Monday, September 26, 2016

УВШ НЭРИЙН УЧИР

Миний анхлан хөөрөлдсөн хүмүүс миний нэрийг ямар содон, хачин нэр вэ гэж, ямар утгатай болохыг байнга шахуу лавлаж байдаг. Энд утгыг товч тайлбарлая.
Увшийг монгол бичгээр УБАШИ гэж бичнэ.
УВШ гэдэг үг санскрит гарвалтай. “Амь үл таслагч, эс өгснийг үл авагч, худал үл өгүүлэгч, таван үест шагшаабадыг сахигч, гурван эрдэнийг бишрэгч боловч гэрээс гарч хувраг болоогүй сахилтан” гэж утгыг тайлсан байдаг. Товчоор бол төрийн хар хүн л гэсэн үг. Энэ нэр англиар “ a layman who has taken certain religiousvows”, оросоор “мирянин, принявший духовный” гэж бууна.
Сонин болгоход манай статистикийн газраас тухайн хүний амьдаа хэд байгаа талаар лавлагаа өгдөг юм билээ. Надад болохоор ийм нэртэй хүн ганцхан байна гэсэн. Гэтэл миний ижил нэртэй зарим хүмүүс энх тунх суугааг мэднэ. Номио (Намиа) дүү болохоор Хөвсгөлийн тайгаар дүүрэн таны нэртэн байна лээ гэх. Учрыг нь ойлгохгүй юм. Ямартаа ч энэ хавар Москвад эрдэм шинжилгээний удирдагчтайгаа уулзахад, 85 насыг зооглож байгаа буурал багш маань содон болохоор нэрийг чинь санаж байна, зүс алгаа гэж сууна лээ.

No comments:

Post a Comment