Сүүг олон үндэстэн идээний дээж хэмээн билэгшээж, хүний эрүүл мэндэд, ялангуяа яс бэхжүүлэхэд хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн гэж хэрэглэж ирсэн билээ. Харин сүүлийн үед сүү ихээр хэрэглэдэг хүний яс хэврэг, нас богино байдаг гэсэн Шведийн эрдэмтдийн судалгааны дүн дэлхийг алмайруулахад хүргэж байна. Судлаачид сүү тогтмол хэрэглэдэг зуун мянга гаруй (61 мянга нь эмэгтэй, 45 мянга нь эрэгтэй) хүнийг судалгаанд хамруулжээ.Эмэгтэйчүүдийг 20 гаран жил ажиглахад
тэднээс 15,5 мянга нь нас барж, 17 мянгад нь ясны хугарал, бэртэл үүсчээ. Эрэгтэйчүүдийг 11 жил ажиглахад тэднээс 10 мянга гаруй нь нас барж, 5 мянган хүнд ясны хүндрэл үүссэн байна.
Өдөрт дунджаар 3 аяга сүү уудаг эмэгтэйчүүд ясны бэртэл, гэмтэлд өртөх нь бусдаас 2 дахин их байжээ. Эрдэмтдийн тооцоогоор нэг аяга сүү нас барах эрсдэлийг эмэгтэйчүүдэд 15%, эрэгтэйчүүдэд 3%-иар нэмэгдүүлдэг байна.
Сүү өөртөө кальци, Фосфор, Д витамин их хэмжээгээр агуулдаг болохоор ясны бат бэх байдлыг хангаж өгдөг. Тэгвэл сүүний энэ чанар яагаад алдагддаг вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Эрдэмтдийн үзэж байгаагаар сүүний энэ чанрыг алдагдуулагч бодис бол галактоза буюу сүүлийн үед хамгийн хортойд тооцогдож байгаа нэгэн төрлийн саахар юм байна. Туршилтаас харахад галактозийн маш бага тун ч гэсэн адгуусан амьтны тархи болон организмыг хөгшрүүлж, эрт үхэлд хүргэдэг байна.
Хүүхдийн цусан дахь галактоз хэмээх саахарын хэмжээ ихсэх төрөлхийн өвчний үед хүүхдийн тархи сэнсэрч,тархины болор байгууламж бүдгэрэх, яс сийрэгших явц ажиглагддаг байна. Галактозыг их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийн өндгөвчний хавдрыг
ихэсгэх эрсдэлтэйг нотолсон олон судалгаа байдаг байна.
Өгүүлэн байгаа галактоз сүүнд их хэмжээгээр агуулагддаг байна. Нэг аяга сүүнд 5 грамм буюу нэг жижиг халбага галактоз агуулагдана. Сүүнд лактоз гэх өөр саахар бас байдаг. Энэ лактоз нь ходоодонд глюкоз, галактоз болж хуваагддаг байна. Сүүнээс гадна энэ хорт саахар агуулсан бүтээгдэхүүн олон боловч, хамгийн их хэмжээгээр сүүнд л агуулагддаг байна. (Хүснэгт үзнэ үү.)
Олон шимт, тэжээлт бодис агуулдаг сүүг огт хэрэглэж болохгүй юу гэсэн асуултад эрдэмтэд хариулахдаа сүүний оронд сүү эсгэх, гашилгах замаар гаргаж авсан сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна. Энэ аргаар сүүн бүтээгдэхүүн бэлдэхэд бидэнд хэрэгцээтэй амин дэм, бодис нь үлдээд хэрэггүй, хортой нь шүүдэж гадагшилдаг байна.
Сүүг ээдүүлэхэд тэнд байгаа бактериуд галактоз болон глюкозын хэмжээг бууруулдаг байна. Аарц, бяслаг бэлтгэхэд галактоз хэмээх энэ саахар шар устай хамт гадагшилдаг байна. Тэгэхлээр сүүний хэрэгцээтэй амин дэм, чанарыг хадгалахын тулд сүүг дахин боловсруулах хэрэгтэй байна. Сүүн бүтээгдэхүүнд галактоз бага хэмжээтэй агуулагдахын зэрэгцээ хэрэгцээтэй бактериуд, сүүний хүчил агуулах болохоор ходоод гэдсэн дэх бодисын солилцоог сэргээж, урт наслахад нөлөөлдөг байна.
Сүүний хэрэгцээг сүүн бүтээгдэхүүнээр солихоос гадна галактозгүй сүүг сонгон хэрэглэж болох юм.

No comments:
Post a Comment