Эмгэн харамсан зовж:
- Амттанг идэж уусангүй, аятай хувцсыг өмсөж зүүсэнгүй энэ насыг галын хажууд эргэлдсээр өнгөрөөлөө! Өтлөх насанд харж баясах үр хүүхэд ч алга! гэхэд өвгөн нь:
- Эмгээн, бүү зов! Гар минь нугарч, хөл минь хөдөлж байгаа цагт өлсөхгүй байх. Юу юуны туханд хүрэлгүй гонсойгоод яах вэ!
Ингэж хэлээд өвгөн анд явжээ.
Өглөөнөөс орой болтол яваад нэг ч шувуу, нэг ч амьтан намнасангүй. Ганзага хоосон буцмааргүй байж, тэгээд яах билээ? Нар гудайчихаж харилгүй болохгүй.
Ингээд аргагүйн эрхэнд харихаар явж байтал хажүуханд нь далавчны дэвэх сонсдон бутны цаанаас тун үзэсгэлэнт гоё нэг том шувуу нисэн хөөрөв гэнээ.
Өвгөн буугаа шагайх хооронд шувуу нисэн одов.
«Миний хувь биш байжээ!» гэж өвгөн бодоод шувуу нисэн гарсан бутыг шагайж үзвэл тэнд гучин гурван өндөг байна гэнэ.
«Ядахдаа энэ олзыг чинь аваад харъя!» гэж сэтгээд бүсээ чангалан гучин гурван өндгийг өвөртлөв.
Явсаар байтал замдаа бүс нь суларч өндөг нь цувран унасаар байжээ. Өндөг газар унамагцаа сайхан залуу эр болж хувираад байж гэнэ.
Гучин хоёр өндөг унаж гучин хоёр сайн эр болон босжээ!
Яг энэ үед өвгөн бүсээ чангалсанд гучин гурав дахь өндөг өвөрт нь үлдчихжээ. Өвгөн нэг эргээд хартал гучин хоёр сайхан залуу дагаж явахыг үзээд нүдэндээ итгэсэнгүй гайхав. Үс зүс, өндөр намаараа ив ижилхэн гучин хоёр залуу нэгэн дуугаар:
Та биднийг олж чадсан, одоо та бидний эцэг, бид таны хүүхдүүд. Гэртээ харьцгаая! гэв.
«Эмгэн бид хоёрт нэг ч хүүхэд байгаагүй гэтэл одоо гэнэт гучин хоёр хүүтэй болдог юм байжээ!» гэж өвгөн баярлажээ.
Гэртээ ирээд өвгөн:
Эмгээн, чи хүүхэд шуухад байхгүй гэж зовж шаналаад байсан. За май, одоо чи энэ гучин хоёр хүү, гучин хоёр сайн эрийн эх боллоо. Ширээгээ засаж идээ будаагаа гарга, хүүхдүүдээ хоолло!
Ингэж хэлээд өвгөн яаж гучин хоёр хүүтэй болсноо ярьжээ.
Эмгэн гайхах баярлах зэрэгцэн юу хэлэх, юу хийхээ мэдэхгүй самгардан зогсож байснаа ширээгээ засаж эхлэв. Өвгөн эхлээд бүсээ дараа нь тэрлэгээ тайлж эхэлтэл өврөөс нь гучин гурав дахь өндөг өнхрөн унаж тэндээс гучин гурав дахь залуу босож ирэв.
Чи хаанаас гараад ирэв?
- Би бас л чиний хүү. Отгон хүү Иван.
Өвгөн:
- Аа нээрээн, үүрэнд гучин гурван өндөг байсан шүү дээ гэж санаад, - За суу, Отгон хүү Иван, хоол ид! гэжээ.
Гучин гурван залуу эр ширээнд суугаад эмгэнд байсан бүхий л идэх юмыг дуусгаад гэдэс цадаагүй ч сэтгэл дүүрэн босоцгоожээ.
Нэг шөнө өнгөрөв. Өглөө нь Отгон Иван:
- Эцэг та биднийг олж авч чадсан юм чинь одоо ажил олж өг! гэв.
- Та нарт би ямар ажил өгөх вэ? Эмгэн бид хоёр үр тариа суулгадаггүй, хагалах газар ч байхгүй, анжис хадуур, морь тэрэг ч байхгүй шүү дээ!
- Байхгүй бол байхгүй, гомдох юм алга! Хүмүүст ажил хийж өгөөд амьдарч болно. Эцэг та дархнаар гучин гурван хадуур хийлгээч гэж Отгон Иван өгүүлэв.
Өвгөн дарханд очиж хадуур ширээж ирэх хооронд Отгон Иван ах нарынхаа хамт гучин гурван тармуур, гучин гурван хадуурын иш хийж бэлдээд байжээ. Эцэг нь ч дархныхаас эргэж ирэв. Отгон Иван ах нартаа хадуур, тармуур тараан өгч:
- За явж ажил эрцгээе. Олсон мөнгөөрөө өөрийн гэсэн аж төрөлтэй болж эцэг эхийгээ амраая гэв.
Ингээд ах дүү гучин гурвуулаа аав ээждээ үнсүүлээд алсыг зорин явжээ. Явсаар байтал өмнө нь нэгэн том хотхарагдав. Тэр хотоос хааны бойдоо гарч яваад тэдэнтэй тулгарч ирмэгцээ:
- Залуу эрчүүд минь, ажлаас зугтаж явна уу, ажил эрж явна уу? Хэрвээ ажил эрж яваа бол намайг дагаад яв, би ажил олгоё гэв.
- Ямар ажил вэ? гэж Отгон Иван асуув.
- Хэцүү ажил бишээ. Хааны дархан нугын өвсийг хадаж, хатааж, бухалдах, нуруулдах хэрэгтэй байна. Хамгийн ахмад чинь хэн бэ? гэхэд цөм дуугүй байцгаав.
Отгон Иван:
За тэр нугаа заагаад аль. Бойдоо-тэднийг хааны дархан нугад авчрав.
Гурван долоо хоногт амжих уу?
Тэнгэр сайхан байвал гурван өдерт амжина гэж Отгон Иван хариулав.
Бойдоо баярлаж:
Залуу эрчүүд минь, ажилдаа орцгоо! Шан хөлс гомдоохгүй төлнө... Хоол унд юу гэснийг чинь авчруулна.
Бидэнд гучин гурван шарын бүхэл мах шарж, гучин гурван хувин дарс, хүн бүрд нэг нэг дугуй талх өгөөрэй. Өөр юм хэрэггүй гэж Отгон Иван өгүүлжээ.
Бойдоо ч явав. Ах дүү гучин гурвуулаа хадуураа ирлээд хадаж гарахад зөвхөн ширшир хийх л дуулдаж, өвс ханарна. Орой гэхэд нугыг нэлд нь хадаж дуусав. Т эгтэл ч хааны ордны гал тогооноос гучин гурван шарын шарсан мах, гучин гурван дугуй талх, гучин гурван хувин дарс авчирч өгөв. Ах дүү нар хагас хагас хувин дарс, өрөөл өрөөл шар, тал тал талх идээд унтацгаажээ.
