Friday, November 5, 2010

Гадаад хэлний харилцааны хэрэглэгдэхүүнийг зөв сонгох нь (Цуврал 2)

           Салж явахцаг тулахад бид товчхоноор баяртай, за би явья даа гэхчлэн товчдуу санаагаа илэрхийлдэг бол америкчууд яриагаа дуусгахдаа нэлээд нуршуу өгүүлбэр хэрэглэж харагдана. тухайлбал It was nice talking to you. I really should be (going) running along /I 'll be seeing you / I won't keep you / Hope to see you soon / I'll be in touch / Stay well, Good-bye гэх хэлцүүдийн нэгийг тухайн байдалдаа дүйцүүлэн сонгон хэрэглэх жишээтэй. Хэрэв хэн нэгэнтэй өглөө таараад, тэр өдөртөө дахин  уулзахаар болзсон бол See you later гэж хэлж болно Ер нь бол яриа өндөрлөж салж явах үед түгэээмэл хэрэглэх хэлц нь  Good-bye Bye , бас See you soon, Take care  гэж ч хэлдэг. хэрэв өдөр дунд  хоёр тийшээ болж байвал Have a good afternoon , орой 5-6 цагийн багцаанд бол have a good evening гэж болно. Мэдээж энэ талархалын хариу нь you too байна. Гадаадад байгаа монголчуудын дунд энэ хэллэгтэй холбоотой нэг явган шог явдаг. Нэгэнтээ нутгаас ирсэн нэгнийг цайны газар оруулж өгөөд дээрх талархал  хэлсэн хүнд you too  гэж хариулдагыг найз нь  сайн ч ойлгуулж. Тэр үед хоёр хүнд энэ үгийг хэлэх таарч... Дараа нь шинээр ирсэн залуу  ганцаараа бие даагаад ажиллаж байтал нэг үйлчлүүлэгчийн баярласнаа илэрхийлсэн талархалын  хариуд мань хүн англи хэлний  Too (бас) гэхийг хоёр гэж ойлгоод хүнийх нь тоогоор (two)  хариу хэлдэг юм байна гэж цээжилсэн болохоор you one  гэж  хэлж хөглөсөн гэдэг. Бас have a good night  гэх  зэрэг талархалын хариуд We too  гэж  хариулж явсан хүний нэг нь миний бие байсан бөгөөд одоо эргүүлээд бодохлоор харилцагч маань юу гэж бодож ойлгож байсан бол гэхээс сонин санагддаг.Ер нь бол ийм оновчгүй, нээдэмтэй хариултууд ихэвчлэн ганц нэг үг, үгүүлбэрийг салангад цээжилснээс, бодит харилцааны үед санаанд буудаггүй болохоор хэлэн дээр эргэлдсэнийг шүршиж байгаа нь тэр. Яахав дуугүй байснаас дээр. Аяндаа сурна даа.
Уулзалт, ярианы төгсгөлд  хамтран ярилцагчдаа амжилт, сайн сайханыг хүсэхээр бол All the best, Good luck гэхэд болно. I wish you success гэх нь хэтэрхий ёсорхуу, албаны хуурай хэллэг байж болох талтай, бас монгол хэлний танд амжилт хүсье гэдгийн шууд орчуулга ч баймаар.  Уулзалт ярианы төгсгөлийн үеийн нэг хэсэг бол хэн нэгэнд мэнд дамжуулах хүсэл байвал тэр үед My (best) regards to.../ please give my (best) regards to... гэх буюу товчлосхийгээд  My best to..../hello to.../Say hello to... from me , найз, нөхөд, садан төрлийн хүнд бол give my love to... гэхчлэн санаагаа илэрхийлж болно.
Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment