Thursday, May 7, 2020

Яагаад COVID-19 зарим хүмүүсийн аминд хүрч, заримыг нь хэлтрүүлдэг вэ?

SARS-CoV-2 вирус нь хүний биеийн гадаргуу дахь ACE2 хүлээн авагчид наалдан хүний ​​эсэд халдаж ордог. ( © Shutterstock-с авсан зураг)
ШИНЖЛЭХ УХААН
TYPOGRAPHY
Live Science сайтад COVID-19-ийн дэгдэлт, тархалт, чиг баримжааны өөрчлөлтийн талаар сонирхолтой өгүүлэл нийтэлжээ. Агуулгыг нь товчлон хүргэе.
Цар тахлын энэ вирус анхлан дэгдэж байхад эрдэмтэд анхандаа насны хүчин зүйлийг илүүтэй анхаарч, залуу, эрүүл хүмүүс ч өртөж эндэх байдал ажиглагдсанаар эрдэмтэд өвчний хүнд байдлыг цогцоор судалж зарим үр дүнд хүрч байна. Өвчтөний насны байдал, чихрийн шижин болон зүрх судасны өвчтэй хүмүүс, тамхи татдаг, илүүдэл жинтэй хүмүүс энэ вируст хэрхэн өртөж байгааг судалгаанд тулгуурлан гаргажээ.
Нас. АНУ-ын COVID-19 өвчний улмаас нас барсан 10 хүний 8 нь болон түүнээс дээш насны насныхан байна. АНУ-д 65-84 насныхан COVID-19өвчнөөр нас баралтын 4-11 хувийг эзэлж байгаа бол 85 ба түүнээс дээш насныхан 10-27 хувийг эзэлж байна. Чихрийн шижин. Эрдэмтэд эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчтэй хүмүүс энэ халдварын улмаас нас барахмагадлал бараг 3,7 дахин их байгааг тогтоожээ.
Зүрх судасны өвчин. АНУ-д коронавирусын үхлийн анхны тохиолдол нь 57 настай эмэгтэй байсан бөгөөд тэр хэвийн эрүүл зүрхтэй, эрүүл мэнддээ анхаардаг, дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч вирус нь эмэгтэйн зүрхний булчинг гэмтээж, улмаар дэлбэрэхэд хүргэсэн гэж Live Science мэдээлэв.
БНХАУ-ын Ухань хотод явуулсан COVID-19 өвчтөний судалгаагаар 5 өвчтөний нэгээс илүү нь зүрхний шигдээс үүссэн болохыг тогтоосон байна. Вирус уушгинд шууд нэвтрэхэд хүний биед хүчилтөрөгчийн хангамж зогсдог бөгөөд зүрх нь хүчилтөрөгчөөр цусыг шахаж авахын тулд илүү их ажиллаж улмаар гэмтдэг байна.
Тамхи. Тамхи татдаг хүмүүс COVID-19-ийн халдварын үед уушгины хатгалгаа тусах, эрхтэн гэмтэх, амьсгал боогдож болдог. New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлснээс үзвэл Хятадад 1000 гаруй өвчтөний хийсэн судалгаагаар нас барсан хүмүүсийн 12.3 хувь нь тамхичид байжээ.
Тамхи татдаг хүмүүс вирусийн халдварт өртөх магадлал өндөртэй байхаас гадна тамхины тааны хордлого нь дархлааны тогтолцоог сулруулж, амьсгалын замын эд эсийг гэмтээж архаг үрэвслийг өдөөдөг. Таргалалт. Таргалалтыг ерөнхийдөө хүнд халдварын эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Таргалалттай өвчтөнүүд уушгины багтаамж буурах эсвэл бие махбодод үрэвсэл ихсэх магадлалтай. Бие махбодод эргэлддэг олон тооны үрэвслийн молекулууд нь дархлааны хортой хариу урвал үүсгэж, хүнд өвчинд хүргэж болдог. Хэд хэдэн судалгаагаар таргалалт болон хүнд хэлбэрийн COVID-19 өвчний хоорондын уялдааг тогтоосон байна.
Хэт таргалалттай COVID-19 өвчтэй хүмүүс хэвийн жинтэй өвчтөнүүдтэй харьцуулахад уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгааг тогтоосон байна. Францын Лилль хотод эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн 124 КОВИД-19 өвчтөний тал хувь нь илүүдэл жинтэй байгааг тогтоов. Цусны бүлэг. БНХАУ-ын Ухань хотын гурван эмнэлэгт COVID-19 бүхий 2173 өвчтөний, COVID-19 тусаагүй 23,000 хүний хүний цусны төрлийг судалж шинжилгээ, судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар А бүлгийн цустай хүмүүс бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү өвчин тусах эрсдэл өндөр байгааг тогтоожээ. O бүлгийн цусны бүлэгт багтах хүмүүс бусад бүлгийн цусны бүлгийн хүмүүсээс халдвар авах эрсдэл багатай байна гэж эрдэмтэд үзжээ.
Удамшлын хүчин зүйлс. Хүний удамшлын үзүүлэлтүүд, дархлааны түвшин, өвчинд хэт мэдрэг хүмүүсийг энэ тахал мөн л тойрохгүйг онцолж байна. Энэ чиглэлийн судалгаа үргэлжилж байна.
Дээр бидний цухас дурдсан нас, хүйс, хүн хэт жинтэй эсэх, эрүүл мэндийн бусад суурь өвчнүүд болох чихрийн шижин, цусны даралт ихсэх, уушгины өвчин, зүрх судасны өвчин зэрэг хүчин зүйлс энэ вирусийг идэвхжүүлэгч, улмаар хүний аминд хүрэх аюултай харанга мөн.

No comments:

Post a Comment