Дараа өдөр нь нар гармагц өвсөө хатааж, бухалдаж орой нь нуруулдаж дуустлаа. Тэгээд үлдсэн хагас хагас хувин дарс, өрөөл өрөөл шар, тал тал талхаа идээд амарцгаав. Отгон Иван нэг ахыгаа хааны ордон руу явуулав.
Ажлаа хүлээж ав гэж хэл.
Ах нь буцаж ирэв. Араас нь хааны бойдоо, хаан өөрөө хүрч ирлээ. Хаан өвсөн нуруугтоолж нугаар явж шалгаад босоо өвс нэг ч олдсонгүйд:
Залуу эрс минь, та нар миний дархан нугыг маш хурдан тун сайн хадаж өвсийг хатааж нуруулдаж өглөө! Ажил сайн хийсэнд шан хөлс дээр нь зуун рубль, дөчин литрийн торх дарс нэмж өгнө. Харин одоо нуруулдсан өвсөө манаж хамгаал! Знэ нугад жил бүр нэг амыан өвс идээд байх болсон юм. Тэр хулгайчийг барьж чадахгүй байгаа билээ гэв.
Хаан эзэнтэн минь, миний ах нарыг гэр лүүгээ буцахыг болгооно уу. Өвсөө би ганцаараа маная гэж Отгон Иван гуйжээ.
Хаан ч зөвшөөрч гэнэ. Ах нар нь хааны ордон руу очиж шан хөлсөө аваад дарс ууж, хоол идэцгээгээд эцэг эхээ баярлуулахаар харьжээ.
Харин Отгон Иван хааны дархан нугад эргэж ирэв. Шөнө унталгүй өвсөө манаж хоноод өдөртөө хааны гал тогоонд хоол унд идэж амарна.
Ингэж байтал намар болжээ. Шөнө уртсаж харанхуй байх болов. Отгон Иван нэг орой нуруулдсан өвсөн дээрээ гарч тухлан унталгүй хэвтэж байжээ. Гэтэл гэнэт шөнө дунд эргэн тойрон гэрэлтэн нар гарсан мэт болов гэнэ. Отгон Иван нүдээ бүлтийлгэн харваас алтан дэлт гүү далайгаас гарч ирээд шууд нуруулдсан өвс рүү давхиж гэнэ. Гүү давхихад газар доргиж, алтан дэл нь салхинд дэрвэн хийсэж хамраас нь дөл бадарч чихнээс нь утаа суунаглана.
Нуруулдсан өвсөнд хүрмэгцээ идэж гарав. Отгон Иван гэнэт үсрэн мордоод авав. Алтан дэлт гүү мултран зугтах гэж хааны дархан нугаар өөд уруугүй давхив. Отгон Иван зүүн гараараа дэлээс нь зууран, баруун гартаа барьсан суран ташуураар гуядан гуядан намаг хөвдөт газар луу залсаар байлаа.
Давхиж давхиж булгиж байснаа алтан дэлт гүү намагт гэдсээ хүртэл шигдэн аргагүйн эрхэнд зогсов.
- Ай Отгон Иван, чи намайг барьж авч чадлаа, номхотгон захирч чадлаа! Одоо намайг бүү нүд, бүү зовоо, үнэнч хүлэг чинь болъё гэжээ.
Отгон Иван алтан дэлт гүүг хааны ордонд авчирч агтны хашаанд хашаад өөрөө гал тогооны өрөөнд орон унтжээ.
Маргааш нь хаанд:
- Хаан эзэнтэн минь, таны дархан нугын өвсийг ямар амьтан идээд байгааг би мэдлээ. Т эр хулгайчийг бариад авлаа. Т а үзнэ үү? гэж айлтгав.
Хаан алтан дэлт гүүг хараад баярлаж:
- Иван, чи айлын отгон хүү ч гэсэн оюун ухаан төгөлдөр юмаа! Албаа үнэнчээр биелүүлсэн чамайг агтны даамал болгоё гэжээ.
Тэр цагаас хойш Иваныг оюун ухаан төгөлдөр Отгон Ивангэдэг болжээ.
Ингээд Отгон Иван агтны даамал болов. Шөнө үл унтан агт морьдоо тордон хамгаална. Хааны морьд удалгүй тэвхийсэн сайхан биетэй, мяндас зөөлөн үстэй, дэл сүүл нь намирсан, харахад нүд сэргэм сайхан болоод ирэв,
Хаан магтан сайшааж:
- Оюун ухаан төгөлдөр Отгон Иван чи тун сайн байна. Ийм даамал надад хэзээ ч байгаагүй! гэнэ.
Хуучин агтчид атаархан:
- Энэ муу хөдөөний хархүүг бидний даамлаар тавилаа! Хааны агтчидыг энэ муу захирах гэж үү! гэлцэв.
Ингээд муу санаа агуулан хорлох арга бодоцгоов. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван оногдсон ажлыг хийж гай тотгор нүүрлэн ирж буйг мэдэх ч үгүй явна.
Нэг өдөр хааны ордны хашаанд архичин хөгшин цагдаа орж ирэн агтчидыг дуудан:
- За нөхөд минь, шар тайлах аяга юм өгөөтөх! Би та нарт агтны даамлыг хорлох арга заагаад өгье гэжээ.
Агтчид ч баярлаж аяга дарс барьжээ.
Хөгшин цагдаа шараа тайлаад:
- Манай хаан өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч мууртай болох гэж ухаангүй хүсэж байгаа билээ. Олон ч сайн эр хүслээрээ явж, бүүр ч олон хүн албан шахалтаар явсан боловч амьд мэнд буцаж ирсэн хүн нэг ч үгүй билээ. Та нар хаанд «Оюун ухаан төгөлдөр Отгон Иван энэ бүгдийг олоход юу ч биш гээд байна» гэж очиж хэл. Хаан Отгон Иваныг явуулна, тэгээд тэр муу эргэж ирэхгүй болно гэжээ.
Агтчид цагдаад баярлаж талархсанаа илэрхийлж дахин нэг аяга дарс өгөөд хааны ордны цонхон тушаа ярилцах дүрийг үзүүлзн зогсоцгоов. Хаан тэднийг хараад гарч ирэн:
- Эрчүүд минь, юугаа шүүн ярилцана вэ? Юу гэж явна вэ?
Хаан эзэнтэн минь, агтны даамал оюун ухаан төгөлдөр Отгон Иван «Өөрөө дуугарагч ятга, дзгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур хаанаас яаж олохыг би мэднэ» гззд байнаа.
Тэгээд бид энэ үнэхээр олж чадах юмуу, хоосон гайхуулж байгаа юмуу яаж мэдэх вэ гэж маргалдаж байна гэцгээжээ.
