Saturday, April 27, 2013

Өтгөн хаталтаас сэргийлэх





Өтгөн хаталт нь голчлон хооллолтоос хамаарч үүсдэг шинж тэмдэг юм.
Ихэнхдээ ус сайн ууж, эслэг ихтэй хоол хүнс хэрэглэхэд өтгөн хатахаа больдог. Хоол хүнсний тухайд түүхий навчит ногоо, байцаа, мөн боловсруулж цэвэршүүлээгүй үр тариа, гурил будааны бүтээгдэхүүнүүд, шош, буурцаг сайн идэж байх хэрэгтэй. 

Зарим тохиолдолд янз бүрийн эмгэгтэй холбоотой учраас өөр бусад шинж тэмдэг илэрдэг бол эмчид хандан, оношоо тодруулж, эмчилгээ хийлгэснээр өтгөн хаталт арилна. 

Хүүхдэд тохиолддог өтгөн хаталт нь хүүхдийн амьдралын тодорхой үеүдэд их тохиолддог. Энэ нь нэмэлт хоолонд орох үед, мөн жорлонд сууж эхлэх үе, цэцэрлэг сургуульд явах үед их тохиолддог. Энэ үед мөн хоол ундаар нь зохицуулах нь тустай. 

Өтгөн хатдаг хүмүүс эм, ургамлын туулга тогтмол уугаад байвал гэдэс залхуу болж, өөрөө өтгөнөө гадагшлуулахгүй, эм, туулгаа хүлээдэг болдог. Тийм болохоор туулга тогтмол хэрэглэхээс зайлсхийгээрэй.

No comments:

Post a Comment