Wednesday, February 23, 2011

Монгол Улсын Ерөнхий Сайд Индианагийн их сургуулийн монгол хэлний сургалттай танилцлаа.


Америкийн Индианагийн Их сургууль, Австрали Улсын Үндэсний Их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ ёсоор 2010 оноос Индианагийн их сургуулийн Төв Евроази судлалын тэнхмээс Австралийн Үндэсний их сургуулийн оюутнуудад монгол хэлний хичээлийг зайн сургалтаар  зааж эхэлсэн билээ. Энэ сургалтыг Индианагийн их сургуулийн багш Л.Цэрэнчунт заадаг. Саяын Даваа гарагт эхэлсэн Австрали Үндэсний их сургуулийн шинэ хичээлийн жилийн эхний  монгол хэлний хичээлд Австрали улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболд оролцож, хоёр  их сургуулийн оюутнуудын  монгол хэл сурч байгаа байдалтай танилцаж, харилцан ярилцаж, хамтран дуу дуулж, гадаад оюутны монгол хэлний мэдлэгтэй танилцлаа. Тэрээр монгол хэлийг амжилттай суралцаж байгаа оюутнуудад баярласнаа илэрхийлж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

No comments:

Post a Comment