Үүнийг сонссон хаан ч царай нь хувиран хөл гар нь чичрэн «Энэ ховор сонин юмыг олоод авбал бусад хаад надад атаархана! Хичнээн хүн явууллаа, хэн ч эргэж ирээгүй!» гэж дотроо бодоод даруй агтны даамлыг дуудуулав гэнэ.
Отгон Иваныг ирмэгц:
Өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур бушуухан олж ир! гэж хашгирчээ.
Оюун ухаан тагөлдөр Отгон Иван:
Хаан эзэнтэн минь! Та юу ярина вэ? Би тийм юм байдаг гэж дуулаа ч үгүй юм байна! Хаашаагаа би явах вэ?
Хаан уурлан титмээ хажуулдуулж дороо дэвслэн:
Олон үг хэлж эзэн хааны зарлигийг эсрэгцэх эрх чамд хаана байна? Олоод ирвэл шагнана, олохгүй бол миний сэлэм гялс чиний толгой бөндгөс. Ойлгов уу? гэх нь тэр.
Отгон Иван хааны ордноос толгойгоо гудайлган гунигтай буцав.
Алтан дэлт гүүгээ эмээллэтэл гүү нь:
Эзэн минь, юундаа гуниглаа вэ? Г ай зовлон тохиолдов уу? гэхэд,
Яаж ч хөгжин баясах билээ дээ? Хаан өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур олж ир гэж зарлиг буулгалаа гэж Иван хариулжээ.
Энэ гай, гай биш. За намайг уна. Шулмас эмгэнийд очъё. Энэ сонин зүйлсийг хаанаас олохыг асууя гэж алтан дэлт гүү нь өгүүлэв.
Ингээд оюун ухаан төгөлдөр Отгон Иван алс замд гарчээ. Алтан дэлт гүүндээ мордохыг нь харцгааж, харин хаашаа хаагуур гараад явсныг нь хэн ч амжиж үзсэнгүй.
Отгон Иван явсаар явсаар битүү харанхуй ойд оров. Алтан дэлт гүү нь эцэн өөрөө ч ядарчээ. Т эгтэл ч ойн цоорхойд тахиан хөлт байшин нар зөв эргэлдэн байх нь харагдав гэнэ.
Тэр байшинд ойртон очиж:
Байшинхан, байшинхан, ар ханаа ой руу онгойх хаалгаа над руу харуулаач! Зууныг энд хороохгуй зуур хоноод явъя гэжээ.
Байшинхан түуний зуг эргэв. Отгон Иван алтан дэлт гуүгээ уяад довжоон дээр нь гүйн гарч үүдийг нь дэлгэв. Тааз хүрсэн хамартай, тахир ясан хөлтэй Шулмас эмгэн уур нүдүүрээ хажуудаа тавьчихсан сууж байлаа.
Шулмас эмгэн зочныг хараад:
- Хүний бараа хараагүй олон жил болсон юмсан. Одоо чинь орос сайн эр өөрөө ороод ирдэг болоо шив! За сайн эр, юу гэж явна? гэв.
- Эмгэн, та өлсөж даарсан замын хүнийг яасан царайгүй угтаж байх юм бэ! Орос ёсоор аяны хүнийг эхлээд цайлж ундал, халуун усанд оруулж замын алжаалыг нь салгадаг! Дараа нь асуух хэлэх юмаа ярилцдаг билээ гэхэд Шулмас эмгэн бүдчин:
- Ай залуу эр минь, хүний өөрийн ёсон өөр, хөгшин зөнөг намайг уучил! Одоохон хэлснээр чинь бүгдийг хийнэ.
Ингэж хэлээд Шулмас эмгэн ширээ засаж зочноо дайлаад халуун усны байшингаа галлав. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван халуун усанд орж хар хирнээсээ саллаа. Шулмас эмгэн Отгон Иванд ор дэр засаж өгч хэвтүүлээд өөрөө хажууд нь суун асуув.
- За сайн эр минь, хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? Аль газрыг зорин аяны замд гараа вэ?
- Хаан эзэнтэн өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур олж ир гэлээ. Энэ зүйлсийг хаанаас олохыг та надад хэлж өгвөл ачийг чинь мартахгүй!
- Ай хүний тэнэг үр минь, энэ сонин зүйлс хаана байгааг би мэднэ. Гэхдээ олж авах гэдэг тун хэцүү! Олон сайн эрчүүд тийшээ явсан ч нэг нь ч эргэж ирээгүй шүү.
- Нэг үхэхээс хоёр үхэх биш дээ. Одоо яая гэх вэ! Зовлонг минь ойлгож, хаашаа явж эрэхийг заагаад өгөөч.
- Ай хүний тэнэг үр минь, чи хөөрхий л байна, гээд яахав дээ. Зовлонгий чинь би ойлгож байна. Чи алтан дэлт гүүгээ манайд орхи. Эсэн мэнд бүрэн бүтэн байх болно. За май, энэ бөөрөнхийлсөн утсыг ав. Маргааш өглөө гарч явахдаа утсаа өмнөө шид. Утас хаашаа өнхөрнө, тийшээ яваад бай. Тэгээд миний дунд эгч дээр очно. Чи бөөрөнхий утсаа үзуул. Дунд эгч чамд бүгдийг зааж хэлж өгөөд том эгч рүү явуулна.
Ингээд маргааш нь Шулмас эмгэн зочноо үүрээр сэрээж цай хоол өгөөд гаргаж өгөв. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван түүнд талархаад цааш явжээ.
Үлгэрт хэлэхэд амархан ч үйлс бүтэх нь хэцүү. Бөерөнхийутас өнхөрсөөр сайн эр дагасаар.
Гурав дахь өдрөө утас бор шувуун хөлтэй, ээрүүл шиг эргэлдсэн байшинханд тулж очив.
- Байшинхан, ар ханаа ой руу онгойх хаалгаа над руу харуулаач! гэж сайн эр хэлэв.
Байшинхан эргэв. Сайн эр тэнд орвоос эзэгтэй эмгэн их л дургүй угтав.
- Хүний үнэр үнэрлээгүй, хүний мах идээгүй удсан юмсан. Гэтэл хүн өөрөө хүрээд ирдэг байжээ! За, юу гэж явна, хэл!
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван бөөрөнхий утсаа эмгэнд өгөв. Шулмас эмгэн утсыг хараад шогширч:
- Өө чи чинь, хүний хүн биш хүндэт зочин байх нь! Чамайг дүү минь над руу явуулжээ! Чи шууд хэлэхгүй яав!
Ингээд хоол унд болж ширээ засан архи дарс амтат идээг өрөв.
- Ууж идээд унтаж амар. Ажил хэргийг аажуудаа ярилцъя гэв.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван ууж идэж аваад унтаж амрахаар хэвттэл Шулмас эмгэн хажууд нь суун хэрэг зоригийг асуув. Хаанахын хэн болох, хааныхаа зарлигаар хаа хүрэх гэж яваагаа Отгон Иван ярьжээ.
