Thursday, December 23, 2010

"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" олон улсын бага хурлаас гаргасан тунхаглал

        2010 оны 11 дүгээр сарын 26-27-нд Турк улсын Анталья хотод болсон "Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" олон улсын бага хурлаас гаргасан тунхаглал
Энэхүү бага хуралд оролцсон дэлхийн 50 гаруй улсын судлаач эрдэмтэн, мэргэжилтэн бид;
Бүх улс орны шинэ үеийн хүүхэд,  залуучуудын эрүүл, үр бүтээлтэй, хайр дүүрэн иргэн болж төлөвших нь гэр бүл буюу эрэгтэй,  эмэгтэй хүмүүсийн гэрлэлтээс шалтгаалдаг гэдэгт итгэл төгс байна.

         Бүх улс оронд залуу хүн ам шаардлагатай байдаг. Тиймээс зөв гэрлэлтээс төрсөн хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байна.
Шашин, ёс заншил, хуулиар баталгааждаг гэр бүл болон тухайн гэр бүлд өсч торниж байгаа хүүхэд, залуучуудыг илүү зөв төлөвшилтэй болдог гэдэгт итгэж байна.  Тиймээс шашны гаралтай гэрлэх баталгааг үл ойшоох, тооцохгүй байх тал дээр шүүмжлэлтэй хандаж байна.
         Гэр бүлийг төрийн бодлогоор хамгаалах, төрийн бус байгууллагууд нь төрийн бодлогыг дэмжиж, чиглүүлж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
Хүүхдийг хамгаалах үүднээс гэр бүл салах асуудлыг багасгах бүх төрлийн арга хэмжээ авах нь зүйтэй.
        Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх үүднээс төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой  хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
Эмэгтэй хүн гэр бүл дотроо хүчирхийлэлд автсанаас болж  гэр бүл, гэрлэлтээс хөндийрэх байдал үүсдэг. Үүнийг таслан зогсоох тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарч ажиллахыг дэмжиж байна.
       Ерөнхий боловсролын сургалтын системд гэр бүлийн харилцаа болон гэрлэлтийн талаарх хичээл оруулж өгөхийг санал болгож байна. Энэ тал дээр төрийн бус байгууллагуудын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн үйл ажиллагааг төрөөс дэмжиж өгөхийг хүсч байна.
       Хүмүүсийн амьдардаг, үйлчлүүлдэг орчныг ганц бие хүн биш гэр бүлд тохирсон байдалтай байх тал дээр анхаарч хүмүүсийг татан оролцуулах  бодлого явуулах.
Хүүхдийн бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн хөгжлийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэр бүлд сэв суулгах нэвтрүүлэг гаргахгүй байх, гэр бүлийн бат бөх байдлыг алдуулах бэлгийн харилцааны орчинг бүрдүүлэхгүй байх тал дээр анхаарахыг хүсч байна.
Хүүхдийн бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн хөгжлийг хамгаалахын тулд ерөнхий боловсролын болон бусад сургалтын байгууллагуудын мансууруулах бодис, муу зуршлын эсрэг зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж байна.
        Ажил хөдөлмөрийн хуваарийг гаргахдаа  гэр бүлийн хамтдаа байх нөхцөлийг  бүрдүүлэх тал дээр анхаарахыг хүсч байна.
       Гэр бүлийн хүрээнд байдаг ахмад болон залуу үеийн хоорондох үл ойлголцлоос сэргийлэх үүднээс ээж аав хүүхэд гурваас бүрддэг дан гэр бүл, эмээ өвөө авга нагац нараас бүрддэг нийлмэл гэр бүлийн хоорондох харилцааг чухалчилж тэднийг хамгаалахын тулд төр болон төрийн бус байгууллагаас шаардлагатай  арга хэмжээ авах хүсэлт гаргаж байна.
          Орчин үеийн зайлшгүй шаардлага болсон хотжих, аж үйлдвэржих, шилжих хөдөлгөөн, дайн, халдварт өвчин, хувиа хичээх байдал нь гэр бүлийн нягт холбоог эвдэж байгаа билээ. Үүнээс улбаалан улс үндэстний оршин тогтнох хүчин зүйл болсон бодит бус эрхэм үнэлэмж рүүгээ эргэн орж, үүн дээр тулгуурлан гэр бүлийн үнэ цэнийг дахин сэргээн босгож ирэх ёстой гэж үзэж байна.
         Мөн орчин үеийн гарцаагүй үзэгдэл болсон дан гэр бүлийг нийлмэл гэр бүлтэй харилцааг нь нэмэгдүүлж “Нийлмэл гэр бүл ба дан гэр бүлийн хоорондох харилцаа”/ “Нийлмэл гэр бүлтэй холбоотой дан гэр бүл” гэсэн загварт хүмүүсийг татах хэрэгтэй.
Хэрэглээний зүйлийг сурталчлахдаа эмэгтэйчүүдийг ихээр ашиглах, эмэгтэй хүнийг зар сурталчилгаа, зугаа цэнгэл, хэвлэл мэдээллийн байгууллагаар бэлгийн дур хүсэл өдөөгч хэлбэрээр гаргахыг эрс эсэргүүцэж энэ тал дээр зохих арга хэмжээ авах шаардлага тавьж байна.
          Хот руу хөдлөх их нүүдлийн зогсоох үүднээс гэр бүлийн эдийн засгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэж байна.
Амьдралынхаа эхний ба эцсийн үедээ яваа өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүс, ялангуяа өндөр настны амьдрах эрхийг хамгаалахыг дэмжиж байна.
            Улс үндэстний нэн тэргүүний асуудал болоод байгаа ядуурал, үймээн самуун, боловсролын дутагдлыг үгүй болгоход зөв гэр бүлийг дахин сэргээх нь өндөр үүрэг хүлээнэ гэж үзэж байна.
Үр хөндөх, буурсан төрөлтийг нэмэгдүүлэх тал дээр тусгай бодлого явуулж, төсөл хэрэгжүүлэхийг санал болгож байна.
           Хүүхдийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол, нийгэм, соёл, хуулийн байгуулагуудыг дэмжиж байна. Хүүхдийн садар самуун болон ерөнхийдөө садар самууныг сурталчилсан зүйлийг энгийн мэт авч үзэхийг эсэргүүцэж арга хэмжээ авахыг хүсч байна.
Бэлгийн харилцааг хэт ихээр үзүүлж харуулах нь гаж дон руу хөтлөх аюултай тул хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийг зөв байлгах үүднээс бэлгийн хөгжлийн талаарх сэдвийг (бэлгийн эрүүл амьдрал, өөрөө өөрийгөө хянах, харилцаандаа үнэнч байх) гэр бүл дотроо тохиромжтой үед авч хэлэлцэхийг дэмжиж байна.  
          Ижил хүйстэн, гэр бүлийн доторх хориотой бэлгийн харилцааны эсрэг зохих арга хэмжээ авч улс, нийгэм бүрийг хамарсан дээрх асуудлыг шийдэх тал дээр гар бие нийлж ажиллахыг дэмжиж байна.
Хүний эрхийн конвенцид тусгасан “Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж бөгөөд төр нийгмийн хамгаалалт дор байна”  гэсэн ирэрхийллийг дэмжиж, хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү дүгнэлт мэдэгдэл нь тус бага хуралд оролцсон мэргэжилтэн, идэвхтэн, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийн  дийлэнхийх нь үзэл бодлыг илэрхийлж байгаа юм.

No comments:

Post a Comment