Tuesday, January 25, 2011

Танайд 100 хэм халуун байгаа юм уу?

Америкийн монголчуудын дунд нэгэн явган шог байх. Шинэдүү нутгаасаа ирсэн нэгэн нутаг руугаа утасдаад эндэхийн халууныг давж дасахад бэрхтэй байгаагаа дурдахад  цаанаас нь тэгээд хэдэн градус байгаа юм бэ?  гэхэд хариуд нь энд 100 хэм байна гэж л дээ. Гэтэл үл итгэн тийм халуун байхад хүн тэсдэг юм уу, хэтрүүлнэ, хэтрүүлнэ гэхэд ч арай ч дэндэж байна шүү гэхэд манай нөхөр халуун хэмжигчийн заалт л тийм байна гээд мэтгэлцсэн боловч найзаа итгүүлж ойлгуулж чадаагүй гэдэг. Энд асуусан, хариулсан хоёрыг буруутгах арга алга. Тэд харин дэлхий дахинаа халуун хүйтний хэмжүүрийн хоёр өөр аргачлал байдгийг салгаж ойлголцсонгүй л дээ.

Халуун, хүйтнийг хэмжих энэ   хоёр аргачлалыг мэдэх гэсэн хүмүүс мэр сэр тааралдаж байсан тул энэ талаар товч бичиж, дүйцэлийг нь хүснэгтлэв.
Дэлхийд халуун, хүйтнийг хэмжих Цельсийн  болон Фаренгейтийн  ангилал гэж бий.
Цельсийн ангилалыг 1742 онд Шведийн эрдэмтэн Андрес Цельсий (1701-1744) анхлан санал болгосон болохоор энэ хүний нэрээр нэршжээ.Энэ ангилалаар бол мөс хайлах цэгийг тэг цэг гээд ус буцлах туйлыг 100 хэм гэж авч үздэгийг бид мэднэ. Сонирхуулахад анх Цельсий мөс хайлах цэгийг 100 хэм гээд ус буцлах туйлыг тэг цэг гэж үзэж байсаныг хожим нь судлаач Карл Линнеи энэ ангилалыг эргүүлсэн байдаг.
Фаренгейтийн хуваарийг германы эрдэмтэн Габриел Фаренгейт санал болгожээ. Энэ ангилалаар мөс +32F д хайлж, ус 212F -д буцалдаг байна. Энэ ангилал олон жилийн турш англи хэлтэй улсуудад түгээмэл хэрэглэгдэж байснаа 1960-аад оны сүүлчээс  Цельсийн хэмжээст байраа тавьж өгсөн байна. Одоо энэ ангилалыг Америкийн нэгдсэн улсад голлон хэрэглэдэг.
Одоо энэ хоёр ангилалын дүйцлийг харуулая.

F                     
C
-40
-40
-31
-35
-22
-30
-13
-25
-4                      
-20
0
-17,8      
5                          
-15
9,5
 -12,5
14                         
-10
18,5                     
-7,5
23                        
-5
27,5                    
-2,5
32                          
0         
36,5                      
2,5
41                        
5
45.5
7.5
50                            
10
59                         
15
68                       
20
77                     
25
86                          
30
95                      
35
97                          
36,1
97,7                        
36,5           
98,6                       
37
100                             
37,8                 
101,8                    
38,8

1 comment:

  1. Кельвиний гэж бас байдаг шиг санахын дэлхийд

    ReplyDelete