Шулмас эмгэн:
- Эрлийн зам чинь эрлэгтэй, холын зам чинь хорлолтой юм байна. Эсэн мэнд гарна гэдэгт чинь эргэлзэж байна. Өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур миний зээ Атгаалжин хар могойд бий. Олон сайн эр тийшээ явсан ч олж буцсан нь үгүй билээ. Миний эгчийн хүү Атгаалжин хар могой бүгдийн толгойг залгисан юм. Эгчийгээ чамд тусал гэж гуйя даа. “Тэгэхгүй бол чи амьд үлдэхгүй. Өнөөдөр зөнч мэргэн хзрээг тэднийх рүү явуулъя. Урьдчилаад хэлэг. Харин одоо чи унтаж амар, маргааш эрт сэрээнэ гэв.
Сайн эр өглөө эртлэн босож, нүүр гараа угаахад Шулмас эмгэн хоол цай уулгаад бөөрөнхийлсөн улаан ноосон утас өгч зам дээр гаргаж өгөв. Ингээд Отгон Иван салах ёс хийгээд бөмбөрөн өнхрөхутсыг даган явжээ.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол явсаар Отгон Иван ядарвал утсаа барьж байгаад амарч, жаал ус уугаад цааш явна.
Г урав дахь өдрийнхөө орой утас нэгэн том байшингийн гадаа өнхрөн ирж зогсов. Тэр байшин арван хоёр багана, арван хоёр бул чулуун дээр тогтож байна гэнэ. Байшинг тойроод өндөр өндөр хатгууран хашаатай ажээ.
Нохой хуцахад хамгийн том эгч - Шулмас эмгэн гарч нохойгоо хорин:
- За сайн эр минЬз чиний тухай би мэдэж байна. Цөмийг мэдэж байна. Дунд дүүгээс зөнч хэрээ нисэн ирж хэлсэн. Яаж ийгээд тусалж зовлонг чинь нимгэлье. Ор, ор, аян замын алжаалаа тайлагтун гэв.
Ингээд зочноо ундлаад:
- Одоо чи нуугд. Миний хүү Атгаалжин хар могой өлсөж, уурлачихсан амьтан удахгүй нисээд ирнэ. Чамайг аманд нь өртөөчихгүй юмсан гээд зоорио онгойлгон, - За ийшээ ороод суу. Дуудахаас нааш гарч ирж болохгүй шүү гэлээ.
Шулмас эмгэн зоориныхоо хаалгыг дөнгөж хаатал эргэн тойронд их чимээ гарч үүд дэлгэгдэн Атгаалжин хар могой нисэн орж ирэв.
- Хүний үнэр үнэртээд байна!
Хүү минь, чи юу ярина вэ? Манай энд хөх чоно давхисангүй, хөвчийн шонхор ниссэнгүй хичнээн жил болж байна, юуны чинь хүний үнэр! Чи л дэвэн дэлхийг тойрон нисэхдээ хүний үнэрийг шингээгэз биз. Ингэж хэлээд Шулмас эмгэн ширээ засаж, зуухнаасаа шарсан шарын мах гаргаж, хувин дарс тавьж хүүдээ өгөв. Атгаалжин хар могой дарсыг ууж, шарсан махаар даруулаад сэтгэл нь сэргэжээ.
- Ээж минь, хэнтэй ч юм нэг сайхан тоглохсон, хөзөр ч болохноо тоглохсон!
- Чамтай тоглох хүн олж чадах байна. Харин чи түүнийг хорлох вий гэхээс айж байна.
- Ээжээ, тэр хүнээ дууд дууд, бүү ай! Би хэнийг ч хорлохгүй. Тоглож зугаацахсан гэхээс тэсэж ядаж байна!
- За хүү минь, хэлсэн үгээ мартав аа! гэж Шулмас эмгэн хэлээд зоориныхоо хаалгыг онгойлгон, - Оюун ухаан төгөлдөр Отгон Иван гараад ир. Эзнийг хүндлэн хэдэн удаа хөзөр тоглоотох гэв.
Тэгээд тоглохоор суужээ. Атгаалжин хар могой:
- Хэн хожсон нь хожигдсоныгоо идье, тэгэх үү? Аан? гэлээ.
Шөнөжингөө тоглов. Шулмас эмгэн зочиндоо тус болж, өглөө болоход оюун ухаан төгөлдөр Отгон Иван Атгаалжин хар могойг хожжээ.
Гэтэл Атгаалжин хар могой:
- Манайд дахин хэд хоно! Би орой ирээд дахин тоглоё. Би хариугаа авмаар байна гэж гуйж гэнэ.
Гуйсан ёсоор ч болж. Атгаалжин хар могой нисэн одоход оюун ухаан төгөлдөр Отгон Иван ханатлаа унтаж авчээ. Шулмас эмгэн ч түүнд хоол унд өгөв.
Орой нь Атгаалжин хар могой ирж бүхэл гунын шарсан мах идэж хагас хувин дарс уугаад:
- За тоглоё, хариугаа авна гэжээ.
Т отож эхэлтэл Атгаалжин хар могой урьд шөнө нь унтаагүй, өдөржингөө нисээд амраагүй тул эцэж ядран, нойр нь хүрч үүрэглэж эхлэв. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван Шулмас эмгэн хоёр түүнийг дахин хожжээ.
Атгаалжин хар могой:
- Би одоо яваад орой ирнэ. Тэгээд гурав дахь удаагаа тоглоё гэв.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван ханатлаа унтаж амрав. Харин хоёр шөнө унтаагүй Атгаалжин хар могой дахин дэвэн дэлхийгээр нисэн эцэж ядарчихсан буцаж иржээ. Шарын шарсан мах идэж хоёр хувин дарс уугаад зочноо дуудан:
- За залуу эр, суу! Одоо ч хариугаа авна! гэв.
Тэгээд тоглож суухдаа үүрэглээд байж гэнэ. Отгон Иван гурав дахь удаагаа хожив.
Атгаалжин хар могой өвдөг сөхрөн:
- Сайн эр минь, намайг бүү хөнөө, бүү ид! Юу гэснийг чинь хийе гээд бас ээжийнхээ хөлд сөгдөн, - Ээжээ, намайг амьд мэнд үлдээ гэж зочноос гуйгаач! гэж гэнэ.
Энэ үгийг хүлээж байсан оюун ухаан төгөлдөр Отгон Иван:
- За яахав, Атгаалжин хар могой, чамайг би гурав хожлоо. Хэрвээ чи надад өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муураа өгвөл бид тохиролцлоо гэж бод гэхэд Атгаалжин хар могой инээн зочноо, ээж эмгэнээ тэврэн авч:
- Өгье, өгье! Би өөртөө илүү сайхныг олж авна гэв.
Ингээд Атгаалжин хар могой ширээ засуулан найрлав.
