Thursday, April 2, 2020

Бодлогогүй сонголтын сэтгэxүйн нууц is drinking Тансаг айраг.
Хөгшин ээж нь "Урт шар хүн ирэхээр хэрэглэнэ" гээд жаал мах тосоо гамнадагсан гэж аав минь бидэнд ярьж байж билээ. "Урт шар хүн" гэдэг нь хаврын өдрийг хэлж байж. Хаврын өдрүүд урт гэдгийг хотын бид тэгтлээ тод мэдэрдэггүй, байнга л ямар нэг юманд яарч явдаг байлаа. Харин энэ жилийн хувьд илүүтэй анзаарч мэдэх шинжтэй. Хөл хориотой, явах суух хязгаартай үед хийх юм илт багасаад ирдэг юм байна. Ийм цагт өөрийгөө хөгжүүлэх баясуулах зүйл сонирхож, ном уншиж байвал таатай мэт.
Хаврын урт өдрүүд ид эхлэж байна. Өдөр уртсаад гэрэл гэгээтэй байх хугацаа ихсэх хэрээр хүний сэрүүн байх цаг сунаж, хоол хүнс болон хийх ажлын хэрэгцээ нэмэгдэнэ. Одоо бол амин дэм, эрдэс баялаг хоол идэж, оюун ухаан, сэтгэл баясгах ном уншиж байвал жаргал юм биш үү. 👍 "Бодлогогүй сонголтын сэтгэxүйн нууц" ном жаргаана даа, жаргаана. Хажуудаа Тансаг айраг тавьчихаад хааяа нэг шимэнгээ номдоо шимтэх ... ай даа ярих ч юм биш кк. 😆👌
Карантины үед боломжыг ашиглаад өөрийгөө хөгжүүлэхэд анхаарцгаая. Ном уншъя. Онлайнаар төлбөр төлөөд л, онлайнаар номоо аваад л. Эрсдэл 0. Уншууртай. Ухааралтай. Урамтай.
Татаж авах: https://esan.mn/contents/8323
Татаж авах: https://esan.mn/contents/8324
Татаж авах: https://esan.mn/contents/8321
Татаж авах: https://esan.mn/contents/8322
Монгол судлалын хурлын шинэ танил
Энэ оны хоёр сард Вашингтон Ди Си-д Монгол соёлын төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг монгол судлалын олон улсын бага хурлын үеэр нэгэн настай эрхэм хурлын илтгэл сэлтийг нэн шимтэн чагнаж, оролцогчидтой халуун яриа өрнүүлэн ахуйд миний бие түүнд оноож нэр өгч үл чадан хурлын завсраар М.Саруул-Эрдэнээс сэм лавлавал надад нэр, алдрыг нь тайлбарлан, тэр хүний тухай сонирхолтой ярилцлагаа илгээхээр тохиролцсон билээ.
Хурлын дараа Саруулын илгээсэн материалыг хүлээн авч уншаад энэ эрхмийг монголчууддаа дахин нэг уулзуулах бодол төрсөн юм.
Энэ хүнийг Уиллиам Андреас Браун (William Andreas Brown) гэнэ. 1985 онд Тайланд, 1988 онд Израйль улсуудад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдаар ажилласан,1952 онд Солонгосын дайнд оролцсон ахмад дайчин, Харвардын их сургуульд Хятад судлалаар докторын зэрэг хамгаалсан, Базарын Ширэндэвийн “БНМАУ-ын түүх” номыг англи хэлнээ орчуулсан орчуулагч, судлаач, Москва, Бээжин, Тель-Авив, Хонг Конг, Шинэ Дели зэрэг хотуудад олон улсын харилцааны хамгийн эгзэгтэй үеүдэд томилогдож байсан чадварлаг дипломат хүн юм билээ.
Монгол судлал гэх нэрийг анх Харвардад өөрийн хятад хэлний багш Франсис Вүүдман Кливзээс сонсчээ.
Тэрээр өөрийгөө америкийн дипломатууд дотроос Монголтой харилцсан, бас харилцаа тогтоохыг дэмжсэн хамгийн анхны хэдэн хүний нэг болсон юм гэж үнэлдэг нь ч үнэн юм. Браун гуай Монголтой харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьж, хүнд суртал, эсэргүүцэлтэй чамгүй тулгарсан боловч эцэстээ зөвшөөрүүлж, монгол хэл сурах, тэгээд Элчин сайдын яам байгуулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Тэрээр монгол хэл сурсан тухайгаа: "Тэр цагт Америк даяар монгол хэлний ганцхан багш байсан нь Индианагийн их сургуулийн Хангин Гомбожав. Гэтэл яг тэр жил Хангин эрдмийн ажлын чөлөө аваад явчихжээ. Тэгээд сурчих хамгийн боломжтой өөр газар нь Англи, Лийдсийн их сургууль, Онон Өргөнгөө багш болж таарсан юм." гэж дурссан. Монгол, Америкийн хоорнд дипломат харилцаа тогтоох ажлын саад бэрхшээл зэрэг олон сонирхолтой баримт түшсэн ярилцлагыг доктор М.Саруул-Эрдэнийн бэлтгэснээр уншина уу.
http://baabar.mn/…/elchin-said-uilliam-andreas-braun-mongol…
Image may contain: one or more people and people sitting Image may contain: 3 people, including Nasandelger Surenkhuu, people standing and suitImage may contain: 3 people, including Nasandelger Surenkhuu, people standing and suitImage may contain: 3 people, including Nasandelger Surenkhuu, people standing and suit

