв.
-    Сүрэг дотор ганцхан тийм хонь бий.
-    Түүнийгээ надад зарчих!
-    Яаж болох вэ? Энэ чинь эзний сүрэг, би хоньчин.
Би чамд гурван алтан зоос өгье. Энэ мөнгөөр чи арванхонь аваарай.
-    Худлаа хэлээгүй бол яах вэ! Би одоохон бариадахъя. Алив мөнгөө!
-    Май май гэж Иван гурван алтан зоосоо өгөв.
Хоньчин тэр даруй магнай халзан зурвастай хар хонийг
барьж өгөв.
Иван хонийг холхон аваачиж төхөөрөөд, элгийг нь авч хот руу явлаа. Хааны ордны хажуугаар явж чанга дуугаар:
-    Эмнүүлж сувилуулах хүн байна уу? Эрүүл бол жаргал шүү! Гайхамшигт сайн эм тан надад байна!
Ийнхүү хашгирмагц л ордноос аягач бүсгүй гарч ирэн:
-    Сайн эр минь, намайг дагаад яв! гэжээ.
Тэгээд Иваныг хаанд авчрав. Хаан:
-    Охиноос минь нүдний өвчин салахгүй байна. Жилээс жилд дордож байна. Хэрвээ чи гүнжийг эмчилж чадвал би юугаа ч хайрлахгүй. Хүргэн минь болно. Амьд сэрүүндээ улсынхаа хагасыг өгнө. Намайг өнгөрснөөс хойш улсын эзэн хаан болно. Харин эмчилж чадахгүй бол өөртөө гомд. Бусад эмч нартай адил толгойгүй л болно шүү. Ингэж тохирох уу? Өөртөө итгэж байгаа бол ажлаа эхэл! гэв.
Иван айж сандарсангүй, тэр даруй хааны охиныг эмчилж эхлэв. Хар хонины элгийг гүнжийн нүдэнд наасанд гүнжийн нүд даруйхнаа дээрджээ. Долоо хоногийн дараа хааны охин ерөөсөе өвдөөгүй байсан юм шиг эдгэрчээ. Г үнж дэгдэн дэрвэн хөөрнө. Хаан хатан хоёр охиноо хараад баярлаж ханахгүй сууна.
Хаан Иваныг дуудан:
-    Хааны үг хууль. Охиныг минь чи эмнэж эдгээлээ. Хэрвээ чи охины минь санаанд таарвал хурим найраа хийцгээе.
Хаан ийнхүү хэлэхдээ «Охины санаанд таарахгүй бол улам сайн» гэж бодож суужээ. Хаан энгийн нэгэн эмчтэй охиноо суулгаж улсынхаа хагасыг өгөх дургүй байв.
Охиноо дуудан:
Охин минь, энэ эмч хүргэн минь болох хүсэлтэй юм байнаСанаанд чинь таарч байна уу? Энэ хуний эхнэр болох уу? гэлээ.
Гүнжийн царай улайж харцаа буруулсхийн хариулсан нь:
-    Энэ эмч намайг өвчин зовлонгоос салгаж гэрэлт хорвоог харах нүдтэй болголоо. Санаа сэтгэлд минь таарах сайн хүн юм. Эцэг эх та нар минь ивээвэл эр нөхрөө болгоход баяртай байна.
Хаан ийм хариу сонсоход таатай биш байвч яах ч аргагүй болов.
Хааны ордонд дутуу юм байх биш, сархад сав саваараа, шар айраг сөн сөнгөөрөө гэнэ.
Хурим найраа хийв. Иван хаанд хандан:
-    Хадам эцэг минь, улсынхаа хагасыг надад өгөх хэрэггүй. Харин хотын хаяанд, голын хөвөөнд сэлүүхэн газар зааж өг, тэгээд байшин барихад минь тус нэмэр болоорой. Тэнд цэцэрлэг мод суулгаж бид өөрсдийн хүчээр амьдарна гэжээ.