Найран дээрээ Отгон Иваныгхүндлэн зочилж дүүгээ гэж нэрлэж гэнэ. Дараа нь:
- Зочин минь, чи өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур аваад яаж явган явах вэ! Би чамайг нэг цагийн дотор хүргэж өгье! гэж гэнэ.
- За хүү минь, сайн байна! Зочноо миний бага дүү дээр хүргээд өг. Буцах замдаа дунд дүүгийнхээр орж эргээд ир. Чи тэд нарынхаар ойрдоо очоогүй шүү дээ гэж Шулмас эмгэн хүүдээ хэллээ.
Найр цэнгэл дуусахад Отгон Иван нөгөө зүйлсээ аваад Шулмас эмгэнтэй салах ёс гүйцэтгэв. Атгаалжин хар могой түүнийг шүүрч аван үүлэнд тултал өндөрт нисэв. Цаг ч өнгөрөөгүй байтал Атгаалжин хар могой бага Шулмас эмгэний гадаа буужээ. Эзэгтэй Шулмас эмгэн үүдэн дээрээ гүйн гарч
ирж зочдоо баяртай үгтав.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван тэнд саатсангүй, алтан дэлт гүүгээ эмээллэн бага Шулмас эмгэн, Атгаалжин хар могойтой салах ёс хийгээд өөрийн улс руу яаран явжээ.
Энэ үед хааныд гурван хаан нэг нэг хүүтэйгээ, бас гурван ван нэг нэг ван агьтайгаа, өөр олон сайд ноёд, шадар түшмэд зочилон ирээд байжээ.
Сайн эр хааны өргөөнд орж хаандаа өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муураа өгөв. Хаан баярлан:
- Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, чи надад энэ албыг гүйцэтгэж их тусыг үзүүллээ! Би агтны даамал байсан чамайг сайшаан, хаан миний зөвлөх болгоё гэж гэнэ.
Сайд ноёд ярвайлдан, өөр хоорондоо:
- Энэ агтчинтай суудал нэгтгэнэ гэдэг бидний нэр алдрыг гутааж байна! Хаан юу бодох нь энэ вэ! гэлцэв.
Тэгтэл ч еөрөө дуугарагч ятга, дэгдэн бужиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур нарийнхан дуугаар даган дуулж, дэгдэн бүжиглэгч галуу дэрвэн эргэлдэн бүжиглэв. Ингээд сууж байхын аргагүй бүжиг наадам өрнөв гэнэ. Сурвалжит зочид ч цөм босон бүжиглэж эхэлжээ.
Бүжиглээд л байж, бүжиглээд л байж хаадын титэм нь хазайчихсан, хаан хүү, ван агиуд эргэлдэн тойрон бүжиглэсээр. Сайд, шадар ноёд дуу шуу болж хашгиралдан хөлс нь цутган эргэлдэвч хэн ч зогсож чадахгүй ажээ.
Хаан гараараа даллан:
- Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, зогсоогооч, энэ наргианаа зогсоо, бүтэж үхэх нь! гэж ориллоо.
Сайн эр сонин гурван зүйлээ шуудайд хийхэд тэр дороо дуугарахгүй, бүжиглэхгүй болов.
Зочид хандсан зүгтээ унан, хөлсөө сэвэн:
- Энэ ч ёстой зугаа, ёстой цэнгэл байна даа. Ийм юмыг энэ насандаа үзээгүй юм байна! гэцгээв.
Харийн зочид атаархана. «Одоо ч цөм атаархана. Надаас өөр хэнд ч ийм сонин зүйлс байхгүй» гэж хаан ихэд баярлана.
Харин сайд ноёд:
- Энэ муү хөдөөний эрийг одоо л холдуулж салахгүй бол ордонд хамгийн гол хүн болж хамаатан саднаа тушаалд дэвшүүлж, сурвалжит биднийг орчлонгоос зайлуулах болно гэж ярилцав.
Маргааш нь сайд, шадар ноёд цуглан яаж хааны шинэ зөвлөхийг хорлохыг бодоцгоов. Нэг хөгшин тайж:
- Архичин цагдааг дууд. Тэр ийм юманд адтай гэлээ.
Архичин цагдаа ирж ёслон:
- Сайд, шадар ноёдоо, та нар намайг дуудсаны учрыг би мэдэж байна! Хагас хувин дарс өгвөл хааны шинэ зөвлөхийг хорлох арга зааж өгнө гэхэд,
- За хэл хэл. Шан хөлсөөр чамайг гомдоохгүй гэж гуйжээ.
Эхлээд нэг цом дарс авчирч өгсөнд цагдаа уугаад:
- Хаан бэлэвсрээд дөчин жил боллоо. Энэ хугацаанд сайхан гүнж Алёнаг эхнэр болгон авах гэж хичнээн удаа гуйгаад бүтээгүй билээ. Алёнагийн улс руу гурван удаа дайран орж хичнээн цэрэг амь үрэгдлээ. Тэгээд хүчээр авч чадаагүй шүү дээ. Тэгэхлээр Алёна руу оюун ухаан төгөлдөр Отгон Иваныг явуулаг. Тэндээс амьд буцаж ирэхгүй.
Сайд, шадар ноёд баярлан сэргэж маргааш өглөө нь хаандаа:
- Хаан та ухаант зөвлөхтэй болсон билээ. Дуртай юмыг чинь олж ирсэн Отгон Иван одоо хайртай хүүхэн Алёнаг чинь гуйж бэр буулгаж ирж чадна гэж бардагнаж байна гэжээ.
Сайхан гүнж Алёнагийн тухай сонсмогцоо хаан суудлаасаа босон харайв.
- Нээрзэн, би бүр мартчихаж! Сайхан гүнж Алёна руу явуулах хүн чинь Отгон Иван яг мөн!
Тэгээд шинэ зөвлөхөө дуудан:
- Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ явж сайхан гүнж Алёнаг надад авчирч өг! гэв.
- Оюун ухаан төгөлдөр Отгон Иван; Хаан эзэнтэн минь, сайхан гүнж Алёна чинь өөрөө дуүгарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур биш шүү дээ. Шуудайд хийгээд үүрээд ирнэ гэхийн аргагүй билээ. Ирэхийг хүсэхгүй бол яах вэ!
Хаан зүхэн шогширч, дэвслэн:
- Олон юм битгий ярь! Ямар нэг аргаар заавал олоод ир! Сайхан гүнж Алёнаг авчирвал хот тосгон таслан өгч сайд болгоно. Авчрахгүй бол толгойг чинь авна! гэж хашгирав.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван хааныхаас гүн бодолд дарагдан гунихран гарчээ. Алтан дэлт гүүгээ эмээллэтэл гүү нь асуув.
- Эзэн минь, юундаа бодлогошроо вэ? Г ай зовлон тохиолдов
УУ?