Манайхан



Хойт Америкийн Цахим өртөө гэх эгэлдүү, цомхон байгууллага энэ бүс нутагт оршин сууж, ажиллаж, суралцаж, орчиндоо дасан зохицож, олон соёлын холбироонд хөл алдахгүй байхад нь монгол хүй элгэнд туслах, эрч хүчтэй, мэдлэг, мэдээлэлтэй байхад нь санаа, сэтгэл, мэдээллийн хүрээнд туслах, дэмжихийг хичээж ирсэн, хичээсээр ч явна.
Өнөөдөр бид МАНАЙХАН нэртэй цахим сайт үүсгэн нийтэд хүргэж байна. Та нар минь санаа, бодлоо хэлж, хамтран ажиллаарай.

TSAHIMURTUU.ORG
Manaikhan: Find breaking news, video, reviews, opinions, business, sports, movies, travel, books, jobs, education, real estate, cars & more at Mongolian American Communities.

Friday, June 23, 2017

Гадаад хэл бол харилцааны соёл мөн.

Хэдэн жилийн өмнө өөртөө болон англи хэл сурах хорхой, хэрэгцээ хоёр нь асч яваа залууст зориулан бичиж байсан хувийн тэмдэглэл маягын бичвэрээ хэрэг болох хүн байж магад гээд дахиад шууд байршуулчихлаа. Алдаа, эндэлийг нь уучлаарай.

