Monday, October 31, 2016

БЛҮҮМИНГТОНЫ СОНИНООС

Өнгөрч байгаа долоо хоногт манай Блүүмингтон хот монгол хүүхдүүдийн дуу цуурайтаж, инээд баясал бялхсан өдрүүд байлаа. Америкийн засгийн газрын зардлаар монголын дунд сургуулийн 20 хүүхэд, 3 багш MUSE буюу Mongolia and US student envoy хөтөлбөрт хамрагдаж байна.
Тэд Индиана мужийн Бедфорд, Блүүмингтон,Индианаполис хотуудад сургалтанд хамрагдаж,түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, олон тооны уулзалт, хүлээн авалтанд оролцлоо. Хүүхдүүд америк айлд байрлаж,тэдний соёл, уламжлалаас суралцав.
10 сарын 28-нд Блүүмингтоны сургалт өндөрлөж, Harmony дунд сургууль дээр хүүхдүүд монгол хоолоор америк найз, багш нараа дайлж, бичил концерт тоглож, наадан хөгжилдлөө. Мөн өдрийнхөө орой Maters Museгm-д болсон албан ёсны хаалтан дээр төслийн багийнхан бяцхан зоог барьж, хүүхдүүд сурсан мэдсэнээ тайлагнан, хөгжилтэй бичлэг үзэж, бүжиглэж, дуулав.
Хүүхдүүд өнөөдөр Индианаполист очихоор эндээс явлаа.
Монгол хүүхдүүд Вашингтон Д.С хотод орон гэргүй хүмүүс, настангуудад туслах сайн дурын ажилд туслах, оролцох, суралцах юм байна.
Төслийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орондоо очоод орон нутгийн хэмжээнд төсөл хэрэгжүүлэх, зөвлөгөө авах зэргээр эргэх холбоо үүсэж, төслийн ажиллагаа хэдэн жилдээ үргэлжлэх аж.
Бяцхан дүү нартаа сайн хариад сурсан мэдсэнээ ажил болгоорой гэж захья.

No comments:

Post a Comment