- Уйлах ч хэцүү, инээх ч хэцүү болоод байна. Хаан сайхан гүнж Алёнаг бэр буулгаж ир гэж зарлиг буулгалаа. Өөрөө гурван жил гуйгаад, гурван удаа дайрч ороод чадаагүй атлаа одоо намайг ганцааранг минь явуулж байна.
- Өө, энэ ч гайгүй. Гэвч би чамд тусалъя. Энэ хэрэг эрхбиш бүтнэ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван хурдан төхөөрч холын замд гарав. Отгон Иваныг алтан дэлт гүүндээ мордохыг нь харцгааж, харин хаашаа хаагуур гараад явсныг нь хэн ч амжиж үзсэнгүй.
Явсаар явсаар зуун уулын цаанатаа нэгэн гүрэнд ирэв гэнэ. Зам хөндөлсөн нэг их өндөр хашаа харагджээ. Алтан дэлт гүү нь хашаан дээгүүр сэвхийтэл харайж, ингээд сайн эр Отгон Иван тэндхийн хааны дархан цэцэрлэгт орчихож гэнэ. Алтан дэлт гүү нь:
Би алтан алимтай сайхан мод болж хувиръя. Чи миний ойрхон нуугд. Маргааш сайхан гүнж Алёна цэцэрлэгт зугаалахаар гарч ирээд алтан алим харангуутаа таслан авах гэж над руу ойртоно. Ойртоод ирэх үед нь чи Алёнаг самбаачлан шүүрч аваад над дээр морд. Би бэлэн байна. Жаахан саатаж удвал бид хоёр амьд үлдэхгүй! гэж гэнэ. Маргааш нь сайхан гүнж Алёна дархан цэцэрлэгт зугаалахаар гарч ирээд алтан алим хармагцаа аягачин шивэгчин хүүхнүүддээ:
Ямар сайхан алим бэ! Алтан алим байна!.. Би нэгийг аваадахъя, та нар эндээ хүлээж бай! гэв.
Тэгээд сайхан гүнж Алёна алтан алимтай мод руу гүйж ирэхэд нь Отгон Иван гэнэт гарч ирэн гараас нь шүүрч авав. Тэр хоромд алимын мод алтан дэлт гүү болон хувирч Отгон Иваныг яаруулан туурайгаараа газар цавчилна. Сайн эр эмээл дээрээ үсрэн мордоод Алёнаг өргөн авч өмнөө суулгав. Энэ үед аягачин шивэгчин хүүхнүүд тэднийг харж хашгирч харуул манаанууд гүйлдэн ирэв. Гэвч сайхан гүнж Алёна бараагүй алга болсон байлаа. Хаан эцэг нь мэдэж дөрвөн зүг найман зовхист морьтон элчийг илгээсэн боловч эрлийн элч нар маргааш нь хоосон эргэж ирцгээжээ. Хамаг морьдоо хөлөртөл давхисан ч үзэсгэлэнт гүнжээ олж чадсангүй.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван энэ зуур олон голыг гаталж олон уулыг давжээ. ^
Сайхан гүнж Алёна эхлээд эсэргүүцэн мултрахыг оролдон тийчигнэж байснаа сүүлдээ уйлав. Уйлж байснаа сайхан залууг харж, дахин уйлж дахин харж арга хүчээ баран явна.
Маргааш нь сайхан гүнж Алёна асуув.
Чи аль газрын, аль улсын, хэний хэн гэгч вэ?
Намайг Отгон Иван гэдэг, оюун ухаан төгөлдөр гэж я хочилдог. Би тийм улсын албат, тариачны хүү билээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван, чи намайг өөртөө авах с гэж хулгайлав уу, эсвэл хүний зарлигаар уу?
Манай хаан чамайг авчир гэсэн билээ. т
Сайхан гүнж Алёна гараа базлан хашгирч:
Тийм хөгшин хүнтэй энэ насандаа суухгүй! Гурван жил гуйгаад намайг авч чадаагүй, гурван удаа дайлаар ирээд их цэргээ алдсанаас өөр юмгүй буцсан юм. Одоо ч гэсэн хүн алганыхаа хонхорхойг хазаж чаддаггүйтэй адил намайг эхнэрээ ө
болгоно гэж горьдолтгүй! гэж уйлан хашгирав.
Сайн эрд энэ үг таашаагдсан авч юм хэлсэнгүй, харин «Би ийм эхнэртэй болохсон!» гэж дотроо хүсжээ.
Ингээд удсан ч үгүй улсдаа эргэж ирэв. Хөгшин хаан энэ өдрүүдэд цонхноосоо холдолгүй алсын зам ширтэн оюун ухаан төгөлдөр Отгон Иваныгхүлээжээ.
Сайн эр хот руу орж ирэхэд хаан үүдэндээ гаран хүлээж байлаа. Хаан сайхан гүнж Алёнаг дун цагаан гараас нь барин тосон буулгав.
- Хичнээн жил элч илгээж, өөрөө ч хүртэл гуйж очоод дандаа хоосон буцсан билээ. Одоо ч гарцаагүй минийх боллоо доо! гэхэд сайхан гүнж Алёна жуумалзан:
- Би замынхаа тоосыг гүвье дээ, хурим найрын тухай дараа нь ярина уу гэхэд хаан сандчин аягачин шивэгчин хүүхнүүдийг дуудав.
- Хүндэт зочинд өргөө бэлэн үү?
- Бэлээн, аль эрт бэлэн болгосон.
- За хатан болох Алёнаг угтан авцгаа. Юу л гэнэ, бүгдийг биелүүлэгтүн гэж хаан тушаав.
Аягачин шивэгчин хүүхнүүд сайхан гүнж Алёнаг өргөө рүү авч оров. Хаан оюун ухаан төгөлдөр Отгон Иванд:
- Иван, чамайг сайшаая! Өнөөдрөөс эхлэн чи миний ерөнхий сайд бол! Гурван хот тосгонтой нь ав гэжээ.
Хаан сайхан гүнж Алёнатай хуримаа хийнэ гэхээс тэсэж ядан нэг хоёр өдрийн дараа:
- Ямар өдөр зочдоо урьж хуримынхаа ширээнд зэрэгцэн суух вэ? гэж асуухад Алёна:
- Хуримын сүйх, шигтгээт бөгж минь байхгүй байхад би яаж тантай гэрлэх вэ? гэж гэнэ. Хаан:
- Ай, үүнд санаа зоволтгүй. Сүйх тэрэг, алтан бөгж манай улсад өвс ногоо шиг элбэг. Эндээс шилж сонгоод санаанд чинь таалагдахгүй бол далайн чанадаас ч авчруулж болно.
Хаан эзэнтэн минь, би зөвхөн өөрийн сүйхэнд сууж, өөрийнхөө бөгжийг зүүж хуримлана гэж сайхан гүнж Алёна хэлжээ. Хуримын чинь сүйх шигтгээт бөгж чинь хаана байгаа юм бэ? гэж хаан асуухад Алёна;
Шигтгээт бөгж минь хайрцагт, хайрцаг сүйхэнд сүйх тэнгис далайн ёроолд Буянт арлын ойрхон бий. Сүйх бөгж хоёрыг минь олж ирэхээс нааш хуримын тухай бүү яриарай! гэж хариулж гэнэ.
