Tuesday, November 23, 2010

Хөдөөгийн Эрдэнэбаатар "Урианхайн хөх уулс"

 Асар тэнгэрийн амраг Урианхайн хөх уулсаас
Архлаатай юм шиг мөнхийн манан салахгүй
Айдас гэрэлтэх үдшийн бүрийгээр ширтэхэд
Аяа мянган одны дор тунгалаг зүмбэр…
…Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
Ай хөөрхий өнгөт улирал энэ уулнаа хамаарахгүй
Амьтны үрсийн сэтгэлийг амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь ....

No comments:

Post a Comment