Бид хэзээ, хаана, яах гэж, юу ярьдаг билээ гэдэг нь өөрөө сонин асуулт л даа.Үүний тулд ганц нэг салангад үг хэллэг цээжлэж, тогтоох биш, тухайн хүмүүс эх хэл дээрээ хэрхэн харилцдагийг мэдэх нь туйлаас чухал. Энэ нь нийгмийн хэм хэмжээг тохируулж, зохицуулж байдаг гол хөшүүрэг болох иргэдийнх нь харилцаа, биеэ авч явах хэм хэмжээ, зан үйлийн илрэл л хэлээр дамжиж, мэдээлэл солилцох (илгээх, хүлээн авах) үйл ажиллагаа болж байдаг. Энэ л хэм хэмжээ аливаа орны нийгмийн толь байж, иргэдийнхээ сэтгэл зүй, оюун ухаан, зан суртахуунд нөлөөлж, уламжлал, зан заншил, хэм хэмжээ, хэрэглээ, хүсэл, таашаалын илрэл болж байдаг. Англи хэл сурч байгаа хүн бол англиар ярьдаг орны оршин суугчид өөрийн уугуул голомт (privacy,personal)-ийн ойлголт, түүгээр бахархах, бусдаас илүүд тооцох сэтгэл зүйн тэр давуу чанарыг ойлгохгүйгээр тэр орны соёл, харилцаанд дүйсэн хэл яриа өрнүүлэх бараг боломжгүй. Байлаа ч үр дүн багатай, харилцагч талууд харилцаанаас сэтгэл, оюуны таашаал авч үлддэггүй. Эндээс л америкийн нийгмийн болон хэлний зан үйлийн гол зарчим ялгарч харагдана. Өөрөөр хэлбэл америкчуудын мэндлэх, танилцах, салж явах, магтах, харамсал, эмгэнэл илэрхийлэх, урих, баярлаж талархаснаа илэрхийлэх, уучлалт, өршөөл эрэх, алдаа эндэгдэлээ тайлбарлах зэрэг нь хэл талаасаа хэрэглээний нэгжүүдтэй, соёл талаасаа дагаж сахих хэм хэмжээтэй гэсэн үг. Америкчууд хэт эгэл, энгийн, дээр, дооргүй жигд харилцдаг, гадаадынхныг тэвчээртэй сонсдог гэх мэтийн тэнүүл яриа бас ч тийм биш харагдана. Тэд тухайн газар орондоо мөрддөг зан үйлийн хэм хэмжээг ярих, хийх, харилцах үйлийн аль ч хэсэгт ягштал барихыг хичээнэ. Та яаж харилцаж, хэрхэн тэндэхийн ёс жаягыг мөрдөж байна, тантай тэгж л харилцана. Тогтсон уугуул зан үйл, харлцаанаасаа гажаад таныг гадаад хүн гээд адилхан хэл ярианы ч болов зөрчил гаргаад байхгүй нь лавтай.

Friday, April 28, 2017



Цахилгаанд залгаж ажиллуулдаг төхөөрөмж бүхэнд ТЭЖЭЭЛ, ХҮЧДЭЛ гэсэн тэмдэг байдаг.Өнгөрсөн зууны дөчөөд онд инженерүүд цахилгаанд залгасан гэх утгыг нэгийн тоо(1)- гоор, салгасныг Тэгээр (0) илэрхийлж байснаа хожмоо тойрог, саваа байдлаар нийлжээ.
 урлаг судлалын тэнхмийн багш, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, доктор, профессор Долгорын Цэнджавтай бид Вашингтон Д.С хотод болсон Монгол судлалын олон улсын бага хурлын үеэр уулзаж, Хойт Америкийн Цахим өртөөний “Хүүрнэх цаг” шинэ буландаа анхны зочноор урьсан юм. Бараг буцахынх нь өмнө цөөн хэдэн асуултад ам мөлтөс хариу авсанаа толилуулж байна.
Ярилцлагыг дорхи линкээс уншина уу.
http://www.tsahimurtuu.org/TUNA_Khuurneh_Tsag_2016_01.pdf

Sunday, April 9, 2017

МОНГОЛ НИЙГЭМЛЭГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

Энэ сарын 3-4-нд Индианагийн Блүүмингтон хотод Төв Евро-Ази судлалын холбоо, Монгол нийгэмлэгийн ээлжит хурал боллоо.
Хурлаар 15 салбар хуралдаанаар 40 гаруй илтгэл хэлэлцсний дотор Монголын түүхийн асуудлууд, АНУ-Монголын харилцаа, Монголын өнөөгийн ардчлал болон эдийн засаг, Монгол хэл шинжлэл болон монгол судлалын ирээдүй зэрэг монголсудлалтай холбоотой сэдвүүд хэлэлцлэгдлээ.Хуралд Монгол улсаас АНУ-д суугаа элчин яамны төлөөлөл, Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч Dr. Alicia Campi болон монголоос судлаачид оролцлоо.
Like
Comment