Хаан титмээ аван шилээ маажин:
Сүйхийг чинь тэнгис далайн ёроолоос яаж олж авах вэ? гэхэд Алёна:
Энэ таны үүрэг, яаж л олж авдагсан өөрөө мэд гээд өргөө рүүгээ орчихжээ.
Хаан ганцаар үлдээд бодож бодож гэнэт оюун ухаан төгөлдөр Отгон Иваны тухай санажээ. «Аан, сүйх, бөгж олж чадах хүн чинь Отгон Иван шүү дээ!» гэж баярлаад Отгон Иваныг дуудан:
Үнэнч зарц, оюун ухаан төгөлдөр Отгон Иван минь, зөвхөн чи л өөрөө дуугарагч ятга, дэгдэн бүжиглэгч галуу, дэвхрэн тоглогч муур олж ирсэн билээ. Сайхан гүнж Алёнаг ч гэсэн чи л авчирч өгч чадсан. Одоо гурав дахь удаа миний хүслийг биелүүлж Алёнагийн хуримын сүйх, шигтгээт бөгжийг олж ир. Шигтгээт бөгж хайрцагт, хайрцаг сүйхэнд, сүйх тэнгис далайн ёроолд Буянт арлын ойрхон бий гэнэ. Хэрвээ сүйх бөгж хоёрыг авчирвал хаант улсынхаа гуравны нэгийг өгнө гэлээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван:
Хаан эзэнтэн минь, би ямар илбэ шидэт алтан загас биш дээ! Яаж тэнгисийн ёроолд байгаа сүйх олох юм бэ?
Хаан уурлан, дэвслэн:
Би мэдэхгүй, чи хариуцна! Хэлж зарлигдах нь хаан миний хэрэг, хийж гүйцэтгэх нь албат чиний үүрэг! Сүйх бөгж хоёрыг авчирвал хааны ёсоор шагнана, авчрахгүй бол толгойгий чинь авна! гэж хашгирчээ.
Отгон Иван хашаа руу орж алтан дэлт гүүгээ эмээллэхэд гүү нь:
Эзэн минь, хаашаа явах нь вэ?
Хаашаа явахаа өөрөө мэдэхгүй байна. Хаан хатандзориулж сүйх тэрэг, шигтгээт бөгж олж ир гэж зарлигдлаа. Шигтгээт бөгж хайрцагт, хайрцаг сүйхэнд, сүйх тэнгис далайн ёроолд Буянт арлын ойрхон байдаг гэнээ. Ингээд л ийм ажил бид хоёрт оногдлоо доо!
Алтан дэлт гүү нь:
Бэрх ажил байна даа. Зам хол биш ч гай тотгор тохиолдож магад. Сүйх хаана байгааг би мэднэ, харин авах тун хэцүү. Хэрвээ намайг далайн морьд харчихгүй бол ч би далайн ёроолд орон сүйхэнд хөллөгдөн аваад л ирнэ. Далайн морьд намайг харвал хэдэн хэсэг тасдан хаяна. Чи намайг ч, сүйхийг ч хэзээ ч үзэхгүй болно! гэж гэнэ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван бодож бодож нэг арга олжээ. Хаанд очин:
Хаан эзэнтэн минь, надад арван хоёр шарын арьс, арван хоёр пүү давирхайдсан сур, арван хоёр пүү давирхай, нэг том тогоо өгнө үү? гэхэд хаан:
Юу хэрэгтэйгээ бүгдийг ав, тэгээд сүйхэндээ хурдан яв гэв.
Сайн эр арьс, сур, давирхай, том тогоо тэргэнд ачаад алтан дэлт гүүгээ хөллөөд алсын замд гарчээ.
Хааны дархан нуга, далайн эрэгт ирээд алтан дэлт гүүндээ арьс нөмөргөн давирхайдсан сураар хүлжээ.
Далайн морьд дайрсан ч чиний биед хүртэл нэлээд удна гээд арван хоёр шарын арьс нөмөргөн, арван хоёр пүү давирхайдсан сураар дарж боогоод дээрээс нь арван хоёр пүү давирхай асгажээ.
Одоо ч би далайн морьдоос айхгүй! Энэ нугад гурван өдөр нүд анилгүй намайг хүлээ гэж алтан дэлт гүү нь хэлэв.
Тэгээд далай руу үсрэн орлоо.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван далайн эрэг дээр ганцаар үлдэв. Сайн эр үл унтан ятга тоглон алтан дэлт гүүгээ хүлээсээр далайг ширтэж хоёр өдөр өнгөрөөв. Г урав дахь өдөр нойр нь хүрч, ятга хөгжимдөө ч үл сатааран нүд нь анилдаад эхлэв. Тэссээр тэссээр сүүлдээ бүүр тэнхэл нь алдран зүүрмэглэжээ.
Хэдий хир унтсаныг бүү мэд, гэнэт нойрон дунд нь морин төвөргөөн сонсдоход нүдээ нээн сэрвэл сүйх хөллөсөн алтан дэлт гүү нь эрэг дээр гараад ирлээ гэнэ. Алтан дэлт гүүнийх нь бөөрөнд далайн зургаан морь наалдан дүүжлэгджээ. Оюун ухаан төгөлдөр Отгон Иван угтан очиход алтан дэлт гүү нь:
Чи намайг шарын арьсаар ороож, сураар боож давирхайдаагүй бол ч би эргэж ирэхгүй байсан! Далайн морьд сүргээрээ дайрч есөн шарын арьсыг хуулан урж хаяад хоёр шарын арьсыг цоолжтасдлаа. Энэ зургаан морины шүд нь сурны давирхайд наалдаад салсангүй би ч тэр чигээр нь аваад ирлээ. Чамд хэрэг болох бизээ гэж өгүүлэв. Сайн эр далайн морьдыг тушчихаад суран ташуураар тас ван тас ороолгон номхотгов. Үгийг минь дуулж, үнэнчээр надад зүтгэх үү? Хэлсэн бүгдийг минь биелүүлэхгүй бол хэдэн хэсэг болтол нүдэж чоно нохойн хоол болгоно!
Далайн морьд сөгдөн:
- Сайн эр минь, бүү зовоо, бүү нүд! Үгийг чинь биелүүлж үнэнчээр зүтгэнэ. Аюул гай тохиолдсон ч алтан амийг чинь дээ аварна! гэцгээв. Отгон Иван ташуураа хаян бүх морьдоо хөллөөд улс гүрэн рүүгээ явжээ.
Ингээд хааны ордон руу долоон морио хөллөн давхиж ирээд алтан дэлт гүү, далайн морьдоо агтны хашаанд тавиад хаандаа:
- Хаан эзэнтэн минь, сүй бэлэгт сүйх тэрэг үүдэнд зогсож байна, та хүлээн авна уу? Гэв.