Хаан нас өндөргүй тул улсын хагасыг хүргэндээ өгөх дургүй байв. Тэгээд энэ үгийг сонсмогц ихэд баярлан:
-    Иван, чи сайн эр байна! Бэлэн юмаар туйлаад юу хийнэ. Чиний төлөө, төрсөн охиныхоо төлөө би юугаа ч хайрлахгүй. Г азар нутаг хичнээн л бол ав, бас мужаан ч гаргаж өгье. Хэрвээ чи дуртай юм бол байшин бариад суу, цэцэрлэг модоо суулга. Үхэр мал тасалж өгье. Харин охиныг минь л битгий хатуу ажилд зараарай. Ганцаараа, эрх дураараа өссөн юм. Олон жил өвдөж зовсныг чи өөрөө мэдэж байгаа шүү дээ гэв.
Удалгүй Иван хоёр өрөөтэй том байшин голын эрэг дээр босгожээ.
Хоосон газрыг хагалж зах нь харагдахгүй их алимын мод суулгав.
Хавар болоход алимын мод цэцэглэж урьдын хоосон газар нэлдээ цайран туяарч анхилам үнэр сэнгэнээд амьтан хүн Иваныг магтан баярлана. Намрын цагт алимын модод жимсээ даахгүй бөхийж алтан шар алим нь мөчир дүүрэн багсайж байдаг гэнэ.
Цэцэрлэгт нь зөгий үүрлэж бал бурам бялхаад эзэндээ төдийгүй ээлтэй олонд ч хүрэлцдэг байв. Ингэж Иван эхнэртэйгээ энх түвшин элбэг сайхан амьдарч байжээ.
Нэгэн удаа тэднийд нэг бадарчин ирж хоножээ. Т эр нь Иваны ах Семён байв. Турж ядарсан, хувцас хунар муутай явна гэнэ. Ах дүү хоёр бие биеэ таниад баярлацгаав.
Тэгээд Семён өгүүлрүүн:
-    Иван, чи аз заяа сайтай яваа нь илхэн байна. Гачигдал дутагдалгүй элбэг дэлбэг амьдарч байгаа аж. Харин би урьдын адил улаан нүцгэн явна, аз жаргал алга. Яаж чи ийм аз жаргалтай болсноо яриач! гэв.
Цагаан санаатай Иван юу ч нуусангүй. Түүнээс салж явсан тэр шөнө тээрэмд орж хоносон, юу сонссон, яаж хааны охиныг эдгээсэн, тэгээд гүнжтэй гэрлэсэн, яаж одоо эхнэртэйгээ хоёул өөрсдийн хүчээр сайн сайхан амьдарч байгаагаа цөмийг ярьжээ.
Дараа нь:
-    Хэрээ яг дөрвөн жилийн дараа тэнд шөнө дахин ирж халагдсан хоёр дахь цэрэгт хаанаас яаж баялаг олохыг зааж өгнө гэж амласан. Энэ өдөр маргааш болно гэж нэмж хэлэв.
-    Иван, чи багынхаа гэнэн цайлган байсан тэр хэвээрээ л байна. Улсын хагасыг захирахаас татгалзаж, хаан хадам эцгээсээ их инж нэхэж авдаггүй хүн байх уу? Гэхдээ яах вэ, алдсаныг засаж болно. Хоёулаа тэр хуучин тээрэм дэзр очиж хөгшинхэрээюухэлэхийгсонсъё.Тэгээдалгуурлаж алмайрахгүй бол их баялгийг олоод хувааж авъя. Ингээд чи ч баян, би ч баян болно. Ёстой сайхан арга шүү! гэж Семён өгүүлэхэд Иван:
-    Надад баялаг хэрэггүй. Ийм их юм байхад илүүгээр яах вэ? Сайн сайхан амьдарч байна. Өөр юу хэрэгтэй билээ?
