Friday, February 11, 2011

Монгол гэр бvл уламжлал, шинэчлэлийн зааг дээр хєгжлийнхєє сонирхолтой vеийг туулж байгаа

Саяхан нэгэн тєрийн бус байгууллага интернэт ашиглан гадаадад амьдарч буй монголчуудын гэр бvлийн байдлынталаар судалгаа явуулжээ.
Уг судалгаанд 160 гаруй хvн хамрагдсан бєгєєд дийлэнх нь Америкт оршин суугчид байсан ба Хятад, Англи, Герман, Япон, Солонгос улсаас ч Монгол иргэд оролцсон аж. Судалгаанд хамрагсдын 50,7 хувь нь нэг vндэсний гэр бvлтэй, 21 хувь нь хоёр vндэсний гэр бvлд аж тєрдєг, 15 орчим хувь нь гэр бvлээсээ тусдаа (салангид буюу эхнэр, нєхєр хоёр єєр газар амьдардаг), болон гэр бvлгvй хvмvvс байсан бєгєєд ес орчим хувь нь гэр бvлээсээ салсан байсан байна. Тvvнчлэн гадаадад аж тєрж байгаа Монгол гэр бvлийн бэрхшээл, тулгамдсан асуудал бол нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд хамрагдах явдал 7.98 хувь, хvvхдийн боловсрол 7.98 хувь, байр, сууцтай холбоотой асуудал 10.9 хувь, ах дvvсийн амьдралын ядуу, зvдvv байдал 11.17 хувь, амьдралын тодорхойгvй байдал, ирээдvйд итгэх итгэл 11.1 хувь, мєнгє санхvvгийн асуудал 21.54 хувь байжээ. Мєн гэр бvлийн сєргєлдєєн болон гэр бvл салах шалтгааныг тандаж асуухад судалгаанд оролцогчдын дийлэнх нь хадам, найз нєхєд, хєршєєс 8.33, хайр халамж дутуугаас 8.95, vзэл бодлын зєрчилдєєнєєс 9.88, архи, архидалтаас 12.35, мєнгє санхvvгийн асуудлаас 13.27, итгэл эвдэж, хууран мэхэлснээс 13.58, эхнэр, нєхєр хоёр хол газар удаан байснаас 16.36 хувь салах болсон гэж хариулсан байна. Vнэндээ ч манай улсад гэр бvлийн гишvvд орон зайн хувьд алслагдмал, хоёр єєр улс оронд аж тєрж, хамтын амьдралаа зохицуулан гэр бvлээ авч явж байгаа байдал тvгээмэл байдаг. Тэр ч утгаараа гадаадад гэрээгээр ажиллаж буй иргэдийн дийлэнх хувь нь “Монголын тєр иргэдээ гадаадад хєдєлмєрийн гэрээгээр ажиллуулахдаа аль болох гэр бvлээр нь явуулах бодлого барьж гэрээ, хэлцэл хийх, Эх орны хишгээс хvртэх хувийг Монголд аж тєрж байгаа гэр бvлийн адилаар олгохоор хуульчилах, Тєрєєс гадаадад амьдарч байгаа Монгол гэр бvлийн талаар бодлого боловсруулж, хуульчлах, гадаадад аж тєрж байгаа гэр бvлд хvvхдийн мєнгє олгож байх”-ыг санал болгосон хэрэг. Дашрамд дуулгахад АНУ-ын Индианагийн их сургуулийн зочин судлаач, Монгол Улсын гавъяат багш, Профессор П.Увш гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бvлийн байдал, амьдралын хэв шинжийг мэдэх, энэ талаар судалгаа, шинжилгээний ажил хийж улмаар холбогдох байгууллагад хvргэх зорилготой ажиллаж байгаа аж. Тэрбээр Монгол гэр бvл уламжлал, шинэчлэлийн зааг дээр хєгжлийнхєє сонирхолтой vеийг туулж байгаа хэмээн дvгнэсэн байна билээ. Дашрамд тэмдэглэхэд “мэлхийн хvvхэд” шиг дэлхийн энгээр нэг тарсан ахан дvvсээ эх орондоо цуглуулж, айл бvр жинхэнэ утгаараа халуун ам бvлээрээ сэтгэл тvвшин амьдрахад тєр засгийн бодлого нэн чухал vvрэг гvйцэтгэнэ гэдгийг эрхбиш нэг ухаарах цаг болжээ. Тэгээд ч биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас хэмээх євгєдийн vгийг ухамсарлан алс хол амьдралын мєр хєєн одсон залуусаа эх орондоо иртэл нь хєгжvvлэх хєгжлийн тvлхvvр тєр засгийн удирдах албан тушаалтнуудын гарт бий. Тvлхvvр, цоожийг эвлvvлээдэхвэл мєн ч олон гэр бvл салах аюулаас ангижирч мєн ч олон хvvхэд хагас єнчрєн хойд, урдахын гар харах зовлонгоос гэтлэхсэн дээ…Эх сурвалж:  "Улаанбаатар таймс" сонин.     Х.Хvслэн

No comments:

Post a Comment