Хаан түүнд гялайлаа ч гэсэнгүй гүйн гарч сүйхнээс хайрцгийг авч сайхан гүнж Алёнад аваачиж өгөв.
- Сайхан гүнж Алёна, хүслийг чинь биелүүлж хайрцаг, шигтгээт бөгж, хуримын сүйх авчирлаа! Үүдэнд зогсож байгааг харна уу? За ямар өдөр хуримаа хийж зочдоо урих вэ?
Хурим найраа хийж ханилан суухад ч би дуртай байна.
Гэхдээ ийм хөгшин, буурал үстэй өвгөнтэй бөгж солилцох нэг л эвгүй юм, Хүмүүс «Энэ буурал хөгшин залуу хүүхэн авлаа!» гэж шоолон инээлдэх бизээ. Амьтны ам хэлийг алчуураар таглалтай биш дээ. Чи хуримынхаа өмнө залуужвал бидний бүх юм сайн сайхан байхсан гэж сайхан гүнж Алёна хариулж гэнэ.
Хаан:
- Хөгшин хүн яаж залуу болдгийг заагаад өгөөч. Залуу болбол хэлэлт юу байх вэ, тун сайн. Бид ийм ид шидийг мэдэхгүй, сонсоогуй юм байна.
- Гурван том зэс тогоо бэлд. Нэгэнд нь дүүрэн сүү, нөгөө хоёрт нь бул гийн хүйтэн ус дүүргэх хэрэгтэй. Сүү, нэг тогоотой ус хоёроо халаах хэрэгтэй... Сүү ус хоёр буцлахаар нь эхлээд сүүнд дараа нь буцалсан ус руу ор. Сүүлд нь хүйтэн устай тогоондоо ор. Ингэж гурван тогоонд ороод гарахад үзэсгэлэнтэй сайхан, хорин настай залуу шиг болно.
- Би шалзарч үхэхгүй биз? гэж хаан асуухад,
- Манай улсад хөгшин хүн байхгүй. Цөм ингэж залууждаг, хэн ч шалзарч үхээгүй гэж сайхан гүнж хариулжээ.
Хаан сайхан гүнж Алёнагийн хэлснээр бүх юмыг бэлтгүүлэв.
Сүү ус хоёр буцлахад айдас нь хүрч тогоог тойрон явж явж гэнэт санав,
- Юундаа ингэж шаналах вэ? Оюун ухаан төгөлдөр Отгон Иван эхлээд ороод үзэг. Хэрвээ сайхан болбол өөрөө оръё. Отгон Иван шалзарч үхэхэд ямар уйлах хүн байх биш. Надад л сайн, улсынхаа гуравны нэгийг таслан өгөх ч хэрэггүй бас сайн морьдтой ч болно. Харин ч ашигтай гэж бодоод Отгон Иваныг дуудуулжээ. Отгон Иван:
- Хаан эзэнтэн минь, намайг юунд дуудав? Би аян замаас ирээд амарч амжаагүй байна гэхэд хаан:
Одоохон одоохон. Чи энэ гурван тогоонд ороод очиж амар гэлээ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван тогоонуудыг өнгийн харвал эхний хоёрт нь сүү ус буцалж гурав дахид нь хүйтэн ус мэлтийнэ.
Хаан эзэнтэн минь, амьдаар минь шалзлахаар шийдээ юү? Үнэнч зүтгэлийн минь шан энэ үү?
Үгүй, үгүй Иван! Гурван тогоонд шунгаад шунгаад гарахад хөгшин хүн залууждаг юм.
Хаан эзэнтэн минь, би тэртэй тэргүй залуу, надад залуужих хэрэггүй.
- Чи үргэлж эсэргүүцэж олон үг ярих юм! Хүслээрээ орохгүй юм бол хүчээр оруулна шүү. Хааны хүслийг тэрсэлсэн гэж дүүжлэх болно гэж хаан хашгирав.
Энэ үед сайхан гүнж Алёна гүйн ирж хааны нүд хариулж байгаад завчлан Отгон Иванд:
- Тогоонд орохынхоо өмнө алтан дэлт гүү, далайн морьддоо хэлж мэдүүл. Дараа нь айх юмгүй шумбан ор гэж шивгэнээд хаанд хандан:
Хэлснээр минь цөмийг бэлдэж үү, үгүй юу гэдгийг үзэхээр ирлээ гэв.
Тэгээд тогоонуудыг тойрч хараад:
- Бүх юмыг ёсоор бэлджээ. Хаан эзэнтэн, та шунгаж ор, би хуримд бэлтгэн хувцас хунараа өмсье гээд яваад өглөө гэнэ.
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван хаанд:
За яахав, сүүлчийн удаа хүслийг чинь биелүүлье! Тэртэй тэргүй нэг үхэхээс хоёр үхэх биш. Харин алтан дэлт гүүгээ нэг хараад ирэхийг болгооно уу? Олон ч газрыг, олон ч улсыг бид хоёр хамт туулсан юмсан даа. Эргээд уулзалдахгүй байж магадгүй гэжээ.
Хаан зөвшөөрөв.
За хурдан очоод ир. Битгий уд!
Оюун ухаан төгөлдөр Отгон Иван алтан дэлт гүү, далайн морьдод цөмийг ярив. Тэд түүнд: Бид бүгд нэгэн зэрэг гурван удаа унгалдахыг сонсонгуутаа айлтгүй ор гэжээ.
Отгон Иван эргэж ирээд хаанд:
За хаан эзэнтэн минь, би бүгдтэй салах ёс хийлээ. Одоо тогоонд шүмбан орно доо.
Ингэж хэлээд чагнаваас морьд гурван удаа унгалдах нь сонсдов. Тэгээд Отгон Иван сүүтэй тогоо руу пүлхийтэл үсэрч ороод тэндээсээ шууд хоёр дахь тогоотой буцалсан ус руу шумбаж, дараа нь гурав дахь тогоотой хүйтэн ус руу дэвхэрч ороод гарч ирэхдээ үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй сайхан эр болоод гараад ирлээ гэнээ.
Хаан түүнийгхармагцаа удаан ч бодсонгүй тавцан өөд мацаж гараад тогоотой сүү рүү пүлхийн унаж чанагдав.
Тэгтэл сайхан гүнж Алёна өндөр довжоон дээрээсээ гүйн ирж оюун ухаан төгөлдөр Отгон Иваны цагаан гараас барин авч гэрлэлтийн шигтгээт бөгжөө хуруунд нь зүүв. Алёна инээж:
Хааны зарлигаар чи намайг хулгайлж авчирсан. Одоо хаан дахин босож ирэхгүй. Аав ээжид минь буцаан хүргэж өгнө үү, аль эсвэл эндээ байлгана уу чиний дур гэж өгүүлжээ.
No comments:
Post a Comment