-    За өөрөө мэд гэж ах нь хариулаад дотроо «Энэ тэнэг татгалзаж байна. Надад л сайн биз» гэж бодоод:
Т ээрэм рүү яаж очихыг заагаад өгөөч. Би нэг азаа үзээдэхье. Хэрээ юу гэж залахыг сонсъё. Ингэж хэлээд Семён шунахай зандаа болж тогтож ядан чичэрч байв. Маргааш нь Семён хар үүрээр босож хуучин тээрмийн зуг гүйв. Тээрмийн тэнд ирэхэд гэгээ орж байв. Тээрмийн байшин руу орж Иваны хоргодож байсан чингэлгийн араар орж суув. Хүлээгээд л сууж, хүлээгээд л сууж. Хэвтэж чадахгүй, унтаж ч чадахгүй тэсэж ядан хүлээнэ. Аль хэдийнээ харанхуй болжээ. Шөнө дүл ч болов. Г энэт хөлийн чимээ гарав. Үүд онгойх, дараа нь далавчны дэвэлт сонсогдов. Хэрээ:
-    Гуаг гуаг! Энэудаа яагаад хоёулаа ирэв?
-    Зөнч мэргэн шувуу минь! Би түрүүчийн удаа шодож магнай халзан зурвастай хар хонь авч гүнжийг эмнэхээр болсон юм, Гэтэл би чулуун дороос зоос олоогүй, хонийг надаас өмнө өөр хүн гурван алтан зоосоор худалдаад авчихсан байлаа. Дараа нь сонсохноо гүнж эдгэрч эмнэсэн эмчтэйгээ суусан гэнэ лээ. Хар хонины анагаагч элгэний тухай урьд нь хэн нэгэнд хзлсзн байсан биш үү.
-    Гуаг гуаг! гэж хэрээ гуаглаад
-    Энэ тухай урьд нь хэн ч мэдээгүй, мэдэж ч чадахгүй байсан! Т эр үед энд хүн байгаад сонсож чамаас түрүүлсэн байх! Өнөөдөр ч гэсэн бидний яриаг чагнаж байж мэднэ шүү? Алив, баавгайг тавиадах, булан бүрийг нэгжээд ирэг гэв.
Үүнийг сонссон шунахай Семён айхын ихээр айвч зугтах арга байсангүй.
Энэ хоромд баавгай түүнийг үст савраараа шүүрэн авч чингэлгийн араас чирч гаргав.
-    Энэ хүн түрүүчийн удаа хар хонины тухай нууцыг сонсоод хааны охинтой гэрлэсэн байх нь! Бас тэгээд ханахгүй дахин сонсохоор иржээ! Үүнийгтонилгоххэрзгтзй гэжхоёрхүн зэрэг хашгирав.
-    Зөнч мэргэн шувуу минь, би биш. Тэр шөнө миний дүү тээрэмд хоносон! Түүнээс л хариугаа ав. Тэр хар хонийг авч гүнжийг эдгээж гэрлэсэн! Тэр надад ийшээ очихыг зааж өгсөн юм гэж Семён үглэв. Дүүг нь алах хэрэгтэй! Баавгайгаар тас татуулъя! гэж хоёр цэрэг дахин хашгирав.
-    Гуаг гуаг! гэж хэрээ гуаглаад,
-    Шууд л сүр сар шийдээд яахав, юмыгухаантай бодож байж хийх хэрзгтзй. Түрүүчийн удаа энэ хүн биш дүү нь байж. Хонох газар эрж яваад энд орж бидний яриаг санаандгүй сонсжээ, Тэгээд хааны охиныг эмнэжээ. Тэр хүн бидний өнөөдрийн болзооны тухай мэдэж байсан атлаа чагнахаар ирсэнгүй. Иймд тэр хүн шунахай биш байх нь. Ахдаа цөмийг ярьж өгчээ. Харин шунахай аймхай ах нь баян болохыг хүсэж бидний яриаг сонсохоор иржээ. Т эгсэн мөртлөө бүх бурууг дүүдээ тохож байна. Хүйтэн шунахай сэтгэл, хар санаа гаргасан үүнийг хашраан шийтгэе. Хэрвээ хашрахгүй бол алж хэзээ ч амжина.
