Thursday, December 9, 2010

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ТЭМЦЭЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 2



Бичсэн Г. Галбадрах   
Баасан, 2010 Арваннэгдүгээр сар 26 09:08
...Батшүр бид 2 болзсон цагтаа уулзаад метрогоор Вашингтон ДС-ийн төвд байх Gallaudet University руу явсан юм. Эртний хийцийн улаан тоосгон барилгуудтай энэ сургуулийн цогцолбор 19-р зуунд байгуулагджээ. Тhomas Hopkins Gallaudet гэдэг хүн 14 настайдаа Yale-ийн Их Сургуульд элссэн, их ч хичээнгүй өндөр боловсролтой, нэр хүндтэй нэгэн байсан аж. Сургуулиа төгсөөд сүмийн Reverend хийж байхдаа 9 настай Аhce Codswell гэдэг хэлгүй, сонсголгүй охинтой тааралджээ. 
Тэр охинд боловсрол олгох боломжийн талаар сонирхож, Европ руу явж хэлгүй, сонсголгүй хүмүүсийн боловсрол болон дохионы хэлний талаар мэдэж ирээд Америкт анхны ийм сургуулийг Connecticut
 мужид байгуулсан гэдэг. Хожим нь энэ сургуулийг 1865 онд байгуулаад 1893 онд Gallaudet-ын нэрэмжит болгожээ.
Дэлхийд цорын ганц энэ цогцолборт хэлгүй сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор гээд бүх л зүйл бий.
 
Сургуулийн цогцолбор дотор явж байхад тодорхой нэгэн хэсэг нь хэн нэгний "нэрэмжит" гэсэн хаягтай байсан нь, тухайн байгууламжийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэр гэнэ. Жишээ нь: Laurent Clerc Center гэхэд л Laurent гэдэг хүн, сонсголгүй хүүхдүүдийг амнаас хайрцагнаас уншиж, яриулж сургах гэж хүчээр оролдох нь хэт харгис оролдлого гэдгийг анхлан гаргаж тавьсан төдийгүй дохионы хэлийг хэлгүй хүүхдүүдийн 1-р хэл гэж хүлээн зөвшөөрүүлж чадсан учраас түүнийг мөнхжүүлсэн гэнэ.
 
Нилээд цэлгэр том танхимд Намираа бид гурав уулзаж, удтал ярилцав. Батшүр маань дохионы хэлээр "хэлмэрчилж", Намираагийн хичээж ярьсаныг би буулгав.
         Үргэлжлэлийг дараах линкнээс уншина уу. Залуу хүн зорилго,  тэмүүлэлэтэй байхын бэрхшээлийг сөрөн давахын үлгэр дууриал болсон энэ охины  амьдралын замнал үргүлж дэвжин дээшилж явах болтугай.

No comments:

Post a Comment