Хүн бүр эдгээр эмэгтэйчүүдийг мэднэ. Тэдний тухай домог ярьж, ном бичиж бас кино хийдэг. Яагаад гэвэл тэд амьд байх хугацаандаа өөрийн мэргэн ухаан, гоо үзэсгэлэн болон ялалт, тэвчээр зоригоороо бусдыг байлдаан дагуулж эрчүүдийн удирддаг энэ хорвоо ертөнцийг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан юм. Ирээдүйд ч тэдний тухай гайхалтай ярианууд яригдан хийсэн бүхнийг нь санан дурссаар байна гэдэгт итгэлтэй байна.
Елена
Атрей Менелайгийн сүйт бүсгүй Елена бол
энэ жагсаалтанд яалтачгүй багтах эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний гоо
үзэсгэлэн домогт Трой хотыг ч сүйрүүлж чадахаар тийм их хүчтэй байжээ.
|
Жанна д’Арк
Жанна д’Арк -энэ бол эр зоригийн
дуулал. 100 жилийн турш үргэлжилсэн Францын алдарт дайны (1337-1453) гол
баатар нь яалтачгүй Жанна д’Арк билээ. Судлаачдын үзэж байгаагаар
“Орлеаны бүсгүй” -н сэтгэлзүйн бэлтгэл нь Английн эсрэг тулалдах хамгийн
хүчтэй зэвсэг нь байж чаджээ.
|
Индира Ганди
Энэтхэг улсын түүхэнд Индира Ганди
зөвхөн анхны тэргүүн хатагтай болоод зогсохгүй дэлхийн эв нэгдэл,
найрамдлын төлөө ихийг бүтээж чадсан хүний хувьд дэлхийн хаана ч түүнийг
хүндэтгэдэг юм.
|
Елизавета II
Ерөнхий сайд нар ар араасаа солигдож,
дайн ар араасаа цуварч, том гүрнүүд устаж, дэлхийн газрын зураг тэр
чигээрээ өөрчлөгдөж байхад Британы хатан хаан болох Елизавета II-ийн
монархийн систем ямар ч өөрчлөлтгүй байж байлаа.
|
Маргарэт Тэтчэр
Маргарэт Тэтчэр улс төрийн албан
тушаалд 11 жил байх хугацаанд Их Британы эдийн засгийн өсөлт өмнөх 10
жилтэй харьцуулбал 3-4 дахин өндөр байж аж үйлдвэрийн орны хувьд дэлхийд
Японы дараа хоёрт жагсдаг байв. Тэрээр дэлхийн түүхэнд “Төмөр
хатагтай” нэрээр алдаршсан юм.
|
Тэрэза эх
Түүний гэгээн дүр, энэрэнгүй сэтгэлийн
талаар хүн бүр мэдэх байх. Тэрэза эх нь Католик сүмийн гэлэнмаа,
“Бурханы хайрыг тунхаглагч цуглаан”-ыг үүсгэн байгуулагчаар дэлхийд
танигдсан юм. Ядуу, зовж ядарсан хүмүүсийн төлөө түүний хийсэн ажлууд нь
өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал,
1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.
|
Диана гүнж
Их Британы ард түмний хувьд зүрх сэтгэлийнх нь гүнж болж чадсан Диана гүнжийг үхэл ч олны хайраас хагацуулж чадаагүй билээ.
|
Коко Шанель
20 -р зууны загварын ертөнцөд хамгийн
тод ул мөрөө үлдээж чадсан эмэгтэй бол яалтачгүй Габриель Бонёр Шанель
юм. Тэрээр эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсал хийж: богино үсний
тайралт, алдарт жижиг хар даашинз болон үнэртнүүд нь High fashion -ний
ертөнцөд хамгийн шинэлэг содон байж Times сэтгүүл түүнийг 20-р зууны
хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд оруулсан юм.
|
Мэрлин Монро
Амьдралаас оньсого мэт алга болсон
Мэрлин Монро бүсгүй. Түүнийг өнгөрснөөс хойш 30 жилийн дараа ч ном,
ишлэлүүд нь дэлхийн кино ертөнцөд яригдсаар л байна. Тэгэхээр Монро
зүгээр нэг гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байгаагүй юм.
Info.mn
|
No comments:
Post a Comment