Чулуун уулын дотор асар их алт мөнгө бий. Энэ хүнд царил, зээтүү, хүрз өгье. Чулуун уулыг ухаж алт мөнгө гаргаг. Алт мөнгийг та хоёр хувааж аваарай. Тэгээд энэ хүн өөрийнхөө хөдөлмөреөр амьдарч сурвал дуртай зүг рүү нь суллан тавина. Хэрэв ажиллахыг хүсэхгүй бол өөртөө гомдог, баавгайгаар тас татуулна! За тэгэхлээр энэ хүнд хувцас, хоол хүнс өг. Уул ухаг! гээд Семёнд хандан,
-    За явж уул ух! гэв.
Чулуун уулыг хармагцаа Семёны зүрх нь үхэв. «Энэ уулыг ч энэ насандаа ухаж барахгүй юм байна, аймшигт үхлээр үхэхээс зайлшгүй боллоо» гэж боджээ. Тэгээд их л дургүйхэн ухаж эхлэв. Яваандаа ажилдаа дадан ухаж гарлаа. «Айдас нүдэнд төрнө, ажил гарт оногдоно» гэдэг нь аргагүй үнэн ажээ. Ажил урагштай боллоо.
Хичнээн хэцүү ч Семён улам улам ухсаар урагшилсаар байв.
-    Удсан ч юмуу, удаагүй ч юмуу бүү мэд, ухаж ухаж уулын голд ортол зээтүү нь ямар нэгтөмөрт хүрч дэлсэн хангинав. Төмрийг тойруулан ухтал маш том төмөр тогоо гарч ирэв. Г этэл хаанаас ч юм гэнэт хоёр цэрэг гарч ирэв. Далавчны дэвэлт сонсдон хэрээ ч нисэн ирж: Гуаг гуаг! Сайн байна, Семён! Алт мөнгийг гартал уулыг ухаж чадлаа. Тогоог чирч гарга! гэв.
Халагдсан хоёр цэрэг Семёнтой гурвуул тогоог түлхэж чирж өнхрүүлсээр гэрэлд гаргаж ирэв. Ухсан нүхээр хэрээ нисэн гарч ирээд:
-    Тагийг нь онгойлго. Алт мөнгийгхоёр цэрэг адилхан хувааж ав. Тэгээд Семёнд тавь тавин рубль өг. Түүгээр хөлжиг. Семён, чи дуртай зүг рүүгээ яв. Энэ чулуун уулыг ухсан шигээ өөрийн хүчээр ажиллаж амьдарвал талхаар тасрахгүй. Хүний юманд бүү шуна! гэв.
Семён зөнч мэргэн хэрээ, халагдсан хоёр цэрэгт талархаад «Алтан дэлхийгээр хичнээн ч их явав даа, амар хялбар аргаар амьдрах гэж хичнээн ч зүтгэв дээ. Амь наснаасаа ч хагацах шахлаа. Зөнч мэргэн хэрээ намайг аварч ухаан суулгалаа. Хөлжих мөнгөөр шагналаа. Ажлыг үнэн сэтгэлээсээ сайн хийвэл өөрийн хөдөлмөрөөр сайхан амьдарч болох юм байна. Дүүгээсээ дутахгүй аж төрж болох юм» гэж боджээ.
Ингэж ухаараад Семён төрсөн нутгийнхаа зүг явжээ. Т эгээд төрсөн тосгондоо очиж аж ахуйтай болж удсан ч үгүй гэрлэжээ. Үнэн сэтгэлээсээ хичээн ажиллаж аж төрөлдөө арчтай эзэн болж, амар хялбар аргаар амьдрахтухай бодохоо ч больжээ.


No comments:

Post a Comment