Tuesday, April 9, 2013

АМЕРИКИЙН НИЙГЭМ, АМЬДРАЛ, ЗАНШИЛ


Uvsh Purev холбоосыг хуваалцжээ.
Дуглас К. Стевенсон АМЕРИКИЙН НИЙГЭМ, АМЬДРАЛ, ЗАНШИЛ номыг заавал уншаарай. Сонирхолтой, яг л уран зохиолын ном уиших лугаа. Гэхдээ үлдэцтэй.http://photos.state.gov/libraries/mongolia/82677/PDF/niigem-es-zanshil.pdf
“Дундаж америк хүн”
Америкуудыг бүрэлдүүлсэн үндэстэн ястны өөр хоорондоо адилгүй байдал, цагаачлалын
туршлага, соёл зэргийн учрыг нь олоход бэрх тул “дундаж америк хүн”-ийг тодорхойлоход
тун төвөгтэй. Олонх америкууд цагаан арьстай ч бас энгийн цагаан арьстан хүмүүс биш.
Ихэнх америкууд христийн шашинтай боловч Америкийг “Христийн шашинтай
орон” гэж нэрлэж боломгүй. Америкуудын ихэнх нь Европоос гаралтай гэх авч энэ
нь америкчуудыг бүхэлд нь тодорхойлж чадахгүй. Хэлний хувьд ч мөн адил.АНУ нь өөрийн гэсэн үндэсний “албан ёсны” хэлгүй цөөхөн орны нэг л дээ. Англи хэл нь нийтээр хэрэглэдэг хэл мөн боловчтүүнийг үндэсний хэл гэж хуульчлаагүй. 32 сая шахам америкчууд гэр орондоо англиас өөр хэлээр ярьдаг. 1980-1990 оны хооронд англиас өөр хэлээр ярьдаг хүний тоо 38
хувиар өссөн баримт байна. 1980 онд есөн америкийн нэг нь гэртээ англиас өөр хэлээр
ярьдаг байсан бол одоо долоон хүний нэг нь ярьж байна. Хэрэв та Шинэ Мексикт испаниар ярьдаг америк хүнтэй уулзлаа гэж бодоход тэр хүн тань хэдэн жилийн өмнө АНУ-д цагаачлан ирсэн, эсвэл түүний өвөө эмээ нь АНУ-д зуун жилийн өмнө ирсэн ч хүн байж магадгүй. Эсвэл бүр Зүүн эрэгт (АНУ-ын Орч.) Британийн 13 колони муж тогтохоос өмнө өвөг дээдэс нь тэр газар нутагт амьдарч байсан хүн бас байж болно. Иймээс харь дуудлагаар ярьж байгаа хүн
бүхэн гадаадын хүн гэсэн үг биш юм

No comments:

Post a Comment